sonin.mn
Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд хүн төрөлхтөн Олон Улсын Хүний Эрхийн өдөр хэмээн тэмдэглэж, амьдрах, ажиллах, эрүүл явах гэх мэт хүний язгуур эрхийнхээ төлөө тэмцэж ирсэн. 1989 оны энэ өдрийн 11 цагт Запуучуудын Соёлын Төвийн өмнөх талбайд 200 орчим хүн цугларсан байв. Байгуулагдаад хэдхэн хоног бопж байгаа Монголын Ардчилсан Холбооны гишүүд анхныхаа цуглааныг хийж байгаа нь энэ. Хүмүүс нэг л догдолсон үг цөөтэй, айдастай ч гэмээр байсан шүү. Аргагүй л дээ, анхны удаа улс төрийн цуглаан хийж байгаа хойно.
 
Цуглааны үеэр нээлттэй микрофон ажиллаж байсан учир хүссэн хүн бүр үг хэлэх боломжтой байв. Физик, математикийн багш Дарь.Сүхбаатар, зураач Н Арвис, жүжигчин Г.Равдан лам Д.Баасан зэрэг хүмүүс үг хэлэв. "Хөдөлмөр" сонины сурвалжлагч С Амарсайхан МАХН-ын Төв Хороонд илгээх 13 заалт бүхий өргөн барих бичгийг уншиж танилцуулав, МоАХ-ны энэхүү бичиг нь Монголын улс төрийн тогголцоог үндсээр нь өөрчилж, олон намын систем бий болгох, ард нийтийн сонгуулиар байгуулагдсан эрх зүйт төртэй болох, хүний эрх, эрх чөлөөний түгээмэл үнэт зүйлсийг дээдлэн, хуульчилж баталгаажуулах, хэвлэлийн зрх чөлөөг хуулийн баталгаатай болгох зэрэг өдгөө Үндсэн хуульд шингэсэн ардчилсан чөлөөт нийгмийн үзэл санааг анх удаа хөндөж, улс төр, иргэний зориг гарган дэвшүүлснээрээ түүхэн баримт бичиг, нэн шинэ түүхийн эхлэл юм.
 
Цуглаан дээр Ардчилсан Германы АДН, Оросын ТАСС, Хятадын СИНХУА агентлагийн сурвалжлагчид, мөн АНУ, Ангпи, Японы ЭСЯ-ны хзөлэлийн атташе нар ирсэн харагдсан Тэд Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлснийг нүдээрээ үзээд дэлхий дахинаа мэдээлсэн түүхтэй. Цуглаан өндөрлөхөд сэтгүүлч С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр алдарт  "Хонхны дуу"-гаа дуулсан юм. Энэ дуу тэр өдрөөс эхлэн Арлчилсан хувсгалын сүлд дуулал болон хувьсгалд гар биерээ оролцогсдыг ямагт зоригжуулан, олон түмнийг уриалан дууддаг болсон.