АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй төлөөлөгчид, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын орнуудын удирдагчид Берлинд болсон уулзалтад оролцжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.16) 10.00 цагт Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Микрофоны ард” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, Оюу Толгойн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өнгөрөгч долоо хоногт зарим УИХ-ын гишүүдийн гадаад оронд хийсэн томилолтын тоо олны анхаарлыг татлаа.
Засаглалыг шүүмжилж, алдааг нь засах бодит санал, хууль эрх зүйн шийдлийг боловсруулж, нийгэмд хэрэгтэй хууль санаачилгыг дэвшүүлэх үндсэн үүрэгтэй институт бол сөрөг хүчин. 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, үүний 42 суудал нь Ардчилсан намаас сонгогдсон.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Берлинд хийсэн уулзалтын үеэр Кремлийн эхлүүлсэн байлдааны ажиллагааг зогсоох чиглэлд “мэдэгдэхүйц ахиц дэвшил” гарсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф ням гарагт X нийгмийн сүлжээнд бичжээ.
Одоогоор дэлхийн газрын ховор элементийн баталгаат нөөц 90 сая тн байгаа бол түүний 44 сая нь БНХАУ-д ногдож байна. Энэхүү үзүүлэлтийг АНУ-ын Геологийн хяналтын агентлагийн 2025 оны судалгаанд үндэслэн доорх хүснэгтэд танилцуулъя.
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, өнөөдөр (2025.12.12) өндөрлөлөө.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш гурван жил өнгөрч байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2026 оны батлан хамгаалахын төсвийн төслийг баталжээ. Ирэх оны төсөвт цэргийн салбарын зардлыг 901.1 тэрбум ам.доллар байхаар тусгасан байна.