
Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд 2024 оны 01 дүгээр сарын 12-оос 13 шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын КШХ-ийн алба хаагчид хамтран хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.
Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгсөн.
Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл4
Arban har nygeldee jibsen Mongolchyyd ,eersdee iim teneg baij bysadiig tor zasagiig haraaj boloh uu?......
5 тэрбум долларын нүүрс хулгайлсан хулгайч нарыг ЦАГДАА ХЭЗЭЭ БАРИХ ВЭ?
Нүүрсний хулгайч нарыг баривчлах гэхээр Баттулга хамгийн түрүүн өртөх гээд Монгол ын Цагдаа, Шүүх,Прокурор тэрнээс айгаад хөдөлж чадахгүй бна даа, уучлаарай !
Гудамжны жижиг хулгайч нар МАН-ын баригддаггүй том том хулгайч нартай барьцаж хулгай хийх нь их болж хулгайн гэмт хэрэг эрс ӨСӨЖ БАЙНА.МАН-ын нүүрсний хулгай нийгэмд маш муу үр дагавар нөлөө үзүүлж байна.