14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3-р чуулганы гадаад харилцааны сэдэвт хэвлэлийн бага хурлын үеэр ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван Их Хятад Америкийн харилцааг: “өнөөгийн дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болон хөгжингүй орон болсны хувьд Хятад, Америк энэ дэлхий дээр урт удаан орших учраас яалтай ч энх тайвнаар зэрэгцэн орших ёстой ” гэж тодорхойлжээ.
Хятад, Америкийн харилцааны талаар Хятадын Төв радио телевизийн CGTN суваг Хятад, Америк хоёр орны 18-45 нас хүртэлх 4003 залуучуудын дунд санал хураалт явуулсан байна. Энэхүү санал асуулгаас үзэхэд, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтдаа хожих дээр санал нэгджээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Хятад Америкийн худалдааны маргаантай холбогдуулан Ван И “Тарифын дайн, худалдааны дайнаас Америк ямар ашиг олсон бэ? Худалдааны алдагдал нэмэгдсэн үү, эсвэл багассан уу? Боловсруулах үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдсэн үү, буурсан уу? Инфляци сайжирсан уу, муудсан уу? Иргэдийн амьжиргаа дээшилсэн үү, эсвэл муудсан уу”гэж Америкын Засгийн Газраас асуусан байна.
Санал асуулгаас үзвэл, харилцан ашигтай, хамтдаа хожих нь худалдааны асуудлыг шийдвэрлэх зангилаа хүчин болно гэж хоёр орны залуучууд үзсэн гэнэ. Дээрх байр суурийг санал асуулгад оролцсон Хятадын 87.3 хувийн залуучууд дэмжсэн бол Америкийн 78.5 хувийн залуучууд дэмжсэн аж.
Харин Хятад, Америкийн худалдааны харилцааны талаар авч үзэхэд, санал асуулгад оролцсон Хятадын 66.4 хувийн залуучууд “хамтын ажиллагаа ба өрсөлдөөн зэрэг орших”-ыг дэмжсэн бол 17.7 хувийн залуучууд “өрсөлдөх харилцаатай” гэж үзжээ. Америкийн 43.1 хувийн залуучууд “хамтын ажиллагаа ба өрсөлдөөн зэрэг оршино” гэж үзсэн бол 22.7 хувь нь “өрсөлдөх харилцаатай” гэж үзжээ.
Үүнд, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаан дахь бүтцийн асуудлыг хүлээцтэй харж, яриа хэлэлцээ хийн, зүй зохистой шийдвэрлэхийг санал асуулгад оролцогчид уриалсан гэнэ.
Санал асуулга нь Америкийн 50 муж улс болон Вашингтоны Колумбийн онцгой бүсийг хамарсан бол Хятадын Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Ши-Ань зэрэг 16 томоохон хотыг хамарчээ.
Г.Бямба
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл0