sonin.mn

1-р сарын 8-ны өдөр Хятадын Чанчен автомашины эд анги ачсан галт тэрэг Тяньжиний Шиньганы хойд төмөр замын чингэлгийн төв буудлаас хөдөлж, Эрээн боомтоор хил гарч, Оросын Селядино өртөөг зорьжээ. Энэ бол 2025 онд тус өртөөгөөс илгээсэн Хятад-Европын анхны галт тэрэг юм.




Тяньжиний гаалийн статистикаас харахад 2024 онд Тяньжинь боомтоор Хятад-Европ чиглэлийн 600 гаруй галт тэрэг зорчиж, 60 мянган TEU ачаа тээвэрлэжээ.


Тяньжиний гаалийн газар, төмөр замын гаалийн бүрдүүлэлтийн түргэн шуурхай үйл ажиллагааны загварыг нэвтрүүлж, галт тэрэгний хилээр нэвтрэх гаалийн хяналтын журмыг улам хялбаршуулж, “боомтоос боомт руу шууд нэвтрэх" зэрэг гаалийн бүрдүүлэлтийн тохиромжтой арга хэмжээг ашигласан гэнэ.


Г.Бямба