sonin.mn

Нэгэн цагт аман хуур хөгжмийг хүн бүхэн л сонсож аялгууг нь сонирхон биширдэг байсан. Тэр бүү хэл айл бүхэнд байдаг байсан нь саяхан. Харин цагийн урсгалаар эл хөгжмийн түүх бүү хэл өөрөө мартагдахад хүрээд байгаа билээ. Уг нь аман хуур хөгжим нь ардын аялгуутай хослохоороо ямар гайхамшигтай ая эгшиг гаргадгийг хүн бүр мэднэ.

Нэг үгээр хэлбэл ардын өв соёл гэж хэлэгдэх дайны хэмжээнд манай улсад өргөн хэрэглэгдэж байсан хөгжим билээ. Аман хуур нь хөгжмийн зэмсэг төдийгүй эмчилгээний багаж хэмээн хэлэгдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа.

Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд аман хуур нь авсаархан, тоглож сурахад амархан, эрүүл мэндэд тустай, бие даан суралцах аргыг эзэмшүүлдэг давуу талуудаараа хүүхдийн хамгийн их сонирхдог хөгжмийн зэмсэг гэсэн тодотголыг авчээ. Аман хуур нь XIX зууны эхний хагаст Европт анх үүсчээ. Энэ нь хувилбар нь юм.

Эхний ээлжинд ардын дуу хөгжим тоглоход зориулж зохион бүтээсэн бол яваандаа хямд, жижиг, тоглож сурахад амар зэрэг нь энэ хөгжмийг ард түмний гэсэн тодотголтой болгосон ба 1920-иод оны үед ид оргил үедээ хүрч байжээ. Одоо аман хуурыг үйлдвэрлэдэг томоохон байгууллагууд нь Япон, Хятад, Бразил, Америкт байдаг. Энэ хөгжмийн зэмсгийн олон давуу талын нэг бол бүх насныханд зориулсан.

Хүүхэд зургаан настайгаасаа тоглож эхэлж болно. Дээр хэлсэнчлэн насны хязгаарлал байхгүй. Хөгжмийг сурах дасгалын явцад зөв амьсгалын дасгал маш их хийгддэг. Ам бол хүний гол мэдрэхүйн эрхтэн юм. Иймээс ч хүүхдүүд хөгжмөөр дамжуулан зөөлөн сэтгэлтэй болж, хөгжмийг илүү сайн мэдрэх болдог. Аман хуурыг тоглоход хүчтэй эсэргүүцлийн өөдөөс сөрж, амьсгаа авч гаргахыг шаарддаг.

Энэ үйл явц нь мембраныг амьсгалын тусламжтай уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг. Уушгины мэргэжилтнүүд аман хуур тоглох нь архагшсан уушгины өвчтөнүүдийн хувьд амьсгалын замын булчингуудын дасгал болдог ба эсвэл уушгины үйл ажиллагаа, багтаамжийг нь шалгах хэрэглүүр болдог болохыг олж тогтоож одоо эмчилгээнд хэрэглэдэг болжээ.

Тэгэхээр эм уух дургүй хүүхдүүдийг эмчлэхэд тохиромжтой юм. Аман хуурыг гарамгай эзэмшсэн ихэнх хөгжимчдийн түүх ихэнхдээ адилхан байдаг. Үүний нэг жишээ бол аман хуурч Фридрих Ионэтг / Friiduric Yonnet/ багаасаа астамтай байжээ. Харин тэр аман хуур тоглодог байсан болохоор насанд хүрэх үед өвчин нь эдгэсэн байжээ. Ийнхүү урлаг гэсэн тодотголтойгоос гадна эрүүл мэндэд ач тустай аман хуур хөгжмийг нийтээрээ хэрэглэж сурвал бидний сэтгэхүйн эерэг талыг хөгжил нэгээр нэмэгдэх буй за.

Эх сурвалж: "Налайхын амьдрал"