sonin.mn

Алхах нь биеийн галбираа хадгалж, жингээ барих, биеэ чийрэгжүүлэхэд тусалдаг төдийгүй бусад олон ач холбогдолтойг эртний судлаачид бичиж үлдээсэн байдаг аж. Тухайлбал, алхах нь зохиолч, гүн ухаантан нарын дуртай зуршил бөгөөд энэ нь тэдний хувьд бичигдээгүй хууль гэж болох арга. Тархи оюунаа судлах, бүтээлч байдлыг нь өдөөх гол хэрэгсэл болдог аж. Нэрт зохиолч Эрнест Хемингуэй алхаж явахдаа бодох нь их хялбар гэж хэлсэн байдаг байна. Түүнээс гадна алхах нь энгийн даалгавар бөгөөд бид өөрсдөө анзааралгүйгээр үйлддэг нэг төрлийн нөхцөл байдлыг сэтгэлд судлалд хөдөлгөөнт бясалгал гэж нэрлэдэг аж. Гэхдээ хүн бүр өөрийн гэсэн хэмнэлтэй учраас зохиолч Чарльз Диккенс “Хол, хурдан алхаж чаддаггүй байсан бол зөвхөн мөхөж устах, дарлагдан мөлжигдөх ёстой байсан гэж бодож байна” гэж хэлжээ.

 

 

Мөн явган алхах нь стресс тайлах шилдэг арга. Энэ нь нэг талаар байгалийн хүнд өгч байгаа өвөрмөц бэлэг гэж хэлж болно.

 

 

Мөн судлаач Марили Оппеззо болон Дэниэль Шварц нар олон туршилт хийснээр алхах нь бүтээлч байдлыг хөгжүүлдэг болохыг нотолжээ. Мөн алхаж яваа 200 оюутныг ажиглаж судалсны дараа алхах үеэр тэдний бүтээлч чадвар нь нэмэгдэх хандлагатайг харуулсан аж. Тэд өгсөн даалгаврыг биелүүлснээр бүтээлч сэтгэлгээг нь дүгнэхийн тулд дөрвөн үе шаттай 176 оюутан оролцсон туршилтыг хийсэн байна. Судлаач нарын хийсэн гурван туршилт нь олон боломжтой шийдвэрийг судалснаар бүтээлч сэтгэлгээг бий болгохын тулд өөр хоорондоо ялгаатай бодлыг ашиглах сорилд тулгуурласан аж. Харин гурван туршилтанд хамрагдсан ихэнх оролцогч сууж байснаасаа илүү алхах үедээ илүү бүтээлч байгаа нь нотлогдсон байна. Тухайлбал, судалгааны дүнгээр оюутнуудын бүтээлч чадвар дунджаар 60 хувиар нэмэгджээ.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин