Өдгөө Бээжинд 2025 оны Бүх Хятадын хоёр чуулган болж байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятад улсын өндөр түвшний нээлттэй байдал, Хятад улс бусад улс орнуудтай хамтаар хөгжих зэрэг нь гадаадын сэтгүүлчдийн анхаарлыг маш их татаж байна. Хоёр чуулганыг газар дээрээс нь сурвалжлан мэдээлж буй олон орны сэтгүүлчид илэрхийлэхдээ, Хятад улсын өндөр түвшний нээлттэй байдал нь дэлхий дахинд ашигтай юм гэжээ.
Пакистаны Үндэсний мэдээллийн агентлагийн сурвалжлагч Асгар: Хятадын дээд түвшний нээлттэй байдал одоо нэгэнт шинэ шатанд гарлаа, Хятад улс бол дэлхийн маш олон орны худалдааны хамгийн том түнш бөгөөд Хятад улс ч мөн дэлхий дахинд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон орон юм, тэгэхээр гадаадад нээлттэй байх бодлого зөвхөн Хятадад төдийгүй бүх дэлхий нийтэд ашигтай гэж би бодож байна.
Гадаадын сэтгүүлчид бас илэрхийлэхдээ, Хятадын хөгжил үнэхээр гайхалтай, Хятад болон бусад орны хамтын ажиллагаа нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, ажлын байр бий болгоно гэжээ.
Бүгд Найрамдах Тринидад ба Тобагогийн үндэсний телевизийн сурвалжлагч Даниел Жон: Хятад улс Карибын тэнгисийн зарим жижиг орнуудтай хэрхэн хамтран ажиллах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэхийг би маш их сонирхож байна, ялангуяа шинжлэх ухаан технологи болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэхийг сонирхож байна.
Ираны “Тегеран Таймс” сонины сурвалжлагч Шарок Саи: 15 жилийн өмнө миний эгч болон түүний нөхөр, мөн зээ охин маань Хятадад ирж байсан. Сүүлийн хэд хоногт би Хятадад авхуулсан гэрэл зураг болон дүрс бичлэгээ гэрийнхэн рүүгээ явуулсан юм, тэд Хятадын хөгжил дэвшлийг гайхшран бахархаж байна, тэд нүдэндээ ч итгэсэнгүй гэж хэлсэн, Хятад улс сүүлийн 15 жилд маш их хөгжиж, өөрчлөгдсөн байна." гэсэн байна.
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл0