
Нийслэлийн прокуророос “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ”2025 оны 4-р сарын 11-ний өдөр Монгол Улсын ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн.
Уг мэдээллийг АТГ болон УЕП-ын газарт ирүүлсний дагуу 2025 оны 4-р сарын 17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн.
Уг тогтоолын дагуу нийслэлийн прокурорын газар хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, 22.10-д заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд явж байна.
Одоогоор тус хэлтэс дээр хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Ямар нөхцөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгадаг гэхээр хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх үед шалгадаг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улмаар Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгах тогтоох зорилгоор мөрдөх ажиллагааг явуулж байна.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэрэгт буруутай этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хувь хүнийг холбогдуулж татаагүй байна.
Хуулинд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Үүнээс үндэслээд тухайлсан хувь хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Тодорхой хүмүүс, хуулийн этгээдүүдийг шалгаж байна. Гэхдээ тоо зааж хэлэх боломжгүй. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой” гэв.
С.Хулан
Сэтгэгдэл7
Насаар нь гянданд хорь. Тэр охин нь бас гэмт хэрэгтэн бүгдийг нь хорь.
"... шалгалтын үйл ажиллагаа явуулж байна" гэхийн "шалгаж байна" гэхэд л болно шдээ?!! Энэ янзаар цаашлуулбал: "шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хангах талаар анхаарал тавьж байна" г.м. сунжруулж болноо доо??
Цагаан суварга Бор Тээг, ухаа худагийг хэзээ шалгах вэ? МАН алаг үзэхээ хэзээ болих вэ?
Жонхуу сдагаас эхлээд сү, ээбий, сайханбилэг, сахал гээд 9 хөврөнө дөө!!!
Монгол бол бүрэн дампуурсан орон. Монгол улсад аливаа албан тушаалтныг томилоход тодорхой салбарын шинжлэх ухааны мэдлэг, чадвар, туршлага, мэргэжил, мэргэшил гэсэн шалгуурууд огт хамаагүй бөгөөд гагцхүү аль намыг дагасан, ямар даргын цүнхийг барьсан, намд хэдэн төгрөгийн авилгал өгсөн, ямар даргын хүн вэ? гэдэг шалгууруудыг хатуу баримтладаг. Ийм шалгууруудыг давахгүй бол ямарч албан тушаал хэзээ ч томилогдохгүй. Ийм дэлхийд байхгүй шалгуурууд Монгол улсад 1990 онд бий болсон л доо. Бид ийм гажиг нийгмийг сүүлийн 30 жилд байгуулжээ. Жишээлбэл, малын эмч мэргэжилтэй Туваан уул уурхайн сайд хийнэ. Сэтгүүлч мэргэжилтэй Сарангэрэл элчин сайд хийнэ. Ийм хачирхалтай жагсаалт цааш үргэлжлүүлээд бичээд байвал дуусахгүй нээ. Болъё. Түй.
Монгол эх орноо аврахын тулд цор ганц гарц үлдээд байна. Энэ нь диктатур тогтоох. Юун түрүүнд цаазын ялыг сэргээх эсэхээр бүх ард түмний референдум явуулах. Сэргээсэн тохиолдолд нэн даруй хэрэгжүүлж, эх орноосоо урвагчдыг шийтгэх. Тэгсэн үед л эмх замбараа аяндаа тогтож, бүх зүйл байрандаа ороод эхэлнэ.
тэнэгтсэн АЦаа тэгээд ЗАЙЛаач!!!