БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 5 /CNBC/. Баасан гарагт Европын Холбоо /ЕХ/ Хятадад үйлдвэрлэсэн цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан автомашинуудад /BEVs/ нэмэлт татвар ногдуулах асуудлаар санал хураалт явуулжээ.“Хятадаас цэнэг хураагууртай цахилгаан тээврийн хэрэгсэл импортлоход нэмэлт татвар ногдуулах тухай Европын Комиссын санал өнөөдөр ЕХ-ны гишүүн орнуудаас шаардлагатай дэмжлэгийг авлаа” гэж ЕХ-ноос мэдэгдсэн байна.
ЕХ Хятадаас импортлох цахилгаан автомашинуудын татварыг нэмэгдүүлнэ гэдгээ энэ оны зургаадугаар сард анх мэдэгдсэн бөгөөд ингэхдээ тэдгээр автомашиныг шударга бус татаасаас ихээхэн ашиг хүртэж байгаагаас гадна Европ дахь цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хохирол учруулах аюул нүүрлүүлж байна гэсэн үндэслэлийг эш татсан юм.
Харин ЕХ-н дахь Хятадын Худалдааны танхим баасан гарагт мэдэгдэхдээ, санал хураалтын дүнд ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ЕХ худалдааны протекционист арга хэмжээ авч байгаад туйлын ихээр урам хугарч байгаагаа илэрхийлсэн байна. Тус танхим мөн татвар ногдуулах шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулж, яриа хэлэлцээний замаар шийдэл олоход анхаарал хандуулахыг уриалжээ.
ЕХ-ны гишүүн орнууд татвар ногдуулахыг дэмжсэн хэдий ч өөр шийдлүүдийг мөн хайж байгаагаа тус холбоо баасан гарагт мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
Маш зөв.
Нөгөө дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмаа яагаад өөрсдөө зөрчиж байна?
300% iar tatvar avah estoi bsan yum . dunguj 30% shuu
орост санкц тавьдаг шиг л аашилж байнна нөгөө чөлөөт зах зээл ардчилал гэж хаанач байхгүй гэдэг нь энэ шүү дээ эдийн засгийн колончлолоос даваад дайн хийж эрхэндээ оруулж байна
орост санкц тавьдаг шиг л аашилж байнна нөгөө чөлөөт зах зээл ардчилал гэж хаанач байхгүй гэдэг нь энэ шүү дээ эдийн засгийн колончлолоос даваад дайн хийж эрхэндээ оруулж байна