Энэ удаагийн дугаартаа АНУ-ын Тусгай хүчний сургуулийн “Иргэдтэй харилцах дамжаа”-г амжилттай төгсөөд ирсэн Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын сэтгэл зүйч, хошууч А.Мягмардоржийг урилаа. Холоос ирсэн хүний үгийг хамтдаа сонсъё.
Та бол АНУ-ын Тусгай хүчний сургуулийг иргэн цэргийн харилцааны чиглэлээр төгссөн анхны офицеруудын нэг байх. Сургуулийнхаа талаар мэдээлэл өгөөч?
-АНУ-ын Тусгай хүчний сургууль нь АНУ-ын Хойд Каролино мужид байрладаг. Товчхондоо АНУ-ын тусгай хүчнийг бэлтгэдэг төв бааз гэсэн үг. “Тусгай хүч”, “Иргэдтэй харилцах дамжаа”, “Сэтгэл зүйч” гэсэн гурван чиглэлээр сургалт явуулж, боловсон хүчнээ мэргэшүүлдэг. Миний хувьд үүнээс “Иргэдтэй харилцах дамжаа”-г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд суралцаж төгссөн. Яг энэ дамжааг төгссөн анхны офицер нь би бөгөөд өдгөө Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад П.Түвшинтөгс энэ чиглэлд үргэлжлүүлэн суралцаж байгаа.
Элсэлт болоод сургалтын сэдэв нь их хүнд байдаг талаар сонсож байсан?
-Тийм ээ. Сургуульд элсэн суралцахын тулд шалгалтаа өгөхдөө “ЕCL”-ийн 80 оноо авах ёстой. Энэ нь эх орондоо авах оноо. Харин сургуулийнхаа өмнөх хэлний бэлтгэлд хоёр сар суралцаад дахин 80 оноо авч, өмнөхөө баталгаажуулах ёстой. Хэрэв 80-аас доош оноо авбал буцаана. Харин тэнцсэн тохиолдолд сургуульдаа очиж биеийн тамирын шалгалт өгч, суралцах эрх нь баталгааждаг. Элсэлтийн биеийн тамирын шалгалтын хувьд манайхтай тун төстэй. Хичээл эхлэхэд эхний хоёр сард нь бүс нутгийн дүн шинжилгээний талаарх сэдэв давамгайлна. Хичээлийг Америкийн геополитикийн эрдэмтэд удирдан явуулна. Ингэхдээ суралцагчдаа Ази, Африк, Европ гээд бүс нутгаар нь бүлэг болгон хуваарилж, сэдэв оноож өгнө. Бүс нутгийн дүн шинжилгээ гэдэг утгаараа дэлхийн орнуудын нийгэм, эдийн засгийн байдлын хэтийн төлөв гээд олон чиглэлд үнэлгээ, дүгнэлт өгөх чадварт суралцуулах зорилготой.
Миний хувьд Австрали улсын талаарх нийгэм, цаг үеийн байдлын талаар өглөө бүр таван минутад танилцуулга хийж, сэдвийн төгсгөлд энэ орны талаарх бүрэн хэмжээний илтгэл тавьсан. Сонсогч бүр л орон, орны талаар дүн шинжилгээ хийдэг гэсэн үг. Дараагийн шат нь дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд үймээн самуун бүхий газар орон, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тухайн улсын Засгийн газар, ард иргэд, олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг холбох зэрэг хичээл түлхүү явагдана. Үүний зэрэгцээ цэргийн мэргэжлийн хичээлүүдэд ч давхар хамрагдана.
Хүндрэлтэй асуудал тулгарч байв уу?
-Хүнд гэж үзвэл бүгд л хүнд. Гэхдээ чадна гэсэн итгэлээр хичээх ёстой шүү дээ. Хүндрэлтэй нь бүх лекц, семинар нь англи хэл дээр явагддагт байлаа.
Сонсогчдын 98 хувь нь америк офицер, ахлагч нар байдаг учраас тэдний адил ойлгож, дүгнэлт хийх ёстой. Хоёр өдөр семинар ороод л шалгалт авна. Явцын шалгалт маш их. Хэрэв шалгалтуудынхаа ердөө хоёрт нь унавал нутаг буцна. Тийм журамтай. Анх хичээл эхлэхэд 200 гаруй цэргийн алба хаагч байсан бөгөөд үүнээс 60 нь л төгссөн.
Сонсогчдоо үнэхээр шигшжээ...
-Сүүлийн хоёр сард хээрийн байрлалд амьд гарах арга ухааны хичээл орсон. Үүнээс 21 хоногт бүлгээрээ уул хад, ой модонд үүрэг гүйцэтгэх ёстой. Тэр үед өвлийн улирал таарсан учраас хүйтэн бороотой амаргүй үе байлаа. Гэхдээ чадсан. Үймээн самуун гарсан газар орны цагийн байдлыг хэрхэн үнэлэх, сөргөлдөг талуудыг хэрхэн эвлэрүүлэх, уулзалт зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах гэх мэт цагийн байдпуудад өгөгдсөн даалгавраа биелүүлнэ. Үүний зэрэгцээ өөрийн бүлгийн нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж явах ёстой. Багш нар даалгавар, түүний гүйцэтгэл бүрт оноогоо өгнө. Өдөр бүр өглөөний 06.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл уул хадаар даалгавар биелүүлнэ гэдэг бас амаргүй даваа байлаа. Мэдээж 06.00 цагт даалгавар гүйцэтгэх байрлалд очихын тулд үүрийн 04.00 цагт босож, ажиллагааны төлөвлөлт болон бүлгийн хүн нэг бүрийн ажиллагаа, аюулгүй байдлын үүргийг тодотгосноор тэр өдрийн даалгавар эхэлнэ. Энэ үед манай сургуульд “Хааны эрэлд" олон улсын сургуульд оролцож байсан болон энхийг дэмжих ажиллагаанд монгол цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байсан америк офицер, ахлагч нартай цөөнгүй таарсан. Тэд “Монгол цэрэг гэхээр дотно санагдаж байна” гэдэг байсан.
Дамжаагаа дүүргээд батламжаа гардаж авах агшинд юу бодогдож байв?
-Үнэхээр сайхан. Ямар ч хүн сэтгэл зүйгээрээ бүхнийг хүнд гэж харвал хүнд л байдаг юм. Харин “Би чадна" гээд хичээвэл чаддаг л юм билээ.
Ингэхэд Зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн тухайд ...
-2009 онод ҮБХИС-ийг цэргийн сэтгэл зүйч мэргэжпээр төгсөөд, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дивизоны соёл хүмүүжлийн зааварлагчаар томилогдсон. Дараа нь 2012-2019 онд дивизионы соёл хүмүүжлийн даргаар дэвшин ажилласан. Харин энэ оны зургаадугаар сараас Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад сэтгэл зүйчийн албан тушаалд ажиллаж байна.
Дэслэгч Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Анхны офицер нь ч биш байх шүү хүү минь.!!! Жаахан баримжаатай байсан нь дээр байх даа.
битгий атаарх орос троллоо
122.201.24.182 аа эхнийх нь биш ээ л гэсэн байна. Атаархсан юм юу ч алга. Сүүлийх нь ч бас биш. Наап дамжааг чинь олон залуус дүүргэсэн шүү
Mongol hun bna gedeg zovlon
Heden sariin cours togschihood bult bult usteh iymaa.
Heden sariin cours togschihood bult bult Usreh iymaa.
Huuchny uls toriin oficer jum bn ner ni soligdood chanarani heveeree
сайн байна хүү минь амжилт хүсэе
Tand amjilt Hysen erooe
юу сурах юм орос хятадыг даваад америкт сурсан шэж сүр бадруулж гэнэ