Сарыг судлах Хятадын нисэгчтэй хөлгийн нэрийг санал асуулгаар тодруулжээ. Шинэ үеийн нисэгчтэй сансрын хөлгийг "Мэнжөү" буюу “Мөрөөдлийн хөлөг”, саран дээр газардах аппаратыг "Лань Юе" буюу “Сарыг энхрийлэгч” гэж нэрлэхээр болсон байна.
ЖАЙКА-ийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ “Чухал зуун сэдэв” нэтрүүлэгт оролцон, метроны төслийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Түгжрэлийн асуудлаас болоод иргэд эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй” гэдгийг онцолж байв.
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.
Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангийн асуудлыг өргөн хүрээнд шалгаж буй талаар нийтэд мэдээлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хаалттай байсныг нийтэд ил болгож шүгэл үлээсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтран ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ
Америкийн Худалдааны төлөөлөгчийн газар саяхан "Хятад улс ДХБ-д элсэхдээ амласан амлалт, хэрэгжүүлсэн байдал-2023" тайлан гэгчийг гаргаж, Хятадын амлалтаа хэрэгжүүлсэн бодит үр дүнг үгүйсгэж, тус улсын эдийн засаг худалдааны тогтолцоо, бодлого нь дэлхийн худалдаанд асар их сорилт авчирч байна гэжээ. Энэ бүхнээс Америкийн эрх баригчид ямар далд санаа өвөрлөж буй нь ил байна.
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /VOA/. 1972 оноос хойш Саран дээр газардсан Америкийн анхны сансрын хөлөг болох “Odysseus”-т ойролцоогоор 10-20 цаг ажиллах цэнэг үлдсэн гэж уг төхөөрөмжтэй холбоотой байгаа нислэгийн хяналтын багийнхан мэдээлэв.
Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТАЛЫН ШОНХОР цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин түмний нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг ёслолын арга хэмжээг цуцлан, шинэ жилд зарцуулах мөнгөө малчдадаа зориулах шийдвэр гаргаснаа зарлан, нутгийн иргэддээ хандан, нэгдэхийг уриалсан юм.
Турк улсад тархины хорт хавдартай тэмцэж буй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Тоолуурын лабораторийн инженер Ц.Батхуягт сайхан сэтгэлт монголчууд маань амьдрал бэлэглэхийг уриалж байна. Тэрбээр ганцхан сарын дотор тархины хорт хавдрын хагалгаанд хоёр удаа ороод байгаа юм.
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.
Хүн төрөлхтөн хорьдугаар зуунаа үдэж шинэ хоринэгдүгээр зуунд ороод хорь гаруй жил болж байна. Хорьдугаар зуун бол нэг талаар шинжлэх ухаан, технологийн зуун байлаа, нөгөө талаар коммунизм, капитализмын зөрчлийн зуун байлаа.Хорьдугаар зуунд коммунизм гэгч хортой үзэл дэлхийд түгэн дэлгэрч эзэн хаан, ноёд хөрөнгөтөн, феодал, лам санваартнуудыг устгачихвал коммунист нийгмийг байгуулж жаргах болно хэмээн их хядлага явуулж нийтдээ 100 сая хүн коммунизмаас болж үхэж үрэгджээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв иргэдэд тэгш үйлчилдэг, дэлхийн түвшний үйлчилгээтэй газар болжээ
Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2000 онд манай улс Аялал жуулчлалын тухай хуулийг баталсан. Тэгвэл 2023 онд УИХ-аас баталсан онцлох 15 онцлох хуулийн нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Голомт банкны тендерийн сонгон шалгаруулалтад эрх бүхий компаниудыг урьж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.