ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 6 /kommersant/. Бархасбадийн дагуул Европа дээр 1 сая орчим хүн амьдрахад хангалттай хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгч өдөр бүр үүсдэг болохыг батлах шинэ мэдээллийг Америкийн сансар судлалын НАСА агентлаг “Juno” гараг хоорондын станцаасаа хүлээн авчээ.
ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 6 /VOA/. Парисын Олимпын наадмын үеэр учирч болзошгүй аюул заналаас сэрэмжлэх үүднээс нээлтийн ёслолыг жуулчид үзэх боломжгүй болж байгаа тухай Францын эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.
СИНГАПУР, 2024 оны гуравдугаар сарын 6 /CNN/. "The Eras Tour" аялан тоглолтынхоо хүрээнд Өмнөд Азид хийх тоглолтыг зохион байгуулах цорын ганц газар болохын тулд Америкийн дуучин Тейлор Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж хөрш орнууд нь Сингапурын засгийн газрыг шүүмжилсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Соёлын Сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.
Харилцан визгүй зорчих гэрээг 157 улстай байгуулсан гэв
“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Фэйсбүүк, мессенжер, инстаграм яагаад гацав! дахин сервер унавал Та яах вэ?
Сэтгүүлч, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй билээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт боллоо.
14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулган 2-р сарын 5-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ордонд нээлтээ хийсэн билээ. 14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулганд Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид оролцож, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян их хуралд хандан Засгийн газрын ажлыг тайлагнажээ.
ПАРИС. 2024 оны гуравдугаар сарын 5 /BBC/. Франц улс үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульдаа тусгасан дэлхийн анхны улс боллоо. Тус улсын парламентын хоёр танхим өчигдөр Версалийн ордонд нэгдсэн хуралдаан хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эцэслэн баталжээ.
Гуравдугаар сарын 5-ны 9 цагт Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган тус улсын нийслэл Бээжин дэх Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, Хятадын нутаг нутгаас ирсэн олон үндэстэн, олон салбарын 3000 шахам Бүх Хятадын Ардын төлөөлөгчид чуулганд оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.