БРАЗИЛИА, 2024 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Бразил даяар ган гачиг нүүрлэж байгаагийн улмаас Амазон мөрний гол цутгалуудын усны түвшин түүхэн хэмжээнд хүрч багасжээ. Тус улсын төвийн зарим нутгаар 150 гаруй хоногийн турш бороо ороогүй байна.
Тодруулбал, Бразилын баруун хойд нутгийн Амазонас мужийн Манаус хотод баасан гарагт Негро голын түвшин 12.66 метрт хүрсэн байна. Энэ нь усны түвшнийг 1902 оноос хэмжиж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.
Ройтерс агентлагийн хийсэн дүрс бичлэгээс үзэхэд, Манаусын ойролцоох өөр нэг цутгал ширгэж, голын гольдролууд ил гарч ирсэн байх бөгөөд хүмүүс хуурай газар дээгүүр алхаж байгаа нь харагдана.
Энэхүү бүс нутагт усан тээврийг түлхүү ашигладаг боловч усны түвшин буурч байгаа нь тээврийн үйл ажиллагааг саатуулж байна. Улмаар ийм нөхцөл байдал нь алслагдсан тосгодын иргэдийн аж амьдрал хийгээд аялал жуулчлалын салбарт ч нөлөөлөх болжээ.
Бразилын эрх баригчид цаашид усны түвшин улам бүр буурч магадгүй гэж үзэж байна. Тус улсад мөн олон ойн түймэр дэгдсэн тул кофе болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч мөн тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл3
Амазоны ширэнгэн ойн моднуудыг их хэмжээгээр хороосны үр дүн гарч байна. Ойн мод гол нуур хөрс шороо агаар бүгд хүйн холбоотой байдаг.
Пелег нас барснаас хойш Бразилыг дэлхий нэг их тоохоо больсон. Тэнд дандаа гачигдалтай, сүйрэлтэй байх болсон нь явуулж байгаа бодлого нь буруу улс орон, ард нийтийн эрх ашгийг 1-рт эрэмбэлдэггүйтэй холбоотой яг Монгол шиг, Зоригийг алуулснаас хойш Монгол өөдлөөгүй.
Амазоны үерийг Жуль Верн нүдэнд харагдаж гарт баригдтал бичсэн дээ.