9-р сарын 25-нд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Өндөр чанартай хөгжлийг ахиулъя" сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, тус улсын Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд Хятад улс өндөр чанартай хөгжлөөр олсон шинэ ололт амжилтыг өндөр түвшний хамгаалалтаар дэмжин ахиулж байгаа талаар танилцуулжээ.
Тус улсын Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрстөрөгч хийн ялгарлыг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг тэлэх, өсөлтийг дэмжих ажлыг уялдаатай ахиулснаар, ард олны экологи, байгаль орчны тухай ашиг сонирхол, аз жаргал, аюулгүй байдлын сэтгэгдэл мэдэгдэхүйц нэмэгдсэн." гэв.
Хятад улсын ойн бүрхэвч 24.02 хувьд хүрч, 21-р зуунаас хойших дэлхийн шинэ ногоон бүсийн дөрөвний нэг орчим нь Хятад улсад байгаа ажээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0