Хотын зам дээр зажилсан бохио хаа хамаагүй хаядаг иргэдийг баривчлах саналыг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назар-баен гаргажээ. Астана хотыг шинэчлэх зөвлөгөөн дээр үг хэлэхдээ ийн хатуу санал гаргасан тэрбээр хотын гэмт хэргийн гаралт нийт улсын үзүүлэлтээс хоёр дахин давж, хэрэг илрүүлэлт улсдаа хамгийн доогуур байгаад онцгой анхаарах хэрэгтэйг сануулсан байна.
Үүнтэй холбогдуулан бага зэргийн зөрчилд ч хатуухан шийтгэл ноогдуулахыг Ерөнхийлөгч үүрэг болгожээ. Астайа хотын цагдаагийн удирдлагуудад хандан Назарбаев "Хотод жижиг гэмт хэрэг ч гарах ёсгүй. Зам дээр зажилсан бохио хаяж байгаа бол түүнийг нь аваад, хурууны хээг авч, протокол үилд. Урьдчилан сануул. Харин дараа нь захиргааны шийтгэл, торгууль ноогдуулж, гурав хоног баривчил" гэжээ."
Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хулээх ёстой гэдгийг иргэд ойлгомогц гэмт хэргийн гаралт буурна хэмээн Ерөнхийлөгч онцолсон гэнэ. Харин түүний санаачилгыг хэрэгжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд сонирхуулахад Сингапур, Бельгийн Валлония бүс, Испанййн Ла-Пальма амралтын арал Ром, Праг, Бээжин зэрэг хотуудад гудамжинд зажилсан бохио хаявал шийтгүүлдэг Журам үйлчилдэг. Энэ нь хотын гудамж цэвэр цэмцгэр байхад ихээхэн нөлөөлдөг нь дамжиггүй.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Бямба - 07 сарын 04,
2026

Сэтгэгдэл0
Эзэн Чингис хаан маань Монголчууддаа эргэн ирлээ www.chinggis-udganblogspot.com
Энэ санаа монголд хэрэгжих болтугай.
Анх Сингапурт энэ хуулийг гаргасан юм. Бүр бохь зарахыг хориглосон байсан. Харин сүүлийн үед арай зөөлөрч байгаа гэсэн.
Назар-баен биш Назарбаев,Астайа хот биш Астана хот алдаагуй бичмээр юм
алдаагуй биш алдаагүй хэхэ
zov demjij bn
manaid bol bohi bitii hel shuls, nus tseree hunii huvtsas bie ruu nulimah shahan haydag shuu.