Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна.
Энэ удаагийн "Хууль эрх зүй" буландаа “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулсан” кейсийг хүргэж байна.
Цахилгаан барааны хаягдал нь байгаль орчинд хөнөөлт үр дагавар учруулах хэмжээнд хүрч байгааг НҮБ лхагва гарагт анхаарууллаа.
Б.Батцэцэг: Солонгост хамгийн их хэрэг, зөрчил гаргадаг нь манай Монголчууд...
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
Боловсролын салбар дахь эмч нарын эрүүл ирээдүй холбооноос "орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор ажлаас халж буй болон эмч нарт тулгарсан асуудал" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Голомт банк онлайн худалдан авалт болон автомат сунгалт /subscription/ үйлчилгээнд үзүүлэх төрөл бүрийн картын урамшуулал, хөнгөлөлтүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Харин энэ удаа харилцагчдын хамгийн их хэрэглэлдэг энтертайнмент аппликэйшн, вэбсайтуудыг багтаасан subscription үйлчилгээний буцаан олголттой урамшуулалт аяныг зарлаж байна.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна.
Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
АНУ өөрөө хуурамч мэдээллийн хамгийн том эх үүсвэр гэв
“Ардчилал: Хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл” олон улсын форум болжээ
Улаанбаатар хотын автомашин жилд 90 орчим мянгаар нэмэгддэг гэх судалгаа бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 596 мянга. Гэхдээ дээрх бүртгэлтэй авто машинаас гадна орон нутагт бүртгэлтэй олон мянган машин зорчиж байна. Тэгвэл ойрын таван жилд 100 мянган автомашин шинээр бүртгэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ.
“Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад “Элит балет” компанийн үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбудыг урилаа. Тэрбээр эх орондоо төдийгүй олон улсад анхдагч болж, “La La Land ” мюзикл киноны хөгжмийг албан ёсны эрхтэй, шинэ найруулгатайгаар балет, медиа арт, 3D технологитой хослуулсан энтертайнмент балетын жүжгийг дэглэн тавьсан билээ. Үүнээс гадна Ц.Цолмонбуд нь сонгодог урлагаараа дэлхийд тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгосын театруудад тэргүүн гоцлоочоор ажиллаж байсан Монголын шилдэг балетчдын нэг юм.