Сүүлийн үед гарч буй гэмт хэргийн дийлэнхийг хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Зах худалдааны төв, байрны гаднах ил зогсоолоос бусдын автомашины эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг 14 гарсныг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXXI хороонд оршин суух Э-ийн гаражид хулгай орж, машины эд зүйлийг нь хулгайлсан, тус дүүргийн XIV хороонд оршин суух 46 настай эрэгтэй Д-ын королла маркийн автомашины гэрлэн дохио, толь, аккумлятор зэргийг Баянгол дүүргийн V хороонд оршин суух 46 настай, эрэгтэй Г хулгайлж авсан, мөн Сонгинохайрхан дүүргийн XIII дугаар хороонд байрны гадаа байсан автомашины дугуй, бусад эд зүйлийг хулгайлсан гэмт хэргүүд бүртгэгдсэн байна. Түүнчлэн хулгайн хэрэгт өртөж байгаа тээврийн хэрэгслүүдийн олонх нь Приус маркийн автомашин байгааг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлдээ үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: "Нийслэл таймс"