УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн гуравдугаар сард зарлан хуралдуулж, Татварын багц хуулийг батлан гаргасан. Гэтэл үүнээс хоёр сар гаруйн дараа буюу энэ сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга уг хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. Хоригт уг хуулийн хэд хэдэн заалтыг тусгайлан дурдсан бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамнаас хориглосон заалт бүрээр тайлбар хийсэн.
Ийнхүү Сангийн яамныхан тайлбар хийсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ сарын 22-нд мэдэгдэл гаргаж, “Хариу тайлбар гэх зүйл хийж, төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл гаргалаа.
Сангийн сайд хариуцсан яамныхаа нэрээр хариу тайлбар гаргуулан, Татварын багц хууль дахь ноцтой асуудлыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллийг тарааж байгаа нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийг зөрчсөн зохимжгүй үйлдэл юм” хэмээн тодотгосон. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам болон таны зүгээс тайлбар хийсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Би дахиад ч тайлбар хийнэ. Яагаад гэвэл, Засгийн газрын тухай хуулиар татварын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтээс гадна олон нийтэд таниулж мэдүүлэх үүрэг Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг. Энэ хуулийг Засгийн газарт оруулахдаа манай яамныхан боловсруулалцаж, олон нийтээр хэлэлцүүлж байж өргөн барьсан учраас тайлбар хийхэд юу нь буруу байгаа юм бэ. Яахаараа үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлчихдөг юм гэх мэт ойлгомжгүй зүйл Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд олон байна.
-Нэгэнт Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан учраас УИХ-аар түүнийг нь хэлэлцээд шийдвэр гаргах ёстой байтал үүнээс өмнө Сангийн сайд болон яамныхан тайлбар өгөх ёсгүй гэж үзээд байгаа юм биш үү?
-Би тайлбар өгөх ёстой шүү дээ. Энэ хуулийг Засгийн газраас оруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс би болон манай яамныхан УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан хуульд хөндлөнгөөс тайлбар хийгээд байгаа юм биш. Өөрсдийнхөө боловсруулж, батлуулсан хуульд тайлбар өгөх бүрэн эрхтэйг ойлгох хэрэгтэй.
-“Ерөнхийлөгч хүчингүй болсон хуульд хориг тавьсан” гэх тайлбар хийж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг санаатайгаар түгээсэн гэсэн байсан?
-Энэ тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд буруугаа хүлээсэн.
Та бүхэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдлийг уншаад үзээрэй, түүнд “Хүчингүй болсон хуульд хориг тавьсан нь миний биш, манай ажилтны алдаа байсан учраас хариуцлага тооцсон, уучлалт гуйж байна” гэсэн байна билээ. Тэгэхээр буруугаа хүлээчихсэн гэсэн үг.
-“Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийг үл тоомсорлосон гэж мэдэгдсэн шүү дээ?
-Хэд хэдэн хууль зөрчсөн, үл тоомсорлосон гээд байгаа нь үндэслэлгүй. Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд олон заалтыг дурьдаад буруу тайлбар хийчихсэн байна билээ. Би хувьдаа үүнийг буруутгахын тулд буруутгах гээд байна л гэж харж байгаа. Энд тэндээс элдэв зүйл заалт түүгээд эвлүүлээд байх шаардлага байхгүй. УИХ-аас баталсан Татварын багц хуулийг үнэхээр ойлгохгүй байгаа бол ирээд асуу л даа, манай яамныхан нээлттэй. Асууж тайлбар аваад мэтгэлцэх боломжтой гэдгийг хэлье.
-Хоригийг хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хорооны хуралдаанар хэлэлцүүлэх байсан ч хойшлуулсан нь ямар учиртай юм бэ?
-Бичиг ирүүлснээс болоод хойшлуулсан.14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд шийдвэр гаргах үүрэгтэй
М.Өлзий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ene neg hogiin heruulch novsh bn aa, ardni boon luivar
hvchingvi bolson hujliin zaaltiig anduuraa l biz.. busad bvh zaaltuud chin ard tvmend haltai 65 lalar duraaraa dugij zaalttuudad erunhiilugch horig tavsan bn shvdee . hulgaich nuurschin dvrbedeee
Татварын хуулиа эргэж хар. Нэг гараараа толгой илээд, нөгөө гараараа араас хутга шаасан хуулиа эргэж хар.Монгол улсын иргэн, хуулийн этгээд, оршин суугчид гээд бүх хүний эрх ашиг, эдийн засгийн болоод өмчлөх эрхэд төрийн зүгээс шууд халдах харилцааг зохицуулсан хуулийг ийм гоомой хийж болохгүй. Хууль ч гэж хууль, хориг ч гэж хориг. Тиймээс тендер зарлаад, эрдэмтэн суудлаачуудаар 2-3 хувилбар гаргуулаад тэрийгээ тойруулж, нэгтгэж, шүүмжилж хийвэл гайгүй хэлэлцэх хэмжээний юм болно. Татварын тогтолцоо үүссэнээс хойш гарсган хамгийн шившигтэй хууль ХҮРЭЛБААТАР АА. ЯДУУ ИРГЭД ЧАМААС БУСАД НЬ ӨРТЭЙ БАЙНА.
rene balai xotgor shanagiin ordiin xulgaich dolio eronxiilogch buren erxiin xureend ajillaj baina
Татварын хуулиа эргэж хар. Нэг гараараа толгой илээд, нөгөө гараараа араас хутга шаасан хуулиа эргэж хар.Монгол улсын иргэн, хуулийн этгээд, оршин суугчид гээд бүх хүний эрх ашиг, эдийн засгийн болоод өмчлөх эрхэд төрийн зүгээс шууд халдах харилцааг зохицуулсан хуулийг ийм гоомой хийж болохгүй. Хууль ч гэж хууль, хориг ч гэж хориг. Тиймээс тендер зарлаад, эрдэмтэн суудлаачуудаар 2-3 хувилбар гаргуулаад тэрийгээ тойруулж, нэгтгэж, шүүмжилж хийвэл гайгүй хэлэлцэх хэмжээний юм болно. Татварын тогтолцоо үүссэнээс хойш гарсган хамгийн шившигтэй хууль ХҮРЭЛБААТАР АА. ЯДУУ ИРГЭД ЧАМААС БУСАД НЬ ӨРТЭЙ БАЙНА.
Баттулга баруун 5 аймагт санал аваагүй, Зи Увсаас хөөгдсөн, Чойжоо Сангийн сайдаас огцорсныхоо өшөөг Хүрэлбаатараас авч ханахгүй юмаа. Юманд хэмжээ, хязгаар бий, ард түмнийг тэнэг гэж бодож байвал эндүүрэл шүү. Та нарын энэ авир өөрсдийн чинь доодох тоосгыг нэг нэгээр сугалсаар.
huuh ch geh shig eh orondoo hen haanch devshih amidrah erh bii .. choijoo hvrlee 2 iin saltaa vnerlegch haa gazar baidag durbeg huvia hicheesen heden lalaraar jvjig togluulj gar utsnii bichleg hiij tsatsuulsan yum bilee.... erunhiilugch battulgiin sanaliig tonon deeremdej . songuuliig gatsaaj luivardsan mi luuhaanii vildel shvvdee
З. энхболд гэгч гөлөөн гөлөөн гэж байгаад хүчингүй болсон хуулинд хориг тавьж ТОМ ОНИГООНД оржээдээ чааваас. ХА ХА. Энэ амьтны мөн чанар АН-ынхны нийтлэг дүр төрх яг энэ ш дээ. Зүгээр ажил хийсэн ДҮР ЭСГЭДЭГ болохоос улс орноо гэсэн сэтгэлгүй, чадваргүй бөөгнөрал гэдэг нь үүгээр ч гэсэн ИЛ харагдаж байна. Үнэхээр ХАРИУЦЛАГАГҮЙ юм чааваас.

З. энхболд гэгч амьтан хүчингүй болсон хуулинд хориг тавьж, ТОМ ОНИГООНД оржээдээ чааваас. ХА ХА. Энэ өгөрийн үнэн нүүр царай, АН-ынхны нийтлэг дүр төрх энэ ш дээ. Улс орноо гэсэн ямар ч сэтгэлгүй, чадваргүй, зүгээр л нэг ажил хийсэн болж, хоосон дүр эсгэдэг хариуцлагагүй амьтдын бөөгнөрөл. Мэдлэг, чадвар, хариуцлагагүй, сэтгэлгүй, арчаагүй, дээрээс нь улс орны төлөө сайн зүйлс хийсэн нэгнийгээ буруутгадаг хоббитой чааваас
1 zaalt ni hvchingvi boldiim baij ..busad 20 zaalt ni tonon deeremdej .. ard tvmend haltai ... hulgaich uvsiinn bvleglel .eh oron tonogchidiin duraar aashlah zaaltiig yaah gej bn .. nohoin gulug uu???
З. энхболд гэгч амьтан хүчингүй болсон хуулинд хориг тавьж, ТОМ ОНИГООНД оржээдээ чааваас. ХА ХА. Энэ өгөрийн үнэн нүүр царай, АН-ынхны нийтлэг дүр төрх энэ ш дээ. Улс орноо гэсэн ямар ч сэтгэлгүй, чадваргүй, зүгээр л нэг ажил хийсэн болж, хоосон дүр эсгэдэг хариуцлагагүй амьтдын бөөгнөрөл. Мэдлэг, чадвар, хариуцлагагүй, сэтгэлгүй, арчаагүй, дээрээс нь улс орны төлөө сайн зүйлс хийсэн нэгнийгээ буруутгадаг хоббитой чааваас
Parlament huchingui huuli helelcej batlahaar bolson baisan yum uu oilgosongui
Hotgor shanagii uurhaig Solongosuudad zarsan ene hyn ene baitygai ahshig sonirhliin zurchiltei Battulgin zuv zuv iim muuhai sangiin said guliigeed dooguur hartstai muuhai hyn
archaagui lalar min hariugaa ingej avch bolno gej bodson eum uu.hotgor shanagiin uurhai zaraad ovoo mongotei bolsoniig chin humuus martaagui shuu
Хvрэлбаатар,Д.зоригт,Занданшатар нар Австрал улсад суралцаж байхдаа Рео тинто элсvvлэгдсэн сvvлд У.Хvрэлсvх бас элсэгдсэн сая их хурал дээр еронхийлогчийн хоригийг хэлэлцэж байхад тодорхой харагдаж байна намын бvлгийн байр суурь гэдэг чинь намын даргын чиглэлээр ходолдог бvлгээс гишvvдээ дарамтлаад хоригийг хvлээж авахгvй оюутолгойд ашигтай хууль баталлаа
Гөлөн гөлөн энхмболд женко луйварчин 2 огцрох цаг нь болсон. Шударга ёс тогтооно гээд хүрэлсүхтэй нийлсэн. одоо өөрийнхөө нь бузар илрээд эхлэхээр элдэв юм санаачлаад. 2021 онд шууд нэг худагт суух байх оо

Haramsaad hashgirch duu aldmaar,charlaj uter turgen zailuulan,huumuur humuus Mongol ornii min oroi deer garchihsan medreltej baihiig harahaar oi gutam
Pump them entirely,Dump them thoroughly, here we go. Trash bags!
Сайд та хоёрын хооронд юмаар мушгиж ялааны чинээ юм яриад ямааны чинээ юмыг халхаж байгаа юм биш биздээ.
Тэр хууль ямар хамаатай юм. Ерөнхийлөгч хориг тавьж байхад хүлээж авах хэрэгтэй. Байхгүй хуулинд хориг тавьсан байсан ч яадгийм. Ерөнхийлөгч тэгэх эрхтэй.
Тэр хууль ямар хамаатай юм. Ерөнхийлөгч хориг тавьж байхад хүлээж авах хэрэгтэй. Байхгүй хуулинд хориг тавьсан байсан ч яадгийм. Ерөнхийлөгч тэгэх эрхтэй.
Opon yum bitgii hutcaldaa.hulgaich naraa 33 ih naydaar urshuusun getel vnen zuv tailagnaad hamag bdgaa huraalgaj humrvvlj samruulj bgaa ulsuudaa yah gj bnaaa
tatvariin urshuul yu bolson be . yagaad avilahch hulgaich naraa 33 ih naydaar urshuuchihuv .
Жёнко Зика 2 ч алах юмаа . Хүчингүй болсон хуульд хориг тавьчихаад бансандаа Женко нь их хуралд үг хэлэхдээ их хурлыг тараана гээд байдаг. Зика вирус нь буруугаа хүлээчихсэн л юм байна ш дээ.
Хоорондоо хэрүүл хийгээл үхэх байх юм. Ажлаа хий.
hulgaich luivarchidaa 33 ih naydaar urshuuchihuud vnen zuv tailagnaad amidralaa samruulsan ulsuudaa yah gj bn aa .
Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс мөн ч том юмаа. Улсын Ерөнхийлөгч бол ёстой түй май.