МОСКВА. /АиФ/ Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод зохион байгуулагдаж буй Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Оросын шигшээ багийн тугийг тус улсын брэйк бүжигчин Сергей Чернышев барьж явах аж.
Тэрбээр энэ наадмын брэйк бүжгийн төрөлд алтан медаль хүртэж, түүхэндээ энэ төрөлд залуучуудын олимпийн аварга болсон анхны тамирчин юм. Брэйк бүжгийн төрлийг 2018 оны залуучуудын олимпийн наадамд анх удаа танилцуулсан бөгөөд энэ төрөл нь спортын төрөлд одоохондоо ороогүй байгаа аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг