sonin.mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад энэ сарын 20-21-нд албан ёсоор айлчилна.
 
Энэ нь БНЧУ-ыг байгуулснаас хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.
 
Айлчлалын үеэр, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын 2 танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайдтай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.