Саяхан Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулсан нь ҮХ зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт нийгмийг талцуулав. Нэг тал нь “”Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг.” гэсэн алдарт ишлэлийг татна. Анх энэ үгийг 1990-ээд оны эхээр Цэцийн анхны дарга Г.Совд нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл дотроо оруулж хэлсэн юм л даа. Нөгөө тал нь Цэц муухай гэдгээс өөр үндэслэл хэлж чадахгүй байна. Эл асуудлыг ойлгохын тулд өнгөрсөн хугацаанд Цэц ямар ямар асуудлыг яаж яаж шийдэж ирэв гэдгийг санах нь хамгийн чухал. Ингээд манай Цэцийн маргаантай асуудал шийдсэн түүхийг “дан, давхар дээлний” будлианаар жишээ болгон авч үзье:
Дуусдаггүй хэрүүл дунд алцганахуй
Хамгийн эхлээд П.Жасрай гуай тухайн үеийн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн, Н.Энхбаярыг нарыг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулан 4 жил ажилласан. 1996 оны УИХ-ын сонгуулиар “Ардчилсан Холбоо Эвсэл” ялалт байгуулав.
Гэтэл ҮХ-ийн Цэц 1996.07.19-нд дунд суудлын хуралдаанаараа: “УИХ-ын гишүүн сайдаар хавсарч ажиллах нь ҮХ зөрчиж байна” гэсэн 03-р тогтоол гаргав. Ингээд Цэцийн энэ дүгнэлтийн дагуу М.Энхсайхан ЕС-аар томилогдож, бүх сайдаа гаднаас томилуулжээ. Өөрөөр хэлбэл П.Жасрайн үед болж байсан “давхар дээл” М.Энхсайханы үед болохоо больжээ. Мэдээж Цэцийн энэ шийдвэр засгийн эрх барьж байсан Ардчилсан Холбоо Эвсэлд таалагдсангүй. Тэд хууль санаачлах эрхээ ашиглан УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөв.
Тэрхүү хуулинд: “УИХ-ын гишүүн нь МУ-ын Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэж заагаад 1998.01.15-аас мөрдөж эхлэв. Ингэснээр “дан дээлтэй” М.Энхсайханы ЗГ огцрох нөхцөл бүрдсэн бөгөөд үүний цаана өөрсдөө “давхар дээл” өмсөх шуналын хүсэл нуугдаж байлаа. Ингээд М.Энхсайхан 1998.04.28-нд огцров. Үүний дараа бүрэлдсэн Ц.Элбэгдоржийн ЗГ зуун хувь “давхар дээлтэй” танхим бүрдүүлэв.
Энд ахиад Цэц оролцов. Цэц хуралдаж “УИХ-ын гишүүн нь ЕС, сайдаар ажиллаж болохыг зөвшөөрсөн” УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль ҮХ зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаж, уг заалтыг хүчингүй болгов. Цэцийн энэ шийдвэр Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг огцруулаагүй хэдий ч дараагийн ЗГ-уудад нөлөөлсөн.
Жи: Ж.Наранцацралтын ЗГ “дан дээлтэй” байлаа. Энэ маргаан гацаанд орсон учир 1999.12.24-нд олонхи цөөнхи зөвшилцөж, ҮХ-нд өөрчлөлт оруулав. Үүнийг монголчууд “дордохын долоон өөрчлөлт” нэрлэсэн билээ.
Дордохын долоон өөрчлөлтийн нэг нь: “УИХ-ын гишүүн нь ЕС, ЗГ-ын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт байсан юм. Ингээд дан дээлийг ахин хүлээн зөвшөөрөв. Р.Амаржаргалын ЗГ давхар дээлтэй байв. 2000 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялав. Ингээд Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар, кабинетын гишүүн Ч.Улаан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарт “давхар дээл” өмсгөв. Хэсэг хугацааны дараа өмгөөлөгч С.Нарангэрэлийн гомдлоор Цэц хуралдаж, 1999.12.24-нд ҮХ-д оруулсан долоон өөрчлөлт нь ҮХ зөрчсөн тул хүчингүй болгох шийдвэр гаргав.
Тухайн хуралдаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж УИХ-ыг төлөөлөн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар маргасан бол, Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан Цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалсан байдаг. Цэцийн энэ шийдвэрийг УИХ хүлээж аваагүй.
“Давхар дээл”-ний хэрүүлд Цэцийн оролцоо байсаар ирсэн ч ЗГ-уудыг шил дараалан огцруулах хэмжээнд хүртлээ хурцдаагүй юм. 2012-2016 оны УИХ-ын үед Х.Баттулга “давхар дээл”-ээс татгалзаж сайдаасаа сайн дураараа огцорсон. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл”-ийг хориглох, хязгаарлах хуулийн төсөл санаачилсан бөгөөд үүний цаад санаа нь Н.Алтанхуягийн ЗГ-ыг газрыг огцруулах явдал байлаа. Хамгийн сүүлд, 2019 онд УИХ ҮХ-ийг өөрчлөхдөө ЕС, ЗГ-ын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрсөн. Энэ хязгаар дотор У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар танхимаа бүрдүүлжээ.
2022 оны эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, Н.Ганибал нар: “ЗГ-ын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх ҮХ-ийн өөрчлөлт нь ҮХ зөрчиж байна” гэж Цэцэд өргөдөл гаргав. Цэц энэ гомдлыг одоо болтол хэлэлцээгүй. Сураг сонсвоос Цэц дунд суудлын хуралдаанаа товлосон атлаа чив чимээгүй даржээ. УИХ “дан давхар дээл”-ний асуудлаар олон удаа ҮХ зөрчиж дур зоргийн шийдвэр гаргаж байв.
Жи: П.Жасрайн ЗГ “давхар дээл”-тэй байж болно. Харин М.Энхсайханы ЗГ зөвхөн “дан дээл”-тэй байж болно. Ц.Элбэгдоржийн ЗГ “давхар дээл”-тэй байж болно. Ж.Наранцацралтын ЗГ “дан дээл”-тэй байх ёстой. Харин Р.Амаржаргалын ЗГ “давхар дээл”-тэй байх ёстой. Энэ бол төр засгийн солиорол, тэмцэл зөрчил аль эрт эхэлснийг хөдөлбөргүй нотолно. Энэ дунд Цэц гуйван дайвсан, хамгийн үхээнц шийдвэрүүдийг гаргаж байв. ҮХ-ийг байнга өөрчлөн сольж байхад Цэц өөрийн санаачлагаар асуудлыг авч үзэх бүрэн эрхтэй атлаа нүдэн балай чихэн дүлий сууж иржээ.
Цэцийн хоёр нүүр
Цэц “1999 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт нь ҮХ-ийг зөрчиж байна” гэж дунд болон их суудлын хуралдаанаараа шийдэж, Н.Жанцан тэргүүтэй бүх гишүүдийн гарын үсгээр баталгаажуулжээ.
Эндээс Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн эсэхээр маргаан үүсгэн хэлэлцэж болдог, бүр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж болдог эрхтэй гэж хэн ч ойлгоно.
Харин хамгийн сүүлчийн 2019.11.14-ний ҮХ-ийн өөрчлөлтийг Цэц дунд суудлаараа ч хэлэлцэх эрхгүй бөгөөд тэр ч байтугай Цэцэд гаргасан гомдлыг олон жилээр таг дарж болдог аж. Үүнийг энгийн ярианд “хоёр нүүр” гаргах, шинжлэх ухаанд “зарчим хоёрдуулах” гэж нэрлэдэг бөгөөд яагаад ч зарчим хоёрдуулж болохгүй гэж үздэг. Учир нь зарчим хоёрдвол завхрал болдог.
Эндээс манай ҮХ-ийн Цэц хоёр нүүр гаргаж, зарчим хоёрдуулж, хүнд асуудлыг шийдэхдээ улс төрийн нөхцөл байдалд (конъюнктур) нийцүүлэн шийдвэр гаргадаг, хурц асуудлаас бултан зугтдаг гэсэн гарцаагүй дүгнэлт хийж болно.
Ухаандаа Цэц “дан дээлний” төлөө шийдвэр гаргаж болно, мөн “давхар дээлний” төлөө шийдвэр гаргаж болно. Аль алинийг нь буруу гэж болохгүй. Учир нь энэ бол зарчмын шийдэл юм. Харин нэг шийдвэр гаргаснаа хэсэг хугацааны дараа буцаад эсрэг шийдвэр гаргавал зарчимгүй, үхээнц явдал болно. Миний хувьд Цэц бол өнөөгийн бурангуй системийн нэг л хэсэг бөгөөд үзэл санаа, үйлдлийн хувьд системийн бусад хэсгүүдийнхээ адил ялзарсан гэж дүгнэж байна.
Нэгэнт монголчуудад итгэж найдах төрийн институт юу ч үлдээгүй учраас системийн өөрчлөлт гарцаагүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Баасан - 10 сарын 24,
2025

Сэтгэгдэл27
Путинч сайн уу?
путинч женкоч оэч хамгийн адгийн шааруудын зарц
Судлаач ах хүү одоо нэг камасутрын талаар сайхан судлаад дэлгэрэнгүй халаадхаач
Чиний бэлгийн суларлыг эмчилдэг хүн би биш... Судлаач Х.Д.Ганхуяг.
энэ ганхуяг женко захиалах юм бол юуны ч тухай бичдэг шдээ
Зөв бичиж юм ойлгодгүй дуракууд камасутра гэж солиорч байна ойгүй дурак хүн юмаа эсхүл бөлдгөн толгойтой юмуу
UHTs-d bayarllaa. Mongold min "Rule of Law" yallaa. Yamar ch Uls Turiin Reform, Ediin Zasag, Niigemiin REFORM ni "Rule of Law"-guigeer Uhmel zuil. Odoo Euk maani Horig-ooroo batalgaajuulaad ug. Horig ni odoo hereggui bolloo geh met yavgan huumgai hooson yaria
"Hoishluulashgui Arga Hemjee" gedeg teorem-eeree Turiin Esreg ene hort 1) Zohion baiguulalttai; 2) Buleglesen; 3) Huivaldsan; 4) Bag bolj hudulsun; 5) Terrorist; 6) Extremist; 7) Divide Technology with Separatism On Purpose.... geh meteer 10-20 jiliig ni uguhuus gadna Secund Minute bur algasalgui hiij baisan Bashir cZalilan Meh Neg bureer ni zaaj t heden jil ugdug umb tuuniig ni "FRAUD"
FRAUD-----bureer ni hariutslaga !!!!. Jishee: One Count of Crime, 15 Counts of Crime, 34 Counts of Crime..... geh meteer. Bulgantuya gegch gantsaaraa Tangarag urguugui, 71 gisuun ch bas Mongol Ulsiin Undur Ih Undsen Huuliig zurchihgui gej tTangaraglasan tul 10 jilee avah estoi. Iim chuhal asuudal hunduj baihad barag sanaatai zugtsan 19 gishuund tohiroh shiitgeliig uguh biz.
Turiin Erhiig Buleglen bulaah geegui ch Turiin esreg hiisen Hereg gedgeer Munhbayar bil uu gedeg hun Shorond odoo ch suuj bui buguud tuhai bur Olon udaa Urugdul gargadag ch Turiin Huuli Tsaaz huleej avdaggui gj unshij bv. Nariin uchir bdg biz. Yaruu nairagch Ts.Hulan gegch ch yalaa edleed urshuugdsun gdg. Yagaad Bulgantuya nariin 71 gishuun yalgui unguruh gej.
Turiin Erhiig Huivaldaanaar Bulaah Geegui Engiin Ard Tumenii huuheduud unuudur Shorong duurgesen bgaa. Turiin Erhiig Sanaatai Zohion baiguulalttai Bulaah Geegui horigdol EMEGTEICHUUD tegvel bugdiig ni sullaj, shorongiin zardaliig ch hemnej, unchirsun orhigdson-oosoo bolj ulam zerlegshij bui Ur Huuheduudtei ni UULZUULAYA l daa. No Double Standard. NOW OR NEVER !!!
Tangaraga-saa urvasan ene 71 dotor hen ni Manlailagch Uduugch Udirdagch Urialagch Zohion baiguulagch, dagaldagch, Zavdagch , Tuilshruulagch, Hatgagch, Holbogch, Hudal Medeelleer Sanaatau Hangagch, Huuliig duraar Tailbarlagch, ard ni hen hen bdg zergiig todorhoilj yalgavartai zuil angi onooh estoi. Dahin helehed Ardiin Huuhed Iim Turiin Esreg Uildel gargasan bol 24 tsagiin dotor l achigdah bsn shuu. Bi herev unuudur Euk baisan bol Hoishluulashgui Arga Hemjeegeer Ed Nariig Turiinhuu ORDONII UNDUR BOSGO davuulahgui bsn shuu. Undsen Huuliin Tsetsiin Shiidver ETSIIN SHIIDVER.!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ Ганаа баагий шар Уянгаа Баатархуяг хоёртой найз юм ! Тэр хоёр нь Жёнко Баттулгын хүмүүс юм ! Жёнко Оюунэрдэнэтэй найз болсон бөгөөд одоо ард нь түлхүүрдэж байгаа юм ! Оюунэрдэнэ Амарбаясгалантай хамтарч улс төр хийж бөйгаа ! Тэгэхээр эцсийн эцэст Ганаа баагий Амарбаясгалангийн талд байгаа багөөд одоогийн Цэцийг шүүмжлэх ёстой юм ! логик нь ийм байна ! Зөв юм хийсэн ч буруу байна гэж хэлэх ёстой юм ! Дэмий юмаар оролдож байхаар Сү туучийг балбаачээ !
Энд би Цэцийн саяын шийдвэрийн буруу, зөвийг огт яриагүй. Харин Цэц өмнө нь олон удаа алцганаж, эсрэг тэсрэг шийдвэр гаргаж, бараг 30 шахам жил асуудлыг шийдэж чадаагүй тухай өгүүлсэн. Хэрэв чи муу лалар надтай логик ярих гэж байгаа бол логикийг ном сайн унш. Судлаач Х.Д.Ганхуяг.
Одоо Цэцийн дээр нүүрсний утаа униар л байна ! Тэрийг зайлуулах санаатай их суудал дунд бага суудлаа цуглуулж байна !сая Булгатуяагийн бөөрийг гаргана гээд цэцийн хэдэн хөгшчүүл чармайсан боловч олигтой юм болсонгүй ! Цэц 30 жил асуудал шийдэж чадаагүй алцгар байсан гэдэг нь үнэн ! Дээр үёд цэцийн 9 гишүүн 1 Ламзавтай тэнцдэг байлаа ! Лалар гэдэг чинь Төвдийн духан дээрээ ганц нүдтэй бурханыг хэлдэг юм ! хүндэтгэсэнд баяраллаа !
Ах маш сайн логик дүгнэлт гаргасан байна. Цэцийн дүгнэлтийг эсэргүүцнэ гэдэг нь нүүрсний хулгайч нарын хамсаатан гэсэн үг шүү. Овоо зөв юм бичдэг байсан юмсан. Энэ удаа жинхэнэ лалартдаг байна ш дээ.
УСГҮЙ, ТОГГҮЙ, ТҮЛШГҮЙ, БEНЗИНГҮЙ, БАГШГҮЙ, ХИЧЭЭЛГҮЙ, ЭМЧГҮЙ, МӨНГӨГҮЙ, ТАРХИГҮЙ... ИРЭЭДҮЙГҮЙ. Улс оронд хэрэгтэй, үр хүүхдүүдэд хэрэгтэй, тэд том болоод яагаад хэт цөөн тооны бузар олигархууд засагласан, хууль бүгдэд тэгш үйлчилдэггүй, шударга бус балчиг там шиг улс үлдээсэн бэ гэж биднийг буруутгахад юу гэцгээнээ гэж уриалан, хамтдаа тэмцье гэж 1000-н удаа ухуулан сэнхрүүлэн учирлан хандахад огт ирдэггүй, зөвхөн өчүүхэн утсын чинээ улаан амиа бодоцгоож, өдөржин фэйсбук ухаж, хэрүүл уруул, хошин шог, зөрчилдөөн, ямар нэг муу юм хайгаастай, хэвлэл нэр барьсан худалдагдсан захиалгад тархиа угаалгаастай. Юу ч ойлгохгүй, хэн зөв, хэн бурууг ч ялгахгүй болсон өлбийсөн гөлийсөн монголчууд балга бензин авах гэж өдөржин шөнөжин очерлохын оронд талбай дээр цуглаад тэмцсэн бол амьдрал нь ийм саарал, ийм ядуу, тарчиг, үгээгүй, өрөвдөлтэй байхгүй байх байсан даа‼️ ХОХЬ ДЭЭ, ГАЙГАА ЭДЭЛНЭ БИЗ ‼️‼️‼️
Яг үнэн хэллээ. Бидэнд ёс зүй, сахилга, бат зохион байгуулалт, ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын диктатур хэрэгтэй байна. Амин чухал шаардлагатай байна.
Муисийн багшаа,,,,тэгээд,,, хэнийг ХААНаар сонгох вэ,,,ХААНгүй диктатур гэж байх уу,,,,хүрэлсүхээ дархлаад,,,ХААН суудалд залвал хөгжин дэвжээд,,,,цэнгэлийн манлайд хүрэх болов уу,,,яах бол,,,,
Алтан ургийнхныг хоморголон цаазалсан алуурчин намын Хү Сү данжаад гэгч манж хятад цусны маншайж инээсэн дальчгар цагаач сармагчинг хаанаар тавина гэж байхгүй шүү. Хаан болох хүн алтан ургийн гарал угсаатай над шиг хүн байх ёстой.
Хэрвээ намайг хаанаар тавьбал МАН -ыг бүрэн устгаж толгойлогчдыг нь гэр бүлийн нь хамтаар толгойг нь тасдаж хөрөнгийг нь хурааж ядууст тарааж өгөх болно. МАНын цагаан байрыг танкаар нурааж газартай тэгшлэнэ. .Монгол хүн бүрт сар бүр 100 мянган долларын цалин өгөх болно.
Хүрэлсүх, Сү Батболд,Данх, Амарбаясгалан, Оджаргал ,Нямтайшир ,Номтойбаяр, Долир Баясгалан мэтийн МАН ын хууль үйлчилдэггүй дархлагдсан манж хятадын шээснүүдийг хаан болсон өдрөө шууд цаазаар авах болно. Монголын бүх иргэнийг днк шинжилгээнд албадан оруулж илэрсэн манж хятадын эрлииз хурлийз хунхуузуудыг Монголоос албадан гаргаж Монгол улсыг цэвэрлэх болно.
МУ-ын ҮХЦэц дүгнэлтээ гарлаа!!! Одоо болоо юм биш үү!!! Эрхэм Судлаач Ганаа та харин ҮХЦэцийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй бгаа бол ЧУЛУУ шидэхээ больж үз!!!
Энд Цэцийн саяын шийдвэрийн тухай огт яриагүй. Харин Цэц өмнө нь яаж балайрч, яаж хариуцлагаас зугтаж байсныг өгүүлсэн. Судлаач Х.Д.Ганхуяг.
женкогийн төлбөрт бичээч “судлаач“ ганхуягийн ээлжит захиалгат нийтлэл гарлаа мэдээжийн хэрэг эзний бөөлжисөө л давтаж байгаа
Чи бичиж чадахгүй юм чинь би бичиж л таараа... Судлаач Х.Д.Ганхуяг.
чиний бөөлжисийг чи л бичиж чадна үнэн үнэн