sonin.mn

ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэр худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохи­цуулах газрын орлогч дарга О.Амгаланбаатартай уулзаж тус салбартай холбоотой  зарим асуултад товчхон хариулт авлаа.

-Хөдөө аж ахуйд шинэчлэлт хэр зэрэг явагдаж байна даа?

Өмнө нь хөдөө аж ахуйн байдал гэхээр шал өөр юм ярьдаг байсан. Одоо бол зах зээлтэй уялдуулж эдийн засгийн асуудал яригддаг болсон. Энэ үндсэн дээр хүнсний шинэчлэлтийн бодлого явагдаж байгаа. Тэгээд ч хүнсний бодлогын хууль хэрэгжиж байна. Гэхдээ хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага байгаа юм. Үнэ нэмэгдэж, хэрэгцээ ч өсч байна шүү дээ. Хөдөө аж ахуйн биржийн хууль чухал ач холбогдол өгч байгаа. Цаашдаа Хүнс баяжуулах тухай хууль хэрэгжинэ. Мах, сүү гээд хүнсний зүйлд технологийн зохицуулалт хийж байна.

-Хөдөө аж ахуйн бү­тээг­дэхүүний тухайд гаа­лийн нэмэгдсэн өрт­гийн татвар ямар янзтай бай­даг юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлөгдсөн байгаа. Импортын гурил, хүнсний ногооны албан татвар 15 хувь болсон.

Энэ хувь бол дээд хэмжээ нь учраас үүнээс илүүгээр нэмэх бололцоо байхгүй. Ер нь татварын эрх зүйн орчин сайжирсан.

-Жижиг дунд үйлдвэрлэл хэр зэрэг хөгжиж байгаа вэ?

-Өнөөдөр хүнсний талын жи­жиг дунд үйлдвэрлэл хөгжиж, хам­рагдах хүрээгээ орон нутагт нилээд тэлэх бололцоо байгаа. Атрын III аян болсноос хойш газар тариалангийн шинэчлэлт өндөр түвшинд эрчимтэй явагдаж байна, цаашдаа ч эрчимжинэ.

-Манай улс өнгөрсөн жил урьд өмнө хурааж байгаагүй их хэмжээгээр үр тариа хураан авсан боловч хадгалах зоорь, агуулах хүрэлцэхгүй байгаа та­лаар яригдаж байсан. Энэ тал дээр ямар ахиц, дэвшил гарч байгаа вэ?

-Техникийн үйлчилгээний дун­дын төвүүд 13 аймгийн 54 сумд байгуу­лагдсан. Мөн аймгуудад 50-2000 тоннын багтаамжтай 13 зоорь, Улаанбаатарт 1000 тоннын баг­таамж­тай 2, 500 тоннын баг­таамжтай 1 зоорь баригдсан. Үү­нээс гадна 1200 гаруй хүлэмж нийлүүл­сэн.

-Хаврын тариалалтын бэлтгэл хэр зэрэг хангагдаж байна вэ?

-Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж дуусах шатандаа ороод байна. Одоогоор 4000 га-д чацаргана тариалаад байгаа.

-Газар тариалан эрхлэгчдэд зээл олголт ямар түвшинд байдаг вэ?

-Газар тариалан эрхлэгчдэд зээл олголт зохих түвшиндээ хийг­дэж байгаа. 2009-2011 онд 410.0 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг бизнес эрхлэгчдэд олгосон. Эд­гээ­рийн 50 тэрбум орчим нь өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техно­логийнх.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр мах боловсруулах 12, гурлын 4 үйлдвэр барьж байгаа. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори барихаар тендер нь зарлагдаад байна.

Ярилцсан Д.Сэрээтэр

Эх сурвалж: "Монцамэ"