Коронавирусын цар тахлын тархалт дэлхийн эдийн засагт, түүний дотор Монголд нэн таагүй нөлөөлж, улмаар даяар том өөрчлөлтөд түлхэж байна. Цар тахал нь нэг талаас дэлхийн болон манай улс төр, эдийн засгийн төлөв байдалд асар хүчтэй нөлөөлөх бодит аюул занал, нөгөө талаас өөрчлөн шинэчлэх бодит дуудлага, маш хүнд сорилт мөн. Манай төр засгийн ч, ард түмний ч бүхий анхаарал коронавирустай тэмцэхэд чиглэж байна. Энэ нь түмэн зөв. Харин коронавирусын үеэр улс төр ярьж болохгүй, улс төр “зогсоно” гэж бодох нь үнэхээр тэнэг хэрэг болно. Яагаад гэвэл улс төр хэзээ ч “зогсдоггүй” юм. Тэгэхлээр монголын улс төр коронавирустай холбоотой буюу түүнийг тойрон явагдах нь мэдээж хэрэг. Энэ тухай ярих нь монгол судлаач миний үүрэг юм.
Коронагийн үеийн улс төр
Коронавирусын цар тахал манай төр засгаас болж гараагүй нь мэдээж хэрэг. Иймээс Засгийн Газрыг бүх юманд буруутгах нь тэнэг хэрэг. Эндээс Засгийн Газрын гаргасан бүх шийдвэрийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, номхон хүлцэнгүй дагаж захирагдах ёстой гэж дүгнэвэл түүнээс ч дутахгүй тэнэг хэрэг.
“Коронавирустэй тэмцэж ядаж байхад юун яасан улс төр, тонил цаашаа” гэж намайг нулимна гэдгийг чинь би сайн мэдэж байна. Уучлаарай эрхэмүүд ээ. Намайг харааж нулимдаг нь олон боловч миний худал, буруу хэлснийг баталж нотолсон тохиолдол ардчиллын 30 жилд ганц ч гараагүй. Энэ нь миний сайных биш, шинжлэх ухааны сайных…
1.Цар тахалтай тэмцэх нь юуны өмнө эдийн засгийн асуудал юм. Асар их мөнгө хөрөнгөтэй, алт валютын дуусашгүй нөөцтэй, маш их хуримтлалтай бол санаа зовох хэрэг юун ?! Гэвч дэлхий дээр хүрэлцээтэй мөнгөтэй улс ганц ч байдаггүй. Эдийн засаг нь ядмаг, ард иргэд нь ядуу зүдүү манайх шиг улсад бүр ч хүндээр тусна. Тэгвэл мөнгө хаанаас олох вэ ?
Харин энэ асуулт бол яах аргагүй эдийн засгийн асуудал болно.
1. Мөнгө олох хамгийн амар бөгөөд хялбар арга бол гадаадаас мөнгө зээлэх. Энэ аргыг манай Засгийн Газар маш амжилттай хэрэглэж байгаа. Гэвч энэ бол цорын ганц бөгөөд хамгийн зөв арга биш.
2. Мөнгө олох удаах арга нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоод нөөцөө ашиглаж нэмэгдүүлж болно. Цар тахлын ид үеэр үйлдвэрлэл нэмнэ гэдэг бол бараг бүтэшгүй асуудал. Харин байгаа үйлдвэрлэлээ унагачихгүй, “амьтай байлгаж” чадвал дээдийн заяа.
3. Мөнгө олох дараагийн арга нь ашигт малтмалаа зарах. Энэ зам маш өргөн боломжтой боловч өчүүхэн төдий алдаа гарах юм бол цар тахлын дараа тусгаар тогтнолоо алдчихсан, хамаг ашигт малтмалаа тавиад туучихсан, бусдын мэдэлд орчихсон зогсож байх маш өндөр магадлалтай. Энд дурдсан бүхэн эдийн засгийн асуудал боловч зөвхөн улс төрийн аргаар л шийдэх боломжтой.
4. Мөнгө олох бас нэг арга нь бүх талаар арвилан хэмнэх. Энэхүү аргыг одоо болтол бараг хэрэглээгүй гэж хэлж болно. Ухаандаа улсын төсөвт суулгасан бүх төрлийн контор, оффисийн “үй түмэн“ барилгыг зогсоовол асар их мөнгө хэмнэж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэрэв ингэвэл эдийн засаг “борцлогдоно” гэсэн үг нэгдүгээрт, шинжлэх ухааны нэр томъёо биш, хоёрдугаарт эдийн засаг тэртэй тэргүй агшиж байгаа нь борцлогдож байгаагаас өөр зүйл биш.
2.Цар тахал бол улс төрийн асуудал мөн. Цар тахлын үеэрулс төр-эдийнзасгийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн тэмцэл зогсоно, баячуудын идэж уух дон алга болно гэж бодож байвал Та тун их эндүүрч байна. Харин ч улс төрийн өрсөлдөөн тэмцэл ихэд хурцдаж, бүр ч улайрсан хэлбэрт ордог нь түгээмэл зүй тогтол юм.
Цар тахал дараах нөхцлийг бидэнд тулгаж, шийдэхэд маш хүндрэлтэй зөрчлийг бий болгож байна. Хэдийгээр эдгээр нь аль ч улсад тулгардаг түгээмэл зөрчил боловч манай хувьд бол туйлын хэцүү бөгөөд бэрхшээлтэй. Одоо эдгээр зайлшгүй нөхцөл хийгээд зөрчлийг товч авч үзье.
1.Удирдлагын төвлөрөл хийгээд хяналт. Цар тахал төр засгаас хурдан шуурхай шийдвэр, өндөр зохион байгуулалт, хатуу чанд сахилга бат шаарддаг. Энэ нөхцөлд удирдлагын шийдвэрийн төвлөрөл зайлшгүй. Бусад оронд ч, манайд ч ингэж байгаа. УИХ-д дийлэнхи олонхи болсон МАН, түүний Засгийн Газарт ачааны бүх хүндийг үүрэх нь мэдээж хэрэг. Удирдлагын хэт төвлөрөлийн эсрэг тал нь сөрөг хүчний болон ард түмний хяналт юм. Бусад оронд энэ нь байгаа, харин манайд байхгүй. Ор тас байхгүй гэсэн ч болно. Цар тахлын үеэр бүхий л төрлийн хяналт ихээхэн сулардаг нь бас л түгээмэл зүй тогтол.
Цар тахлын эсрэг бүхий л хөрөнгө хүч, нөөц боломжоо дайчлах учраас улс орны эдийн засаг аажмаар “цар тахлын эдийн засаг” болон хувирах энэ нь эдийн засгийн бараг “бие даасан салбар” болж хувирдаг. Чухам энд л хамаг будлиан, хэрүүл, тэмцэл шударга бус явдал эхэлнэ дээ…
Хэрэв төр засгийн шуналт зан, дон шунал хэвээрээ байх аваас цар тахлын эдийн засаг нь идэж уух, шахаа хийх, авилгадах нэн таатай хөрс болно. Манайд корона вирус анх гарах үеэр УОК-т маска, халат, тоног төхөөрөмж өндөр үнээр шахсан, авсан бараа, эд зүйл, тоног төхөөрөмжийн үнийг хөөсрүүлэн нэмсэн зэрэг тохиолдол хэд хэд гарсан. Мөн гадаадаас маш олон иргэд авчирсан гэх боловч тэдний олонхиос түшмэдүүд улайм цайм авилга авсан нь хүн бүхэнд тодорхой болсон.
Эрх баригчдын энэ новшийн зан одоо бүр ч гаарна гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй. Цаадуул чинь цар тахлаар далимдуулан ямар ч хяналтгүй идэж ууна. Харж л байгаарай…
2.Төрийн удирдлага хийгээд сахилга, бат зохион байгуулалт
Манай төрийн удирдлага, түүний үр нөлөөг ярих гэвэл ичмээр л дээ. Одоо энэ тухай ярихгүй. Харин цар тахал эхэлснээс хойш манай Засгийн Газар ажлаа муугүй эхэлж байна гэж дүгнэж болно. Гэвч мөнгө багасаад, эдийн засаг агшаад, аж ахуйн нэгжүүд туйлдаад, ард иргэд ядуураад ирэхээр яах, юу болох нь тодорхойгүй. Ганц манайх төдийгүй дэлхийн томоохон улсуудын засгийн газруудад ч тодорхойгүй. Гэхдээ том улсууд бол мөнгөтэй, нөөцтэй сантай, чадалтай, харин манайх бол мөнгөгүй, нөөц сан нимгэн, чадал багатай. Саяхан вакцин авах гэж Дэлхийн банкнаас 50,6 сая доллар зээлж байна. Энэ нь манай ЗГ вакцин авах мөнгөгүй гэсэн хэрэг юм. Гэвч энэ бол зөвхөн эхлэл шүү дээ.
Манай эрх баригчид цар тахалтай тэмцэх гэж бүхий л чадлаараа зүтгэж байгаа. Тэд улс орноо нураагаад хаячихъя гэж огт бодоогүй нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь төр засаг сайн бөгөөд үр дүнтэй ажиллана гэсэн хэрэг огт биш. Манай төрийн болон эдийн засгийн удирдлагын системийг алдаг гурван хүчин зүйл зүйл бий.
Нэгдэх нь: Төрийн мэдэлд байгаа олигархи бүлэглэлүүд эрх мэдэл, эд баялаг, ялангуяа байгалийн баялгийн төлөө дайтаж байгаа. Одоо бол энэ дайн шатлан өргөжих нь ямар ч эргэлзээгүй. Ашигт малтмалын том том ордуудыг зарах, өөрийн бүлэгт эдийн засгийн давуу байдал олж авахаас эхлээд нийтийн баялгаас илүү хувь хүртэх хүртэл бүх салбарт, бүх түвшинд дайтаж эхлэх бөгөөд энэ нь нийгмийн тэсрэлтэд ч хүргэж болзошгүй.
Хоёр дахь нь: Дээрээ гаргасан ямар ч шийдвэр дунд, доод түвшиндөө хүрээд ирэхээр өөх ч биш, булчирхай ч биш болдог. Энэ адгийн систем ямар ч шийдвэрийг завааруулж, бантагнуулж, юу ч биш болгодог. Энэ систем шударгаар ажиллах боломжгүй. Энэ систем зөвхөн мөнгөн дээр тогтдог учраас үр ашигтай ажиллах боломж хомс.
Гурав дахь нь: Манай нийгмийн сахилга батгүй, зохион байгуулагдах чадваргүй, иргэдийн салан задгай, хэнэггүй, бэлэнчлэх, хамтын эрх ашгийг үл тоон хар амиа хичээх зан их гай болно. Манай иргэдийн дийлэнхи олонхи нь хоёр зүйл хүсч горьдож байгаа: Нэгдэх нь цар тахлыг төр засаг бие даан ялж дийлж чадна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж найдаж залбирч байгаа. Тиймээс төр засгийн гаргасан шийдвэрийг манай иргэд ерөнхийдөө маш сайн биелүүлж байгаа. Удаах нь манай иргэд цар тахлын улмаас учирсан бүхий л төрлийн хохирлыг төр засгаас бүгдийг нь биш юмаа гэхэд нэлээд хэмжээгээр нөхөн олгоно, мөн татвараас хөнгөлж чөлөөлөх, зээлийн хүү хойшлуулах, хөнгөлөх, ядуу хүмүүст нийгмийн халамж хүртээх зэрэг олон талт арга хэмжээ авна гэж найдаж, горьдож, хүлээж байгаа. Ганц иргэд ч биш, бүх төрлийн бизнесийнхэн, түүний дотор жижиг дунд бизнесийнхэн хүлээж байгаа. Манай бизнес эрхлэгчид хорио цээрийн дэгдэмийг удаан тэсэж чадахгүй.
Цар тахлаасаа илүү эдийн засгийн хохирлыг нөхөх нь манай эдийн засагт тулгарсан хамгийн хүнд асуудал юм. Учир нь цар тахал төр засгийн ч, иргэдийн ч мөнгийг ховх сордог ёрын эд байгаа юм. Одоохондоо хэрүүл маргаан гараагүй боловч энэ хүнд асуудалтай бид тун удахгүй нүүр тулна. Хэрэв энэ асуудлыг буруу буюу шударга бусаар шийдвэл коронагийн асуудал эдийн засгийн хямрал, эдийн засгийн хямрал улс төрийн нэлээд хурц хямрал болон хувирна.
Түүнээс гадна асуудлыг шударга бусаар шийдвэл олон түмний дургүйцэл ихэсч, нийгмийн тэсрэлт болох аюул бий. Ийм үед олон түмэн бүдүүлэг, харгис, түрэмгий болдог сэтгэл зүйн зүй тогтол бий. Би айлгах гээд байгаа юм биш, харин “ийм юм” болж болзошгүй гэдгийг л анхааруулж байна.
Цар тахал харьцангуй удаан үргэлжилбэл эдийн засгийн ерөнхий байдал, нийт иргэдийн, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшин ихээхэн муудаж таарна. Их багыг нь бүү мэд, гэхдээ л байдал ихээхэн хүндрэнэ…
3.Нөөц хийгээд боломж
Ямар ч гэсэн бид хүссэн хүсээгүй эдийн засгаа “коронагийн нөхцөлд зохицуулан” шинэчлэн зохион байгуулах бодит шаардлага үүсэв. Ингэж ярих амархан ч яаж хийх нь тун хэцүү. Нөөц хангалттай байгаа бол хамаа алга. Гэвч манай нөөц тун ядмаг. Ингэлээ гээд зүгээр суугаад байх боломжгүй.
Нөөцийг хаанаас олох вэ ? Миний үзэж байгаагаар одоо барьж буй төмөр замд хамаг хөрөнгөө хаяж хурдан дуусгах хэрэгтэй. Төмөр зам барьж амжвал нүүрс гаргалтыг асар их нэмж болно. Энэ бол асар их мөнгө юм. Мөн нефтийн үйлдвэрээ хурдан барьж ашиглалтад оруулах ёстой. Ингэвэл маш их мөнгө олж болно. Ямар ч гэсэн айлаас гуйлгүй өөрийнхөө авдрыг ухаж олсон мөнгө маань юм. Миний санаанд эхлэн орж буй нь энэ хоёр. Цааш бодоод байвал өөр олон боломж гарч ирэх нь эргэлзээгүй. Энэ талаар санаа оноогоо хуваалцахыг хүсч байна.
4. Түр зуурын үйлдэл хийгээд алсын бодлого
Эдүгээ Засгийн Газрын хийгээд нийт иргэдийн анхаарал бүхэлдээ коронавирус, түүнтэй хийх тэмцэлд хандаж байна. Энэ нь зөв бөгөөд тустай ажил. Гэхдээ корона вирустай тэмцэхдээ нийгмийн бүх салбараа бүхэлд нь харах, ерөнхий тэнцвэрийг хадгалах, коронагийн дараа эдийн засгаа яаж сэргээх, өсгөх зэрэг маш олон асуудлыг анхаарлаасаа гаргаж хэрхэвч болохгүй. Дэлхийн бүх орнууд коронатай тэмцэж байгаа, гэхдээ тэд эдийн засгийн болон улс төрийн стратегийн бодлогоо нэн эрчимтэй явуулж байна. Манайх үүнээс хоцорч хэрхэвч болохгүй.
Алсын бодлогыг зөвхөн системийн онол, системийн арга зүйгээр л хийж болно. Энэн дээрээ тулаад ирэхээр манай ул төрчид дэндүү өрөвмөөр. Системийн хямрал боллоо гээд аль 1998 оноос тасралтгүй үглээд байхад 2018-2019 онд дөнгөж “ойлгож” байгааг манай төр засгийн удирдагчдын мэдлэг боловсролын арчаагүй байдлаар л тайлбарлаж болно. Манай улс төрчид системийн онол байтугай 1 жилээс цааш харж чаддаггүй. Оюуны багтаамж нь цаанаасаа тийм юм. Одоо байгаа улс төрчдийн дунд системийн онол мэддэг цорын ганц хүн нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-50”-ийн хийж УИХ-аар батлуулсан. Гэтэл түүнийг “400 сая жуулчнаас” болж бүгдээрээ хараав. Хэн ч юуг үндэслэн ийм тоо гаргасан, бусад салбартай хэр уялдсан, өөр ямар ямар салбарыг хөгжүүлэх гэж байгаа зэрэг амин чухал асуудлуудыг огт асуусангүй. Учир нь тэд “Алсын хараа-50”-ыг огт уншаагүй. Энд би “Алсын хараа”-ны сайн, муу сайхан муухайг огт яриагүй. Харин аль ч улс оронд ийм хэтийн бодлогын баримт бичиг нэн хэрэгтэй гэдгийг л хэлж байна.
Гэтэл энэ боловсролтой залуугаа тагнаж чагнаж, үүнийг хэллээ гэж улс төрийн дарамт шахалт үзүүлж, шахаж хавчих нь үнэхээр утгагүй бөгөөд явцгүй. Зоригтой, боловсролтой цөөхөн залуусаа ингэж ад үзэж хавчаад байвал эрх баригчдын “намаа шинэчлэнэ” гэсэн лоозонгоор бөгсөө арчиж болно.
Энэ бол МАН доторхи улс төрийн тэмцэл ихээхэн хурцдаж, МАН-ын хуучинсаг бүлэглэлүүд суларсан байр сууриа дахин эзлэхээр зүтгэж, аажмаар давамгайлах болсны баттай шинж мөн.
Ингээд олигархи эрх баригчид тэр чигээрээ, бүхэлдээ хуучнаараа үлдэнэ. Ингэвэл манай төр засаг алсыг ч харж чадахгүй, коронатай тэмцэж ч чадахгүй. Яагаад гэвэл олигархи эрх баригчдын идэж уух дон хэвээрээ байх учраас. Дээрээс нь ямар хяналт байхгүйг харгалзвал ёстойгоосоо “тахлын үеийн найр” болно доо…
Юуны өмнө коронагийн үеийн эдийн засгийн маш нарийн судалгаа тооцоолол хийх хэрэгтэй. Хийх хийхдээ сайн, дунд, муу гэсэн 3 хувилбараар хийх ёстой. Цаашлаад коронагийн дараа эдийн засгаа сэргээх, хөгжүүлэх бэлэн төлөвлөгөөтэй байх ёстой. Үүнийг өмнөх “Алсын харааны” суурь бүдүүвчид тулгуурлан хийж болно. Энийг төр засгаас хэн хариуцаж хийх ёстой юм, хэн хийж чадах юм ?!
Коронатай тэмцэхэд бүхнийг зориулах ёстой. Гэхдээ бид ирээдүйгээ мартах учиргүй. Бид чинь дэлхийн II дайны ид үеэр Монгол Улсын Их Сургууль байгуулж байсан ухаан сийрэг ард түмний үр сад…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://ganaa.mn/ блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://ganaa.mn/- ээс уншина уу?
2020 оны 11 дүгээр сарын 16.
Сэтгэгдэл0
Хатуу хорионы үёд хүнс ихээр цуглуулах нь хүнс биш хор болно. Хоёр хүний хоолыг нэг хүн идвэл хордоно
Oyun Erdene-iig durdsand bayarlalaa. Itgej, baharhaj yavdag tsoohon zaluusiin neg.
Ontsgoi nohtsol baidal geed too tolgoi hoshoot geed uurhainuudiig ulsiin medeld tur 1jil avchihval yadag bol
Ediin zasgaa nam unagaad daraa ni bosgoh zorilgotoi odooni udirlagad odo heleed ch nemergvi bolson
Новшын оппортунист комунистуудын үеийг энэ улсаас зайлуулсан цагт л нийгэм зөв замдаа орно
Hutsah shig boljee. Adildaa Adilhan 2 hulgaichiin negiig ni yzen yadaj, nogoogiinh ni bogsiig doloojee.
Ккккккк х и т л о с хо үн ам кккк
Короногийн талаар мэдээллийн комментийг хаагаад Хятадуудыг шөнө хулгайгаар оруулаад бичлэг хийсэн охиныг нь баривчлаад энэ өвчнийг сайхан зогсооноо зогсооно.
АРДЧИЛАЛ ГЭЖ МОНГОЛД ХААНА БАЙСАН ЮМ БЭ.АРДЧИЛАГЧ ПАЙЗ ЗҮҮСЭН ХУЛГАЙЧ НАР Л БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. БААСНЫ ЧИНЬ АРДЧИЛАЛ. ДА.ГАНБОЛД,САЙХАНБИЛЭГ,БАТ-ҮҮЛ,ГАРАМГАЙБААТАР,БАЯРЦОГТЫГ ХУЛГАЙЧ БИШ ГЭХ ҮҮ.
unen
Солиороод л лалар чинь. Энд ардчиллын тухай ганц ч өгүүлбэр байхгүй. Хоосон хуцахаа боль.. Судлаач Х.Д.Ганхуяг...
чиний ингэж чөлөөтэй хуцаж байгаа чинь ардчилал биш юм уу? удахгүй чи хуцах байтугай гийнаж ч чадахгүй гөлөг болно. чиний сонгосон МАН чинь гөлөг болгоно.мөрийцсөн ч алдахгүй.харж л байгаарай.
Эргүү лалар аа. Энд ардчилал огт яриагүй, коронавирус ярьж байна. Судлаач Х.Д.Ганхуяг.
Ойр 4 жилээ харж чадахгүй байж алс 50 оныг хардаг Оюунэрдэнэ та хоёр мөндөө. Эргүү сда
goy helsen
Би л лав 4 жилийг элбэг хардаг. Алдаж байсан удаа байхгүй. Надад ш/у тусалдаг. Ямар эргүү лалар чам шиг амьтан байгаа биш... Судлаач Х.Д.Ганхуяг.
Чи зөндөө л алддаг шдэ.
Харин тийм. Би амьдрал дээрээ зөндөө алддаг. Харин судалгаа, анализын ажил дээр огт алдаггүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Шөнө дөлөөр орж ирсэн хятадуудын талаар бичлэг хийсэн охиныг барьж хориод суудлын автобусанд ачаа ачсан нэрээр нуугдаж хотын пост, Өвөрхангай Баянхонгорын постуудыг гараад Говь-Алтай аймагт баригдсан нөхдүүдийг Ховд аймгийн онгой комисс гэрт нь хариулаад ийм байдлаар коронотой тэмцэж барахуу
Haranhuid Xyataduud nuutsaar oruulj ireed bai, tegeed korona zogsono.
Haranhuid Xyataduud nuutsaar oruulj ireed bai, tegeed korona zogsono.
Haranhuid Xyataduud nuutsaar oruulj ireed bai, tegeed korona zogsono.
Haranhuid Xyataduud nuutsaar oruulj ireed bai, tegeed korona zogsono.
Ямар өчүүхэн бодолтой нохой вэ?. Жоохон уужуухан сэтгэж бай л даа. Чамаас болоод бүр баас хүрчихлээ. Юм л бол далдаганаад яах гээд байдаг гахайн сэлдий вэ чи? Хуц хол очиж цагариглаж хэвт
Короногийн дараах яах вэ? Одоо яах вэ гэдгээ ч мэдэхгүй байхад. 14 хоногт бүгдийг илрүүлж, хянаж чадахгүй бол яах вэ. Дахиад хорих уу? Илрэх болгонд хоривол ард иргэд юугаараа амьдрах вэ?
Too simple good logic. Well, enough said, of course. But still he managed to discredit n undermine the whole lot of stuff that the government was trying to accomplish nowadays. What a pity.!
400 say iin OyunErdene sistemiin onol oilgodog genee
Хүний системийн онол мэддэг эсэхийг чам шиг лалар дүгнэдэггүй юм. Харин системийн онолч над шиг хүн дүгнэдэг юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ккккккк
Мэдээллийн сүнснүүдтэй амьд харилцаа тогтоодог цөөхөн нийтлэлчидийн нэг болох таньд амжилт хүсье. Оюун Эрдэнийг системийн онолч гэсэнд чинь үнэхээр урамшиж байна. Төрд нэг ч атугай гайгүй нөхөр байгаасай билээ. Хэнтийд шавар чулуун овоолго хийгээд байгаад нь системийн онолчийн хувьд гайхаад л байна.
"Шавар чулуун овоолго" биш л дээ. Чингис хааны дурсгалын цогцолбор босно, босгоно. Манайд ирсэн жуулчдын ихэнхи нь тийшээ очно гэж бодож байна. Хэрэв чи системийн онолч юм бол нэрээ хэлэх ёстой. Учир нь тэд цөөхөн учраас би бүгдийг нь биечлэн танидаг юм. Чи ёжлох гэж байгаа бол зүгээр л хэлж сур. Системийн онолын нэр барьж ёжлох нь утгагүй тэнэг хүний ажил... Судлаач Х.Д.Ганхуяг.
Уучлаарай эрхэм ээ. Би санаа бодлоо буруу илэрхийлсэн болтой. Би яиар юмных нь систимиий онолч байх билээ. Зүгээр л утга учиргүй унших зуршилтай дугаар хорооны тэтгэвэрчин. Оюун эрдэнийг л төсөв хүнд байхад онолч хүн байж буруу зүйл хийлээ л гэх санаатай.
Монголын түүхээс үзвэл бид шилдэг боловсон хүчнээ үргэлж хавчин гадуурхаж ажил төрөлгүй болгож алж устгаж ирсэн шиг .
Яг тийм. Хуйвалдаан худал хоосон ховоор амьдарч байна монголчууд.
Bortsolj bj 10% tuunees ch uluug avdag turshilagatai said bhd ta yanavdee???
Төмөр замд хамаг хаяий ч гэх шиг. Жэнкогийн суртал ухуулга бн ш дээ. Заваарсан юм. Корона нийтээрээ тусаж байхад хамаг мөнгөө төмөрд замд хаяж байдаг ямар тэнэг ард түмэн байдаг юм. Ядаж тэр нь орос уруу гарсан төмөр зам шүү
Одоо манай цэргүүдийн барьж буй төмөр зам бол бидний мөнгө олж болох хамгийн эхний бүтээн байгуулалт юм. Юу ч мэдэхгүй хэвтэж ямар их хуцах дуртай лалар вэ ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
zunusun.sudlaachiin.bichsen.yamand.unen.yam.ogt.alga. sudlaach.nertei.manuuhai.mini.Uyanga.Battulga.naryn.zahialgaar.hudlaa.hutsahaa.bolioch.hini.syudalgaanuud.amidral.deer.shal.hudlaa.bdag.hudalch.uvgun
ганц харилцдаг алтанбулгийн чөлөөт бүсийг орсын талтай хамтран хурдан барилга байгууламж хар зам ачаа хадгалах буулгах плат форм тест хийх 24 цагийн эмнэлэг карантийлэх орон сууцууд 500 гэр бариачээ нилээс дотогш тест хийлгээгүй хүнийг хил дээр карантийлээчээ машинтай хүнийг хот руу бүү оруулаачээ хил дээр карантийлэх гэр байр байшигууд эмнэлэг бий болгоочээ урд хилээр орж ирсэн хятадыг хойт хил рүү дөхүүлж карантийлна гээд их эсэргүүцэлтэй тулгарсан удаа бийй урд замын үүд гэсэн хотод нь карантийлээчээ
hudalch.zunug.uvgun.Oyun.erdene.yag.hiij.haragdaach
sudlaach.nertei.manuuhai.mini.Uyanga.Battulga.naryn.zahialgaar.hudlaa.hutsahaa.bolioch
zunusun.sudlaachiin.bichsen.yamand.unen.yam.ogt.alga
Ganhuyagaa.,chini.syudalgaanuud.amidral.deer.shal.hudlaa.bdag.hudalch.uvgun
Oyun.,erdened.yamar.ch.chadvar.baihgui.eeChadvar.bsan.bol.jaahan.ch.gesen.uurchlult.garah.bsan.Bugd.hudal
Battulgyn.hulsnii.sudlaach
би 100 жилийн төлөвлөгөө гаргая, 8 сая жуулчин авна, гадагш урсгалтай голуудыг дотогш эргүүлнэ
Xaxaxaxa.
Ганаа та байж байгаад л их буугаар галлах юм. Дээдсүүд нэг их тоохгүй бололтой юм. Яах ёстойг гайхаж байна. Дахиад хувьсгал гэлтэй биш.
Medeejiin yum bicheed baih yum
Eviidee evii hooson loozon hudal chalchigch