Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих саналыг өнөөдөр 16:00 цагт нээнэ. Тус үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Морингийн давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээнэ. Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэдгийг онцоллоо. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Гэр хорооллын яндангийн утаа нь дээр нэмж хог шатаах үйлдвэрын утаа нэмэгдээд улаанбаатарчууд нийтээрээ хорт хавдраар үхэцгээх юм байна.
НЯНГАР МАРГААШААС НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ХОГОО ТУШАА ГЭЭД ЗАГНААД ЭХЛЭХ БАЙХДАА.
Оросууд Москвад ийм үйлдвэр барьж байна гээд л байсан. Олигтой юм болоогүй гээд байсан. Манайхан чадаж байгаа бол мундаг л байна шдээ.