sonin.mn
"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намыг үүсгэн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг оролдсон ч бүтээгүй билээ.
Нэгэнт энэ хувилбар бүтэхгүй болмогц тэрээр Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон юм.
 
Ахлах зөвлөхөөр томилогдмогцоо л тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд ИЗНН бие даан оролцох ёстой гэсэн байр суурьтай байжээ.
 
Гэвч МАХН, ИЗНН, МУНН хамтран "Та, бидний эвсэл" байгуулан УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох болсон.
Үүнтэй холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга, ИЗНН-ын даргын ахлах зөвлөх Т.Ганболд УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр шийджээ.
 
С.Сарнай