sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан тэр үеийн дайны автомашин, техникийг сэргээн засварлах уралдааныг Ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, аймгийн Замын цагдаагийн тасгаас зарлажээ.
 
 
Дайны үеэр ашиглаж байсан автомашин, техник хэрэгслийг сэргээн засварлах энэхүү уралдааныг Халх голын тулааны ялалтыг иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах, давхар техникийн мэдлэг олгох, ойн хүндэтгэлийн жагсаалд оролцуулж, техникийн үзэсгэлэн гаргах зорилгоор зохион байгуулж байгаа аж. 
Уралдаанд автомашин сонирхогч иргэд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрууд оролцох боломжтой аж. Уралдааныг ирэх наймдугаар сарын 21-нд Дорнод аймагт шалгаруулах юм байна.
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг