14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулган гуравдугаар сарын 6-нд эдийн засгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох албан тушаалтнууд тус улсын хөгжлийн шинэчлэлт, санхүүгийн төсөв, худалдаа банк санхүү үнэт цаас зэрэг асуудлаар олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэньтао энэ үеэр АНУ гаалийн татвар нэмж ногдуулж буй зэрэг асуудалтай холбогдуулан хэлэхдээ, "АНУ нь фентанилээр шалтаг болгож, Хятад улсад гаалийн татвар нэмж ногдуулах нь үнэн худлыг хутгаж, хар цагааныг тонгоруулж буй явдал. АНУ -ын худалдаа хөрөнгө оруулалтын хязгаарлалтын бодлого нь ганц талын ноёрхлын нийтлэг жишээ бөгөөд бусдыг хохироохын сацуу өөрт нь ч ашигггүй юм. Сүрдүүлэг хавчлага нь Хятад Улсад хэрэгжихгүй бөгөөд айлгаж ч чадахгүй. Хятад, Америк аль аль нь амжилтад хүрэх нь бие биедээ боломж болохоос биш заналхийлэл биш. Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй нийцнэ" гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
ТИЙМ ШҮҮ,Трамп ухаалаг шийдвэрүүд гаргаж байгаа,Үүнийг ойлгох байх,
Трампын т1 т1 шийдвэрийг дэлхий буруушаа ж бөйхад монголын мояачууд л их ойлгоод, дэмжээд бгаа юм байхоо..... кх кх кх
Хятадын дундаж орлоготой иргэд байгаа бүх зүйлээрээ амь насаараа дэнчин тавьж мөрөөдлийн орон болох америк руу жил бүр олон мянгаараа дүрвэж байна.
Тэгэх нь багасчихсан гэсэн шүү. Хятадад бас амьдрал сайжирчихсан гэнэ лээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 3 сарын 4-нд Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10%-ийн тариф тогтоосон даруйд АНУ дахь Хятадын Элчин сайдын яам "Хэрэв АНУ хүсээд байгаа юм бол татвар, худалдааны дайн, бусад төрлийн ямар ч дайнд бид эцсээ хүртэл тулалдахад бэлэн байна” гэх сүржин мэдэгдлийг цахим сүлжээнд нийтэлсэн. Тэгвэл өчигдөр АНУ-ын Батлах хамгаалахын нарийн бичгийн дарга Пете Хегсет хятадуудын мэдэгдэлд хариуг нь өгчээ. Хегсет энх тайвныг хүсвэл дайнд бэлд гэдэг, бид бэлэн гэв.
Хошного трамп ингэж савсаганаж байж ,,,,,залуухан халуухан эхнэртээ нэг “””муу юм””” дуулгаж,,,магнайг нь тэнийлгэнэ шүү,,,