sonin.mn

Гуравдугаар сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Жянсү мужийн төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үед “14-р таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд эдийн засгийн томоохон муж тулгуурын үүрэг гүйцэтгэх ёстой” хэмээн дахин дахин хэлсэн юм.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Тэрээр 2023 оны нэгдүгээр сард Хятадын дорнод нутгийн Жянсү мужаас 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Өнгөрсөн хоёр жил бүх улсын хоёр чуулганы үед Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон хэлсэн үгэндээ Ши Жиньпин бүгд л ингэж дурдаж байжээ. “Тулгуурын үүрэг гүйцэтгэх” хэмээх нь чухам юуг хэлж байгаа бол?Хятадын дээд удирдагч яахдаа Жянсү муж “Тулгуурын үүрэг гүйцэтгэх” ёстой хэмээн гурав дахь удаагаа дурдаж байгаа вэ?

“Тулгуурын үүрэг гүйцэтгэх” хэмээх нь нийгмийн амьдрал дахь маш чухал, тулгуур ажлыг зүйрлэдэг.

Ноднин Ши Жиньпин Жянсүгийн төлөөлөгчдөд хандан хэлэхдээ, Төвийн улс төрийн товчооны хэд хэдэн удаагийн хурал дээр миний бие эдийн засгийн хөгжлийн талаар ярихдаа Гуандүн, Жянсү зэрэг эдийн засгийн томоохон мужийг дурдсан. Та нар энэ том хариуцлагыг хүлээн гүйцэтгэхгүй юм бол улс орны орчин үеийн шинэчлэл биелэгдэх боломжгүй. Та нар бол гүнзгий нөлөөтэй орлож болохгүй чухал байдаг гэжээ.

Жянсү мужийн 2024 оны ДНБ нь 13.7 их наяд юаньд хүрч, Хятадад хоёрдугаарт орсон бөгөөд ДНБ нь 2023 оныхоос 5.8 хувиар өсөн, өсөлтийн хурдаараа Хятадад түрүүлсэн байна. Энэ удаа Ши Жиньпин тулгуурын үүрэг гүйцэтгэхэд хүчээ төвлөрүүлэх ёстой дөрвөн талыг тодорхойллоо, тухайлбал:




Нэгдүгээрт, шинжлэх ухаан технологийн инновацийг үйлдвэрлэлийн бүтээмжтэй уялдуулах тал дээр хошуучлах хэрэгтэй.


Хоёрдугаарт, гүнзгий давхаргын шинэчлэл болон өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулахад зоригтой түрүүлэн тэмцэх хэрэгтэй.


Гуравдугаарт, үндэсний томоохон хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх тал дээр өмнө нь явах хэрэгтэй.


Дөрөвдүгээрт, нийт ард түмнийг хамт чинээлэгжүүлэхийг дэмжигч жишиг байх хэрэгтэй эдгээр болно.



Ши Жин Жянсү мужийн төлөөлөгчдөд хандан эдийн засгийн томоохон муж тулгуурын үүрэг гүйцэтгэх хэрэгтэй хэмээн гурав удаа дурдсан нь зөвхөн уг мужид тавьсан шаардлага төдий биш, мөн ч улс орны хөгжлийн нөхцөл байдалд үндэслэн дэвшүүлсэн уриалга юм.