Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн 3-р сарын Удирдах зөвлөлийн хурал энэ долоо хоногт Вена хотод боллоо. БНХАУ-аас ОУАЭА-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Ли Сун уг хурлын үеэр," БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй дэмжиж ажиллахыг хүсээд Хятад улс цөмийн эрчим хүч, цөмийн технологийн томоохон гүрэн болох давуу талаа цаашид ашиглан, ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Өмнөдийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих "Атомын эрчим хүчнээр дэлхийн өмнөдийн орнуудыг хөгжүүлэх” тухай хамтын санаачилга, ахицад тус дөхөм үзүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Хятад улс цөмийн эрчим хүчийг идэвхтэй, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэхийг баримталж, цөмийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалчлан, бие даасан, хатуу, үр ашигтай цөмийн хяналтыг баримтална. Хятад улс цөмийн эрчим хүчийг эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, нүүрсхүчлийн хийн оргил ба нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтод хүрэх чухал тулгуур хүчин болгон ашиглахыг хичээж байна. Одоогийн байдлаар, Хятадын эх газарт 113 сая киловатт суурилагдсан хүчин чадалтай 102 цөмийн эрчим хүчний цогцолбор ажиллаж байгаа буюу баригдаж байгаа нь цар хэмжээгээр дэлхийд тэргүүн байранд жагсаж байна. Хятад улс цөмийн технологийн хэрэглээг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, цөмийн технологийг анагаах ухаан, эм эмчилгээ, хөдөө аж ахуйн үржлийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, материалын өөрчлөлт зэрэг салбарт илүү нэвтрүүлж, 2026 он гэхэд цөмийн технологийн хэрэглээний салбарт жилийн эдийн засгийн гарцыг 400 тэрбум юаньд хүргэхээр хичээн ажиллаж байна." гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл0