sonin.mn
“Дэлхийн хамгийн өндөр хүн” гэгдэж байсан Өвөр Монголын малчин Бао Шишүнь 8-р сарын 18-нд өөрийн төрсөн нутаг Улаанхад хотноо 70 насны ойгоо тэмдэглэжээ. Төрөл садан, ах дүүс, нутаг усных нь цуглаж, түүнд баяр хүргэн, ерөөл дэвшүүлсэн байна.
Бао Шишүнь 2.36 метр өндөр. Тэрээр 2005 онд “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээгдэж Гиннесийн номд бичигдсэн ч хожим Туркийн иргэн, 2.47 метр өндөр Султан Коссон дэлхийн хамгийн өндөр хүн болсон байна.
 
“Би 15-тайгаасаа гэнэт өсөж 1.89 метр, 20 хүрэхдээ 2.10 метр болж, гэрийнхэн маань намайг Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн багт оруулсан ч хэрх өвчний улмаас багаа орхиж гэртээ харьсан” гэж Бао Шишүнь залуу насаа дурсжээ.
 
2005 онд хэвлэл мэдээллийнхэн түүнийг олны танил болгож, тэрээр Гиннесийн номд бичигджээ. Бао Шишүнь 2007 онд өөрөөсөө 20 насаар дүү эхнэр авч, 2008 онд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.70 метр өндөр болжээ.
 
 
Эх сурвалж: Хятадын олон улсын радио