sonin.mn

Бээжинд болсон Хятад, Иран, Орос гурван талт уулзалт нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хятады Олон Улсын Радио энэ тухай: "ХТРТ-ийн CGTN-ээс дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнд харуулснаар, Бээжингийн уулзалт нь Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлсэн ашигтай оролдлого гэж хүмүүс үзэж байгаагийн зэрэгцээ Ираны цөмийн асуудлаарх Хятадын бүтээлч үүргийг өндрөөр үнэлж байна.




Арваад жилийн өмнө Иран АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц, Германтай Ираны цөмийн асуудлаар иж бүрэн тохиролцоонд хүрсэн бол АНУ 2018 онд хэлэлцээрээс дангаараа гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, хэт дарамт шахалт үзүүлж эхэлснээр Ираны цөмийн асуудлыг дахин хүнд байдалд оруулсан юм. Санал асуулгад оролцогчдын 87.6 хувь нь Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээр нь хэлэлцээний замаар эмзэг асуудлыг зөв зохицуулах чухал ололт бөгөөд улс орнууд түүний үр дүнтэй байдлыг баталгаажуулахаас биш түлхэж унагаагаад дахин эхлүүлэх шаардлагагүй гэжээ.


Санал асуулгад оролцогчдын 89.8 хувь нь аливаа хууль бус хориг арга хэмжээ, хүч хэрэглэхээр заналхийлэх, хэт дарамт шахалт үзүүлэх нь Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй гэж үзэж байгаа бол 89.5 хувь нь харилцан хүндэтгэсэн улс төр, дипломат яриа хэлэлцээ нь Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц үр дүнтэй, боломжтой хувилбар гэж үзсэн байна.




Мөн судалгаанд оролцогчдын 87.8 хувь нь Хятад улс Ираны цөмийн асуудалд бүтээлч үүрэг гүйцэтгэж буйг үнэлж, Хятад улс дэлхийн засаглалын үйл явцад илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.


Судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 7766 хүн оролцож, саналаа илэрхийлсэн байна." гэжээ.