sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. “ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Хориг захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Д.Трампын захирамжид дурджээ.
 
 
 
 
“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп 8 дугаар сарын 3-нд мэдэгдсэн юм. 
 
 
 
Түүнчлэн тэрбээр Хятадын интернет аварга “Tencent” болон тус компанийн эзэмшдэг “WeChat” нийгмийн сүлжээтэй холбоотой охин компаниудтай гэрээ хийхийг хориглосон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна. Хориг 9 дүгээр сарын эцсээр хүчин төгөлдөр хэрэгжих ажээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг