БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын төв Хубэй мужийн эрх баригчид коронавирусний тархалттай тэмцэх үеэр нас барсан эмнэлгийн 14 ажилтанд "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгожээ. Тэдний дунд Ухань хотод коронавирусний халдвар дэгдсэн тухай анх мэдэгдсэн эмч Ли Вэньлян байжээ.
Эрх баригчид нийт 10 эрэгтэй, 4 эмэгтэйд "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгосон байна. Тэдний дунд хамгийн хөгшин нь 72 настай Ван Бин байсан бөгөөд тэрбээр Ухань хотын Хуншань дүүргийн эмнэлэгт ажиллаж байжээ. Харин хамгийн залуу нь Ухань хотын Зянси дүүргийн ардын эмнэлгийн 29 настай эмч Пэн Иньхуа байжээ.
"Коронавирусний дэгдэлт нь БНХАУ байгуулагдсанаас хойш улс орны нийгмийн эрүүл мэндэд хамгийн ноцтой хохирол учруулсан гамшиг юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний удирдлага дор эмнэлгийн ажилтнуудын дийлэнх нь цар тахалтай тэргүүн шугаманд баатарлагаар тэмцэж, Хубэй муж, Ухань хотын коронавирустэй тэмцэх тэмцэлд хувь нэмрээ оруулсан юм.
Энэ тэмцэлд Ван Бин тэргүүтэй магтан дуулмаар үлгэр жишээ болсон өөр олон хүн оролцсон билээ" хэмээн эрх баригчдын мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг иш татан мэдээлжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ulsaa anduuraad medeegee taviad bna uu ?!?
Хөөрхий дөө, эд нар бол учраа олохгүй маш хүнд байдалд ажилласан даа. Одоо халдвар дэгдэж байгаа орнуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд энэ өвчний талаар юм унших, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зай завсар гарсан.
Эрх баригчид гэж ирээд л Азийн дайсан Европ Оросууд шиг сөрөг санаатай бичсэн байх чинь.
Энэ заваан улсаас олон сая хүн коронавирусийн халдвараар үхээсэй.
Хужаа Америк гэж Монголчуудыг турхирч ирсэн Оросын гар хөл буриадууд,Дундад төвийн удмаа нуусан уяачидтайгаа Орос руугаа яваач. Толгой руугаа алгадуулж дээрэлхүүлж амьдрахаас айгаад байна уу?
Эмч нар нь хүртэл амиа золиосолж чаддаг эх орончид байсныг харж байгаа биз монголын авилгачид аа МАНАН чид аа та нар эх орныхоо төлөө юу хийсэн бэ? Эх орноосоо хулгайлсан хулгайлж байгаа мөнгөө байранд нь авчирч тавиарай.
mundag ard tymen aimshigt ovchniig zogsooj chadlaa. hyatadiin ard tymend bayar hyrgei
eryyl l bval xereldeed zodoldood ch bolov xamtdaa amidarna.