Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 1-р сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, хаврын баярын зорчигч тээврийн ажлын талаар танилцуулжээ. 025 оны хаврын баярын зорчигч тээврийн хугацаа 1-р сарын 14-ээс эхэлж, 2-р сарын 22 хүртэл 40 өдөр үргэлжлэх юм. Цар хэмжээнээс үзэхэд, 2025 оны иргэдийн зорчилт хөдөлгөөн шинэ түүхэн амжилт тогтоох төлөвтэй байна гэжээ.
Энэ оны Хаврын баярын үеэр давхацсан тоогоор 9 тэрбум зорчигч зорчилт хөдөлгөөнд оролцох төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын тээвэрлэлт давхацсан тоогоор 510 сая, иргэний агаарын тээврийн тээвэрлэлт давхацсан тоогоор 90 саяас давж, бүгд түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.
Энэ жилийн хувьд хүмүүс голцуу хувийн машинаар аялахыг хамгийн их сонгож буй бөгөөд давхацсан тоогоор 7.2 тэрбум хүн зорчих төлөвтэй байна. Энэ нь бүх зорчилтын хөдөлгөөний найм орчим хувийг эзлэх бөгөөд хурдны авто замын хөдөлгөөний ганц өдрийн үзүүлэлт түүхэн шинэ амжилт тогтоох төлөвтэй байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл0