Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн.
Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа.
Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.
БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах Жейк Салливан нар наймдугаар сарын 27-нд Бээжин хотноо уулзжээ.
2024 оны 1-ээс 7-р сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн ашиг орлого 4 их наяд 99 тэрбум 170 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-р өсөн нэмэгджээ.
8-р сарын 26-ны өдөр Боагийн Азийн чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо "Дэлхийн ирээдүй: Азийн хэтийн төлөв" сэдэвт дугуй ширээний бага хурал хийлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И уулзалтын нээлтэд баяр хүргэж захидал илгээжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд“Сэлбэ, Дунд голын 10 км үргэлжлэх бургасыг зөөж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэлээр үерийн урсцад саад учруулж буй лаг шавар, голын дунд ургасан бургасыг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгааг онцолсон. Мөн зургаадугаар сарын 26-нд “Бургас нүүлгэх ажил удааширвал Улаанбаатар үерт автана” нийтлэлээр бургас нүүлгэх явцыг дахин хөндөж сурвалжилсан билээ. Харин удаа “Бургас нүүлгэсний үр дүн юу байв” нийтлэлээр бургасаа стандартын дагуу нүүлгэж шилжүүлэн суулгах ажиллагааг хийсэн үү. Цаашид “Сэлбэ сэргэлт” төслийн талбайд өртөх бургас болон ойн экологи эдийн засгийн үнэлгээг ямар байгааг эргэн сурвалжиллаа.
НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 27 /DW/. Номхон далайн арлуудын далайн температур дэлхийн дунджаас гурав дахин илүү хурдтайгаар нэмэгдэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөө өглөө мэдэгджээ. Температур өссөнөөр усны эзэлхүүн тэлж, далайн усны түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг.
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 27 /CNBC/. Америкийн Apple компани Калифорни муж улсын Купертино хот дахь төв байрандаа ирэх есдүгээр сарын 9-нд хэвлэлийн хурал зохион байгуулна гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Энэ үеэр шинэ iPhone гар утас, Apple Watch ухаалаг цагийг танилцуулах төлөвтэй байна.
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 27 /NHK/. Энэ оны эхээр Саран дээр газардсан Японы анхны сансрын аппарат болох SLIM гэдэг нэртэй буугч аппаратын ажиллагааг зогсоосон тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ даваа гарагт мэдэгджээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ.
ЖЕНЕВ, 2024 оны наймдугаар сарын 27 /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчин /mpox/ хүнээс хүнд халдварлахтай тэмцэх дэлхийн хэмжээний кампанит ажлыг даваа гарагт эхлүүллээ.
Тайландын шинэ Ерөнхий сайд Паетонгтарн Чинаватра 8-р сарын 26-ны өдөр "Таиланд, Хятад хоёр орны найрсаг харилцаа гүн зузаан бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах эрмэлзэлтэй байна" гэв.
МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 27 /TASS/. Маргааш буюу наймдугаар сарын 28-нд Нарны аймгийн зургаан гараг болон манай гаргийн дагуул Сар нэг шугамд давхцах одон орны ховор үзэгдэл тохионо.
Виз шаардахгүй, хямд үнэтэй, очиход хялбар тэргүүтэй олон шалтгааны улмаас урд хөрш маань монголчууд бидний хувьд хамгийн ихээр зорин очдог орон болжээ. Улс төрийн байдал, технологийн хэрэглээ зэргээс шалтгаалаад Хятадын нөхцөл байдал манай улсаас ялгаатай. Тэр дундаа өдөр тутамдаа хэрэглэдэг аппууд нь тэс өөр хэмээн хэлэхэд буруудахгүй.