Хүн төрөлхтөн хорьдугаар зуунаа үдэж шинэ хоринэгдүгээр зуунд ороод хорь гаруй жил болж байна. Хорьдугаар зуун бол нэг талаар шинжлэх ухаан, технологийн зуун байлаа, нөгөө талаар коммунизм, капитализмын зөрчлийн зуун байлаа.Хорьдугаар зуунд коммунизм гэгч хортой үзэл дэлхийд түгэн дэлгэрч эзэн хаан, ноёд хөрөнгөтөн, феодал, лам санваартнуудыг устгачихвал коммунист нийгмийг байгуулж жаргах болно хэмээн их хядлага явуулж нийтдээ 100 сая хүн коммунизмаас болж үхэж үрэгджээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв иргэдэд тэгш үйлчилдэг, дэлхийн түвшний үйлчилгээтэй газар болжээ
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2000 онд манай улс Аялал жуулчлалын тухай хуулийг баталсан. Тэгвэл 2023 онд УИХ-аас баталсан онцлох 15 онцлох хуулийн нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Голомт банкны тендерийн сонгон шалгаруулалтад эрх бүхий компаниудыг урьж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японы сарны аппарат дэлхийтэй холбоогоо сэргээж, Сарны гадаргуугийн шинэ зургийг авсан нь уг хөлөг өнгөрсөн сард газардсаныхаа дараа Сарны тэсгим хүйтэн шөнийг давж чадсаныг харууллаа гэж сансар судлалын JAXA агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан тул хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж буй. Уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс “D” ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулан ажиллаж байна.
БАРСЕЛОНА, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Xinhua/. Дэлхийн гар утасны технологийн томоохон үзэсгэлэн болох “Mobile World Congress” /MWC/ Испанийн Барселона хотноо даваа гарагт албан ёсоор эхэллээ.
Засгийн газар “Дүнжингарав” уралдааны тогтоолыг батлах нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ач холбогдолтой
Монголчууд охин хүүхдээ лам болгох нь ховор. Эмэгтэй лам гэхээр хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ удаад “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа эмэгтэй лам нарын хийд болох Бурханы шашинт монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант хийдээс бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх долоон шуурхай бүлгийг байгуулж, сайд нар ахлан орон нутагт ажилласан.
БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 26 /Xinhua/. Сарыг судлах жолоодлогот нислэгт зориулан бүтээж буй Хятадын шинэ үеийн сансрын хөлгийг “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн хөлөг” хэмээн нэрлэхээр болсныг жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.
Өнгөрч буй сар шинийн баярын үеэр Хятадын байгалийн үзэсгэлэнт газрууд хөл хөдөлгөөн ихтэй, кино театрууд орлого сайтай, хэрэглээний тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс давсан гэнэ.
2-р сарын 24-нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын тэргүүн сарын арван тавны баярын гала" нэвтрүүлэг цацагджээ.
Төлөвлөгөөний дагуу Хятад Улс 2030 он гэхэд саран дээр хүн буулгаж, шинжлэх ухааны хайгуул судалгаа хийх гэнэ. Одоогоор "Мэнжөү" сансрын хөлөг, саран дээр буулгагч төхөөрөмж болон “Чанжэн-10" зөөгч пуужин зэргийн анхан шатны загвар судлан боловсруулах ажиллагаа хэвийн үргэлжилж буй ажээ.