sonin.mn

Өнгөрсөн онд Хятад улсын ДНБ 13 триллион 490 тэрбум юаньд хүрч, 5%-иар өсч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын эхний эгнээнд жагслаа.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятадын эдийн засаг тасралтгүй сайжирч байгаа нь иргэдийн амьжиргаанд илүү их үр өгөөж авчирч байна. CGTN-ээс санаачлан дэлхийн 41 орны 25,883 оролцогчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь (84.3%) Хятадын хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг сайшааж, Хятадын засгийн газрын засаглалын үр нөлөөг бүрэн нотолж байна гэжээ.


Судалгаанд оролцогчдын 92.3% нь Хятадын эдийн засгийн хүчирхэг байдлыг сайшааж, санал асуулгад оролцогчдын 81.3% нь Хятадын эдийн засгийн урт хугацааны эерэг хөгжилд итгэлтэй байна гэж хариулжээ. Эдийн засаг тогтвортой байдал нь иргэдийн амьжиргааны баталгаа болдог. 2024 онд Хятад улсын ажил эрхлэлт, үнэ тогтвортой байж, хот суурин газарт 12.56 сая ажлын байр шинээр бий болж, оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 5.1%-иар нэмэгдэнэ. Судалгаанд оролцогчдын 78.8%, 70.1%, 63.4%, 61%, 58.1% нь Хятадын засгийн газар боловсролын түвшин, орлогын түвшин, амьдрах орчин, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг сайжруулахад гайхалтай үр дүнд хүрсэн хэмээн үзэж, Хятадын засгийн газрын үр дүнтэй байдлын талаар дэлхийн хэмжээнд санал асуулгад өндөр үнэлгээ өгчээ. Судалгаанд оролцогчдын 62.7% нь Хятадын институцийн давуу тал нь засгийн газрын өндөр түвшний засаглалын чухал баталгаа болж байна гэж хариулжээ." гэв.


Г.Бямба