
Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.
Сэтгэгдэл10
Bainga nohoin chimeetei, untahad hetsuu ailuud olon bii. House-ndaa nohoigoo tejeeh heregtei
Байрны гадаа энд тэндгүй нохойн баас .Нохойн баасан дээр хальтирч унавал Нямбаатар хариуцах уу.
Хүүхэд айлгалаа гэдэг бас л бодолцох асуудал
...гээд хүүхэд өшиглөх нь буруу л даа
МАН-ын хэн гээч авлигачийн эрхийн балай хүүхэд байсан юм бол доо? Хүнээс үнэтэй нохой гэж юу байсан юм. Муусайн авлигачид даварч байна.
хаа сайгүй нохойн баас, шээс, амьд амьтан тэжээж байгаа хариуцлагатай хүн ховор шүү. гэрээсэ гаргаж ялгадасаар орчин бохирдуулж байгаа асуудлыг анхаармаар бна шүү эрх бүхий албан тушаалтнууд. нохой хөтлөж байгаа насанд хүрээгүй охинийг буруутгаагүй болно.
хаа сайгүй нохойн баас, шээс, амьд амьтан тэжээж байгаа хариуцлагатай хүн ховор шүү. гэрээсэ гаргаж ялгадасаар орчин бохирдуулж байгаа асуудлыг анхаармаар бна шүү эрх бүхий албан тушаалтнууд. нохой хөтлөж байгаа насанд хүрээгүй охинийг буруутгаагүй болно.
нэг л амьтанд хайртай улс орцны үүдээр нэг нохойны баас шээс
Анхан үедээ нохой хүнд тустай нөхөр нь байж. Одоо хот газрын хүн нь бусдад гайтай нохойн боол, жогорхойных нь уут болж дээ. Нохойноос хүнд янз бүрийн замаар халддаг 5-10 -аад төрлийн халдварт өвчин бий гэж мэргэжлийн хүн тодруулсан шүү!!!
НИЙТИЙН ОРОН СУУЦАНД АМЬТАН ТЭЖЭЭН БУСДЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЯВДАЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ХҮҮХДИЙГ ӨШИГЛӨӨГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.