sonin.mn
Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 
Улсын Онцгой комиссын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргасан бөгөөд өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэхээр тогтсон юм.