sonin.mn

"Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний (моно) жүжгийн олон улсын уралдаант наадам өнөөдөр эхэллээ. Таван өдрийн турш үргэлжлэх уг наадам нь “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт болж буй бөгөөд шүүгчээр Бээжингийн их сургуулийн багш кино театр, урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Андрес Бигора Мир, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус наадамд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтаас томилогдсон олон улсад нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирсэн аж. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанд өрсөлдөж, ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.


Тус наадамд оролцох уран бүтээлчдийг танилцуулж байна.1.Жүжигчин: Силвиа РэйлынуЖүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч РогожиншиМайрус – ПэтруРумын улсын "Василэч" Театр2. Жүжигчин: Ирина Боды -РадуЖүжгийн нэр “Aglaja and her God from the Polenta”Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс3. Жүжигчин: Слободин МаруновичЖүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота ЭриковичМонтенегрийн Үндэсний "Подгорика"


Театр4. Жүжигчин: ХуйТы ЛийЖүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг - Вон, Найруулагч: Чимэдцэеэгийн ДунгаамааЖүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин"Залуучууд" театр, Дархан хот, Монгол улс6. Жүжигчин: Айзана Чылбак-оолЖүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв.Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна НачынолҮндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс