Герман болон Украины бусад холбоотнууд АНУ зэвсгийн дэмжлэгээ зогсоох шийдвэр гаргасны дараа Киевийн алдсан тусламжийн ихэнх хэсгийг нөхөж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдсэнийг Tagesschau сонин дамжуулав.
Тэрбээр Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзах үеэрээ "Мэдээж хэрэг, бид Америкийн дэмжлэг алдагдсаныг шинэ тусламжаар, бага ч болов хэмжээгээр нөхөж өгөхийг хичээж байна" гэж хэлжээ.
Писториусын хэлснээр, энэхүү хүсэл эрмэлзэл нь "их бууны сумнаас авахуулаад командын харилцаа холбоо" хүртэлх бүх зүйл, тухайлбал Америкийн Starlink хиймэл дагуулын системээр дамжуулан хангах хүртэл өргөн хүрээг хамрах аж.
Хамгийн гол онцгой анхаарал хандуулах зүйл бол Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дэмжих, хуурай замын цэргийн хүчийг бэхжүүлэх явдал юм гэж сайд тэмдэглэсэн байна.
Писториус мөн Герман улс гурван тэрбум еврогийн өртөгтэй тусламжийн багцыг аль хэдийн бэлдсэн гэж мэдэгджээ.
Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, “Энэхүү багцын санхүүжилтийг хурдан шуурхай хийх нь энэ хэлэлцүүлгийн сэдэв юм. Би энэ асуудлын шийдлийг хурдан олохыг эрмэлзэж байна, тиймээс Украинд яаралтай нэмэлт тусламж хэрэгтэй байна" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: hromadske.ua
Ж.Бат
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл14
ГЕРМАН ФРАНЦ АНГЛИ АМЕРИКИЙГ ОРЛОХ БҮРЭН ЧАДАЛТАЙ ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮД.
Бөгспутинд хошного трамп байтугай бурхан тэнгэр буг чөтгөр аль нь ч туслаад,,,нэмэргүй,,,нэгэнт өнгөрсөн амьдрал болчихлоо шүү,,,,
Шалчгар францууд юу вэ. Француудаа та нар оросын эсрэг цөмийн зэвсэг ашиглах гэж байгаа бол монголчууд ураанаа өгөхгүй. Хэрвээ тэгэх аваас францын улаанбаатарт байгаа элчингээ татаарай.
Нэг том хандивлагч байхгүй болоход үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна ха ха
Hэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж бна
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский даший шоо болсоон
Герман зуухнаасаа хэдийг хялалзахгүй гэж бгам бхдаа
USA zevseg n duussan gesen haha
Э.засаг нь агшиж байгаа улс .хөгжил нет.
энэ дайн дуусахгүй бүр сунжирч.олог орон хамрагдаж Дэлхийн 3-р дайн болж өргөжих төлөвтэй болжээ.За 3-4 жил үргэлжлээд Оросын ялалтаар өндөрлөх юм бна.Европ дайнд хариугүйгээ мэдэхгүй л бна даа.Бөөн сүр.Олондоо эрдэжээ.Орос байнга шахуу дайн тулаанд орсоор бгад бөөн туршлага.Орос фронтоор бүх хүчээрээ байлдвал Европыг арчаад хаянаа
Гях,,,гяхх,,,гяхх,,,,юмжирдуламын дүү баатархүү чи мөн чиг мундаг үлээжийнээ,,,,
EU g hen zahirch bna juuduud EU g laliinkhnaar duurgeed IZ tomruulaad zevsgiin uildveruudeeree ashigaa hiij bn daa. Joohon tom haraa EU udirdagch nar Zeliinskii ene ter zugeer togloom
Ямарч тохиолдолд түрэмгийлэгч алан хядагчид ,лагдах л болнл
Нацизмаа нам даруулсаны өшөөгөө авахаар шинэ фашистыг дэмжихээр санаархажээ