
НҮБ, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /RT/. Сирийн Голаны өндөрлөгөөс гарахыг Израилд уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ мягмар гарагт дахин баталлаа. Уг баримт бичгийг ЕА-н 91 гишүүн дэмжсэн бол найман улс эсэргүүцэж, 62 гишүүн түдгэлзжээ.
"НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудыг зөрчин 1967 онд эзлэн авсан Сирийн Голаны өндөрлөгөөс Израил улс гараагүй байгаад НҮБ-ын гишүүд гүнээ түгшиж байна" гэж уг тогтоолд дурдсан байна.
ЕА-н тогтоол нь Аюулгүйн Зөвлөлөөс баталсан тогтоолоос ялгаатай нь заавал хэрэгжүүлэх албагүй юм. 1940-өөд оноос хойш Сирийн эзэмшилд байсан Голаны өндөрлөгийг 1967 онд Израил улс зургаан өдөр үргэлжилсан дайны явцад эзлэн авчээ. 1981 оны 12 дугаар сард Кнессет (Израилын парламент) тус өндөрлөгт тусгаар тогтнолоо дангаар тунхагласан хуулийг баталжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 497 дугаар тогтоол баталж, Голаны өндөрлөгийг Израилд нэгтгэснийг хууль бус гэж зарласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Синойн хойг Голаны өндөрлөг мэтийн нутаг бүгд эртний жүүдийн нутаг юм нутгаа л буцааж авч байна !
Жүүдийн нутаг байсан ч гэх шиг. Элийрээд байгаарай
Еврейчүүд 2000 жилийн өмнө манай нутаг байсан гээд Америк Оросын тусламжтай бусдын нутгийг дээрэмдэх эрх байхгүй. Монголыг тэгвэл Уйгар Түрэгүүд мянган жилийн өмнө манай нутаг байсан гэж ирж улсаа байгуулаад Монголчуудыг устгаад эхэлбэл юу болох вэ?
Израйль улс НҮБ н шийдвэрийг биелүүлэх байсан ч ард нь АНУ гэдэг сатана улс байгаа болохоор хэт даварч байна.