sonin.mn
Сэтгүүлч Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид бид Монголын тагнуулын байгууллагаас БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, Монгол хүнийг эх оронд нь эргэлзээтэй, нотлогдоогүй баримтаар буруутгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө түүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж байсан, хяналт тавих прокурор, шударгаар шүүх шүүгч нар ЭХХШТХ-ийг зөрчиж эрх  мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэргийн шинжтэй  үйлдлүүд гаргаж байж болзошгүй байсан учраас тухай бүрд нь хэвлэлийн хурал зоxиoн байгyулж, олон нийтэд үнэн бодит баримттай мэдээлэл хүргэж байсан.
 
Монголын Хуульчдын анхдугаар их хyрлын 9 дүгээр тогтоолоор батлагдсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.5 дугаар зүйлийн 2.5..2, 2.5.2.1, 2.5.2.4-д Мэдээллийн нууцлалыг задруулж болох тохиолдлуудыг заасан байдаг учраас энэ дүрмийн хүрээнд хуульч өмгөөлөгч хүн буруутай үйлдэлтэй эвлэрэх боломжгүй байсан учраас  мэдээлсэн нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гэж үзэхгүй байна.
 
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй НПГ-ын хяналтын прокурор Ц.Батбямба, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны нэр бүхий 11 шүүгчид ШЕЗ-дөө, ШЕ3-ийн дарга Э.3үмбэрэллхам нь МӨХ-ны МХХ-нд гомдол гаргасан. ЭХХШТХ-ийн 5.4 дүгээр зүйлийн 5.4.1. Хууль зүйн тyслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно, өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1... поркурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно 26.2. "... прокyрор, шүүгч .... өмгөөлөгч мэргэжлийн  ажиллагаа эрхлэхэд нь  дарамт шахалт үзүүлэх саад учруулах хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно".
 
Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 49 дүгээр зүйлийн 49.1.3. "Эрүү, иргэн, захиргааны эсхүл бусад хэрэг маргааныг хянaн шийдвэрлэхээс өмнө өмгөөлөгчтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй түтгэлзүүлэх үндэслэл болно" гэж хуульд зохицуулсан байхад хуульд нийцээгүй гомдлыг МХХ хүлээн авч 2022.11.03-ны өдөр хуралдаан зохион байгyулсан.
 
Өмгөөлөгчид бид МӨХ-ын гишүүн татвараа төлдөг, мэргэжлийн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрх ашгиа хамгаалуулна гэж бодож байсан. Гэтэл 160 орчим хуудас бүхий материал бүрдүүлснээс 80-н хyудас нь бидэнд огт хамааралгүй байсан. МӨХ-ны хуралдааны 8-н гишүүн нь ямар албан тушаал мэргэжлийн төлөөллийн гишүүд вэ гэдэг нь тодорхойгүй, гомдол гаргасан прокурор Щ.Батбямба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.3үмбэрэллхам нарыг хуралдаанд оролцуулаагүй, өмгөөлөгчдийн буруутгаж байгаа үйлдлээ бүрэн гүйцэт нотлоогүй, нотлох ч боломжгүй, хэрэг маргаан дуусаагүй байхад гомдол гаргагчдад давуу байдал бий болгосон, тайлбараа бүрэн гүйцэт хэлэх ч боломж олгоогүй шууд тасаласан, хэрэг ярихгүй гэдэг нэрээр асуудал өрөөсгөл хандсан , дарамталасан, харилцан тэгш хандаагүй хуралдааныг явуулж, өмгөөлөх үйл ажиллагаа явуулах бидний эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм"
 
Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээ ил тодоор мэдээлээгүй, тогтоолоо журамд  заасан 14 хоногтоо гардуулдаггүй, хуралдааны тэмдэглэлийн 60%-ийг хасаж бичдэг, хуралдааны тэмдэглэл, бичлэгээ өмгөөлөгчид өгдөггүй, өмгөөлөгчдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрийг гаргахдаа хорооны гишүүдээс хэн ямар санал гаргасан, хэн дэмжсэн, хэн татгалзсан, хэдэн хyвийн саналаар эцсийн шийдвэр гарсан тухай тэмдэглэл, бичлэг үйлддэггүй, баримт нотолгоогүйгээр хаалттай хуралдаан хийсэн үйлдлүүд нь өмгөөлөгчид бидэнд эргэлзээ төрүүлж, анхаарал татсан юм.
 
МӨХ нь яг ямар байгyуллага вэ? гэдгийг судлахад иргэн Болд овогтой Оюу-Эрдэнэ гэх ганц хүний нэр дээр Хуульчдын холбоонд өмгөөлөгчдийн холбоог нэгтгэж, өмгөөлөгчдийн хороо болгосон үед буюу 2013.04.09-ны өдөр 1626124 регистртэйгээр бүртгэгдсэн байна. Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдаж, МӨХ-ын Их хурал 2020.10.0З-нд хуралдсан. МӨХ-ны 2020.10.14ны өдрийн бүртгэлээс үзэхэд 2013 оны 1626124 регистр хэвээр байна. Yүнээс харахад ганц хүний эзэмшил, өмчлөлийн Монголын өмгөөлөгчдийн холбоо байна.
 
Тэхээр өмгөөлөгчид бидний эрх ашиг хуyлийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд бус ганц хүний өмчлөлийн байгууллагаар өмгөөлөх үйл ажиллагаа, эрхлэх эрхийг хөндсөн нь захиалгат шийдвэр байна гэж үзэхэд хүргэж байна, Ч.Мөнхбаярыг холбогдуулсан маргааныг хараат бусаар бие даан шийдвэрлэх хүсэл зориг прокурор, шүүхэд байхгүй байна гэж бид хардаж  байсан бол МӨХ-ны МХХ-нь хууль зөрчиж хариуцлагын хамгийн хүнд арга хэмжээг авч байгаа нь хараат гэдгээ харуулж байна.
 
МӨХ-ны МХХ-ны MT/42 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандахаар бэлтгэж байна. Мөн Шүүхийн сахилгын хороонд СБД-ийн анхан шатны болон НЭХДЗШШ-ийн 9-н шүүгчдийн хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан. 2022.11.14-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж Монгол хүнийг ялласан прокурор Ц.Батбямба албан тушаал дэвшиж, 2022.11.01-нээс Орхон аймгийн  Прокурорын газрын орлогч прокуророор томилогдсон байна. Ч.Мөнхбаярт холбогдуулсан хэрэг маргааныг өмгөөлөгчид бидний гомдлоор Улсын Дээд шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн ба шүүх хурлын тов гараагүй байна.
 
Өмгөөлөгч, үйлчлүүлэгч нар тэгш эрхийн зарчмаар Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулдаг. Гэрээний нэг тал болох үйлчлүүлэгчдийн өмгөөлүүлэх эрхийг үйлчлүүлэгчдэд нь мэдэгдэхгүйгээр өмгөөлөгчийн эрхийг хүчингүй болгож үйлүүлэгч нарын эрхийг давхар зөрчлөө.
 
Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуйвалдаж, хууль зөрчин хүнийг хилсээр яллаж хүний хувь заяагаар нь тоглож байхад шүүн таслан ажиллагаанд хүний эрхийг хангах гол гyрван тyлгyурын нэг болох өмгөөлөгчийг мэдээгүй мэт дуугарахгүйгээр гэм буруутай эс үйлдэхүйгээр хууль зөрчигчдийг өөгшүүлэх, гэм буруугүй хүнийг яллуулахад оролцуулах, дуугүй байлгах гэж шахаж байгаа энэ үйлдлийг өмгөөлөгчид бид хүлээн зөвшөөрөхгүй байна.  Харин ганц хүний өмчлөл бүхий МӨХ нь өмгөөлөгчдөө хамгаалах бус хууль зөрчсөн үйлдэлтэй нэгдсэнгүй гэж биднийг шууд буруутгаж буй хууль зөрчсөн зүй бус энэ үйлдэл Монголын 3400 гаран өмгөөлөгчид тохиолдохгүй гэх баталгаа алга. 
 
 
Сэтгүүлч Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид