9-р сарын 24-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Австралийн Гадаад харилцааны сайд Пенни Вонг нар уулзжээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад Австралийн харилцааны сайжрахыг хоёр орны иргэд сайшаан дэмжиж байна. Энэ нь ижил чиглэлээр урагшлан, хамтран зүтгэсний үр дүн юм. Нөгөө утгаараа хоёр орны эрүүл тогтвортой харилцааны хөгжил нь хоёр ард түмний нийтлэг хүлээлт гэдгийг харуулж байна" гэсэн бол
Пенни Вонг хэлэхдээ, "Бид Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боловсролын салбарын солилцоогоо ахиулж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын эсрэг хамтдаа тэмцэж, санал зөрөлдөөнтэй асуудлаар бүтээлч яриа өрнүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг эрүүлээр хөгжүүлэхэд бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0