Олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгатай эх орон тусгаар тогтнол, Зэвсэгт хүчний үнэ цэнийн талаар ярилцлаа.
Таныг техникийн талын мэргэжилтэй хүн гэж сонссон. Яагаад сэтгүүл зүйн салбартай дөрөө нийлүүлчихэв ээ?
-Ер нь залуугаасаа энэ талын мэдээ, мэдээлэл цуглуулах сонирхолтой байсан. Харин сэтгүүл зүйтэй холбогдсон үе гэвэл 2006 оноос юм. Дэлхий ертөнц маш их өөрчлөгдсөн.Одоо бид нэлээд аюултай, чухал эрин үед амьдарч байна. Энэ нь одоо амьдарч байгаа хүний хувьд муу зүйл. Учир нь Хятадын нэгэн эрдэмтэн “Маш сонирхолтой үед амьдрах шиг гайтай явдал байхгүй” гэж хэлсэн байдаг. Дэлхийн геополитик, улс төрийн нөхцөл байдал, хүчний тэнцвэр, эдийн засгийн томоохон сорилууд гээд хэзээ мөдгүй яг тэсрэхэд бэлэн болчихсон бөмбөлөг шиг маш том үйл явдлууд цагаа хүлээгээд байж байна.
Тэгвэл тэдгээр томоохон өөрчлөлтүүдэд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ?
-Монголчууд бид 1921 оны хувьсгалын үрээр одоо амьд яваа улс. Тэр үед азаар шахуу тусгаар тогтнолоо олж авсан. Арай гэж олж авсан тусгаар тогтнолоо өвөг эцгүүд маань 1939 онд тулалдаж хамгаалсан. Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн ард түмнийг дэмжиж, ар талын томоохон бааз, суурь болж оролцож явлаа. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн хүмүүс нь сайн тулалдаж, сайн хөдөлмөрлөсөн болохоор хойч үеийнхэн бид айх аюулгүй, амар тайван амьдарч байна. Гэвч дайн ба энх тайван үргэлж ээлжлэн солигдож байдаг гэдгийг мартах учиргүй. Мөнхөд амгалан амьдардаг улс гэж хэзээ ч байгаагүй, байх ч боломжгүй. Үүнийг манай өвөг дээдэс маш сайн мэддэг байсан. “Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэж” үг бий шүү дээ. Тэгвэл одоо Монголчууд бид хэтэрхий сайхан амьдарсаар байгаад энэхүү үнэнийг нэг мөр мартсан. Цэрэг, арми гэдэг ямар ч улсад байх өстой зүйл. Аливаа улс цэрэггүйгээр оршин тогтнох үндэсгүй. Гэтэл манай Засгийн газар энэ үнэнийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдгийг батлахдаа Зэвсэгг хүчин гэдэг үгийг мартсан. Гэтэл Монгол орны хувь заяа мөнхөд зэвсэг барьсан эрчүүдээс нь шууд хамаарч байсан. Тэр дундаа эргэн тойрон хүчирхэг улс байгаа цагт энэ салбар маш чухал. Социализмын үед улсын төсвийн талыг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг байсан. Гэтэл одоо төр Зэвсэгт хүчнээ мартчихлаа. Үүнээс гарах үр дагавар нь тун ойлгомжтой. Монгол Улс, Монгол хүн гэж байхгүй болно, эсвэл гадны улсын боол болно гэсэн үг. Өөр ямарч хувилбар байхгүй. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Улс үндэстнүүдийн түүх бэлхэнээ гэрчлэж байна.
Таны хэлж буй зөв. Манай Батлан хамааалах салбарын төсвийн ихэнх нь бидний цалин хөлсөнд зарцуулагдаж байна. Уул нь шинэ зэвсэг техних, сургалт, дадлагад дийлэнх хэсэг нь зарцуулагдаж баймаар...
-Манай Засгийн газар олон улсын байгууллага, бусад цэргийн эвсэлд нэгдсэнээр Батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийг ихээр танаж болно гэж үздэг. Ер нь зарим УИХ-ын гишүүд цэрэггүй байсан ч яахав гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Ямар ч улсын аюулгүй байдал энэхүү салбарт хөрөнгө хүч хэр их хаяснаас шууд хамаардаг. Дэлхийд АНУ хамгийн их төсвийг Батлан хамгаалах салбартаа зарцуулж байна. Батлан хамгаалах зардалдаа хамгийн их мөнгө цутгадаг ТОП 100 улсыг жагсаагаад ч АНУ-ын жилийн төсөвд нь хүрэхгүй байна шүү дээ.Харин манай улсын хувьд бүр эсрэгээрээ. Та бодоод үз, тарган цагаан туулай үнэг, чоно гээд махчин амьтад байдгийг мартаад ой модонд дураараа дэгдээд байвал яах вэ. Монгол Улсын Засгийн газар ийм л болчихоод байна. Үүнээс болж гадны ямар нэг улсын түрэмгий хүчний бодлогод идэгдэж, бэлэн хоол нь болно гэсэн үг. Үүнд ерөөсөө гайхах юм байхгүй. Бусад улс Зэвсэгт хүчнээ бэхжүүлээд түүнд их хэмжээний хөрөнгө зараад байдгийн шалтгаан нь тун энгийн. Хэрвээ дайн гарах юм бол зэр зэвсэгтээ хэмнэлт хийж байсан талаас хамгийн шилдэг хөвгүүд нь эх орноо хамгаалахаар муу ч гэсэн нөгөө зэвсгээ бариад дайсны өөдөөс сөрөн тэмцээд амиа алддаг жамтай. Энэ нь ямар ч улсад ашиггүй учраас Зэвсэгт хүчиндээ нэн тэргүүнд хөрөнгө оруулалт хийдэг юм. Зэвсэгт хүчнийг орчин үөийн зэр зэвсгээр заавал хангах хэрэгтэй. Бид чинь хэдэн мянган жилийн туршид үргэлж цэрэг эрсдээ л найдаж ирсэн ард түмэн шүү дээ. Одоо ардчилалтай боллоо гээд назгайрч ер болохгүй.
Гэхдээ манай улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, тусгаар тогтнолоо улс төр, дипломатын аргаар бэхжүүлж байна шүү дээ?
-Манай улс НҮБ-ын гишүүнийхээ хувьд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох ёстой. Жил бүр олон цэргээ дэлхийн халуун цэг рүү явуулж байна. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцлоо гээд манай улсын тусгаар тогтнолын байдал өчүүхэн ч бэхжихгүй. Засгийн газрын хэдэн залуус бодохдоо “Монгол Улс хилийн чанадад энхийг сахиулснаараа гадаад улс орнуудын энгийн иргэдийг зэвсэгт босогчдоос хамгаалж байна. Тэгэхээр эргээд манай улсад олон улсын байгууллагууд, цэргийн холбоо нь тус болох байх” гэж боддог. Гэвч тийм зүйл огтхон ч болохгүйгээр барахгүй, тухайн цагийн байдлын үед бүгд Монгол Улсын эсрэг чиглэнэ гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн будлианаас болж, манай хилийг даваад орж ирсэн гадаадын цагаачдыг хамгаална уу гэхээс Монгол Улсын Засгийн газрыг хамгаалахгүй. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хилийн будлиан үүсгэсэн дүрвэгсдийг сэтгэл санаагаар дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь тэднийг өрөвдөж, хайрласан байдлаар харуулах болно. Харин газар нутгаа харийн цагаачдаас хамгаалж буй Монгол цэргүүдийг алуурчид, түрэмгийлэгчид гэх зэргээр цоллож эхэлнэ. Ингээд дэлхийн улс орнууд бидний эсрэг хориг арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл бид ганцаараа буруутан болно. Ийм жишээ, ийм явдал, ийм гайг олон ч улс амсаж байгаа гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор энхийн цагт Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх шиг зөв алхам гэж үгүй. Монгол Улс хэдэн зуун жил оршин тогтнохдоо үргэлж том гүрэн байгаагүй. Төв Азийн энэ газар нутагт Монгол үндэстэн мөнхөд эзэн сууж байгаагүй. Гэхдээ л өвөг дээдэс маань Зэвсэгт хүчиндээ бүх зүйлээ зориулдаг байсан учраас 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутгийг бидэнд үлдээсэн. Хэрвээ бүгдээрээ лам болчихсон эсвэл газар нутгаа дипломат хэв маягаар хамгаална гээд зүтгээд байсан бол бид амьд үлдэж чадахгүй байсан. Тэгвэл XXI зуунд Монголчууд бид түүхэндээ анх удаа ийм тэнэг бодпого баримтлаж эхэллээ.
Гэхдээ манай улс геополитикийн хувьд хоёр их гүрний дунд байрладаг учир ийм аюулаас хол байх үндэстэй биш гэж үү?
-Хэрвээ Монгол Улс мөхөх юм бол дэлхийн хөрөнгийн биржүүд дээр юу болно гэж бодож байна. Хариулт тун энгийн. Хөрөнгийн биржүүд дээрх үнэт цаасны үнэ хэд дахин нэмэгдэнэ. Учир нь Монголын газар нутаг эзэнгүй болоод түүний доор байгаа асар их ашигт малтмал нь чөлөөтэй мөнгө болж хөрөнгийн биржүүд рүү цутгана гэсэн үг юм. Америкчууд хамгийн сайн индианыг үхсэн индиан гэж үздэг. Учир нь индианчуудыг хядсан учраас Америкууд ийм баян улс болж чадсан шүү дээ. Тэгэхээр глобал эдийн засагт Монгол устах нь ашигтай. Тиймээс монголчуудыг монгол цэрэг, Монголын Зэвсэгт хүчин л хамгаалахаас өөр замгүй. Та хэллээ, бид хоёр их гүрний дунд хавчуулагдсан учраас Монгол руу хэн ч довтлохгүй гэж. Үнэндээ тийм биш. Тийм биш гэдгийг учир мэдэх хуучны цэргийн дарга нар мэдэж байгаа. Энэ дэлхийд бид л ганцхан хаана ч байхгүй аюулгүй газар амьдраад байгаа юм биш. Биднээс ч илүү аюултай бүсэд байрладаг, өндөр хөгжилтэй улс орнуудад маш аюултай хил орчмын мөргөлдөөн, будлиан болсоор байна. Ямар ч жижиг улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Түүнээс биш заавал Хятад, Орос шиг хүчирхэг арми байгуулах албагүй. Байгаль дээр хүртэл ямар ч жижиг шувуу, амьтан өөрийгөө хамгаалчих хурц савар, соёотой байдаг. Заавал арслангийнх шиг соёотой байна гэвэл шувууны аманд багтахгүй шүү дээ.Зэвсэгт хүчнээсээ ангижраад сүйрсэн улс орнуудын жишээ маш их. Гэхдээ бид тэднийг төдийлөн мэдэхгүй. Учир нь түүхийг ялагчид л бичдэг жамтай. Хэрвээ Монгол Улс мөхөх юм бол дэлхий даяар уйлж гашуудах байх гэж эндүүрэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэн ч тоохгүй. “Монголын хил орчимд мөргөлдөөн боллоо”, “Монголын Засгийн газар буруу бодлого баримталснаас энэ нь үүдэлтэй юм”, “Улс орнууд нэгдэж, Монголын эсрэг хориг арга хэмжээ авлаа” гэх зэргээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ мэт цөөхөн үг бичигдэнэ. Тэгээд л хэсэг хугацааны дараа бүгд мартдаг жамтай.
Монгол Улсын аюулгүй байдалд энэ олон шашин, шүтлэг хэрхэн нөлөөлж байна гэж Та боддог вэ?
-Зэвсэгт хүчний бэлэн байдалд шашин муугаар нөлөөлдөг.Шарын шашин орж ирснээр Монголд дайтах эрчүүд ховордсон шүү дээ.Монгол хүмүүс олон шашинд хуваагдах тусмаа хүч нь төдий чинээ тарна гэсэн үг. Шашны талд засгийн газар хариуцлагатай хатуу бодлого баримтлах нь зөв. Даяаршил гээд юм бүхнийг чөлөөтэй оруулж ирээд байж болохгүй. Социализмын үед бид маш том алдаа гаргасан. Өмнө нь манай газар нутаг дээр ганцхан үндэстэн амьдардаг байсан бол одоо хоёр үндэстэн амьдрах болсон.Энэ нь манай аюулгүй байдлыг сулруулж байна.Тун удахгүй Монголд хил орчмын будлиан ч юм уу, харь улсуудын урьдаас зохион байгуулсан ямар нэгэн халдлагад өртөж болзошгүй тийм шинж тэмдгүүд илрэх болсон.Олон улсын гэрээ, хэлэлцээр, хуйвалдаанууд ч гараад эхэлснийг бид анзаарахгүй явсаар байна.
Манай Засгийн газар Ззвсэгт хүчиндээ хэр анхаарал хандуулж байна вэ?
-Монголын төр, Засгийн газар эх оронч байх ёстой. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудыг шүтдэг хүмүүсээр төр дүүрсэн. Тэдний эх орон нь Лондонд, Брюселльд байна. Лондон дахь миний авсан хэдэн сая долларын үнэтэй шинэхэн байшинд миний хүүхдүүд сургуульдаа ирж, очоод сайхан, амгалан амьдарч байна гэж тэд онгирч байна. Харин Монгол Улсад дунд, ядуу давхаргын улс л амьдарч байна шүү дээ. Учир нь эх орноосоо өөр тэдэнд байх газар үгүй. Ер нь тусгаар тогтнол, эх орноо ядуу хүмүүс л хамгаалдаг. Дамдины Сүхбаатар ядуу хүн байгаагүй гэж үү. Богд хааны цэрэгт ч мөн ядуу хүмүүс л алба хаадаг байсан. Баян хүн байсан бол юу боллоо гэж буудуулж үхэхийг хүсэх вэ. Тиймээс Чингис хаан шиг цэрэгтэйгээ хүйтэнд хөрч, халуунд халж, өлсөж, цангаж үзсэн хүн л засгийн эрхэнд гарч байж манай Зэвсэгт хүчин сайжирна уу гэхээс хүүхдүүд нь Лондон, Нью Йоркд сурдаг баячууд засгийн эрхэнд байгаа цагт тэд хэзээ ч Зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэхгүй. Энэ бол гашуун ч гэсэн үнэн үг. Бид чинь Зэвсэгт хүчиндээ бүхнээ зориулж байсан түүхтэй шүү дээ. “Өөрийнхөө орны цэргийг тэжээхийг хүсдэггүй ард түмэн өөр улсын армийг тэжээх болно” гэж Напалеон Бонопарт хэлснийг санах хэрэгтэй. Одоо Төрийн эрхэнд байгаа хүмүүс зөвхөн гадаад улс оронд сайхан амарч, зугаалхыг л түрүүнд бодож байна. Гадаадын эрх мэдэлтнүүдийн сайшаалыг хүртэхийн тулд бүхнийг хийж байна. Энэ нь манай улсад ямар ч ашиггүй. Төрийн эрхэнд гарсан даруйд Америк юм уу, Европын орнуудад л айлчлах сонирхолтой. Гэтэл тэдгээр улсыг манай хоёр хөрш аль хэдийнэ дайснаа гээд зарлачихсан.Ийм л үйлдэл, бодлогоороо бид хоёр хөршөөсөө улам л хөндийрсөөр байна. Манайх шиг ямар ч аж үйлдвэр байхгүй улсад энэ нь маш хортой.
Хоёр хөршийн Зэвсэгт хүчин хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Хятад улсын хувьд ойлгомжтой. Жил ирэх тусам батлан хамгаалах салбарын төсөв нь геометр прогрессоор нэмэгдэж байна. Хятадын их удирдагч Мао Зедун ХАЧА-г хүчирхэг болгоно гэснээс хойш маш их дэвшил гарч байна. ОХУ-ын хувьд өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдээс болж АНУ-тай байдал сайжирсан учраас Зэвсэгт хүчнийхээ чадлыг бага зэрэг бууруулж болно гэж үзсэн. Тухайн үед Оросын армийн офицерууд, цэргүүд маш хүнд байдалд байсан. Цалин байхгүй, нийгмийн хамгийн шоовдорлогдсон давхарга руу унасан. Гэтэл олон жилийн дараа Оросууд Америк, НАТО зэрэг дайсан байгааг ойлгосон. В.Путин 2007 оны Мюнхений бага хурлын индэр дээр хэлсэн үгэндээ “Оросын зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахад асар их ажил хийгээд эхэлчихсэн” гэсэн. Ингэснээр ОХУ үхлийн аюулаас мултарсан. Оросын цэргүүд яагаад Сирид байлдааны ажиллагаа явуулах болсон гээч. Энэ нь тун энгийн. ОХУ бол газрын тос, байгалийн хийгээ экспортлож амь зуудаг улс. Гэтэл Сири улсын цаана Катар гэж бий. Жижиг мөртлөө маш хүчирхэг улс. Байгалийн хий ч ихтэй. Тиймээс Катарын Эмир байгалийн хийг шингэрүүлдэг үйлдвэрийг маш их хөрөнгөөр байгуулаад Япон, Өмнөд Солонгост хүртэл түүнийгээ экспортлож байна. Мэдээж шингэрүүлж, савлаж зарах нь хоолойгоор дамжуулж зарснаас хэд дахин их өртөгтэй. Тиймээс Катаруудад Сирийн нутгийг дайруулж, цааш нь Европ руу хийн хоолой татах төлөвлөгөө байсан. Ингэхийн тулд тэдэнд Сирийн Засгийн газар байх ёсгүй байв. Учир нь тус улсын Засгийн газар Оросын холбоотон. Хэрвээ Башар Асадыг төрийн сэнтийгээс унагаж, хийн хоолой Сирийн нутгаар дайрах л юм бол Оросын байгалийн хий Европт ямар ч үнэгүй болно. Катар халуун орон учир хийг боловсруулах өөрийн өртөг нь маш хямд. Гэтэл ОХУ бүр Хойд туйлын 147 дугаар өрмөөс олборлож байна. Иймээс л В.Путин Сирийн газар нутгаас салж чадахгүй, байлдааны ажиллагаа явуулж, “Лалын улс” бүлэглэлээс газар нутгийг нь чөлөөлсөн юм. Энэ бол улс орныхоо ашиг сонирхол, эдийн засгийг Зэвсэгт хүчин нь аварч байгаа явдал юм.
Оросын III Апександр хаан “Орос оронд хоёрхон холбоотон байна.Тэр нь хуурай замын цэрэг, усан флот” гэж хэлсэн түүхтэй. Бидний хувьд ч мөн ганц найдаж болох холбоотон нь Зэвсэгт хүчин.Энэ бол туйлын үнэн.Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафи атомын бөмбөг, үй олноор хөнөөх зэвсгээсээ татгалзсаны дараа жилээс улс оронд нь бослого, хөдөлгөөн гарч, өөрөө тамлуулж үхсэн. Тэр үед Ливи асар их баян улс байсан. Өдөртөө хэдэн зуун баррель газрын тос олборлодог. Хэрвээ 18 нас хүрсэн хоёр иргэн гэрлэвэл улсаас үнэ төлбөргүй байр өгдөг. Ард түмэн нь улсдаа ямар ч татвар төлөхгүй. Залуусаа улсын зардлаар дэлхийн топ их сургуулиудад сургадаг байсан. Энэ бол хичнээн баян цатгалан, тансаг байлаа гээд Зэвсэгт хүчин нь улсаа хамгаалж чадахгүй бол мөхдөгийн жишээ. Ирак ч мөн адил хувь тавиланг туулсан. Өнөөдөр Багдадын төв гудамжинд хог цэвэрлэх ажпын байрны төлөө хоёр мянган хүн өрсөлдөж байна. Гэтэл Саддам Хуссейны үед ихэнх иргэд нь машин унадаг, хижээл насны эрчүүд нь дандаа дөрвөн эхнэртэй.Гэртээ хоол хийх нь тун ховор бөгөөд гудамжиндаа сууж, халал хоолоо зооглодог тансаг улс байлаа. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчиндээ хамгийн их анхаарал хандуулж, үүнийхээ ачаар бусдаар буулт хийлгэж чадаж байгаа улс бол Хойд Солонгос байна. Нэгэнт энэ улс руу хэн ч халдаж чадахааргүй, тийм том хөзөртэй болсон. Зэвсэгт хүчин гэдэг ийм л үнэтэй олддог, тусгаар тогтнолын баталгаа юм.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо сонин"
Сэтгэгдэл0
unen...
Монгол улсын батлах хамгаалах яаманд 3 ширхэг сумны нооц улдсэн гэнээ
Гантулга гуайг еренхийлегч болгоеоо
Tsereg tejeeh gej oilgoj baigaa ni haramsaltai. Erdiin zevsegleleer ulsaa hamgaalah yavtsgui. Arai uur bodlogo, arga heregslel ashiglaj baigaa gej naidya. Manaih niseh huchin gej ugui, baildaanii ongots bna uu? Uunii orond Drone ashiglahal bidnii chadal tenheend taarsan bish uu. Iimd shinjleh uhaan,sudalgaand batlan hamgaalah zardliin negeehen heseg zaragdah yostoi. Orchin tsagiin dain, murgulduun Hybrid bolson, erhem nomlogchoo ene talaar neg ch ug alga
Монголын армийг даруй шинэчлэн байгуулах,бүр Яв яваандаа цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй цэргийн шинжлэх асар хурдан хөгжих хэрэгтэй байна аа
za hooson chalchih hoorond chini naidvar ulam bagasna ...
Xet amidarlaas tasarsn xun bndaa gj oilgii chamaig .dron gene uu paa bishrii
Наад Гантулга гээд байгаа юмныхаа нүд амыг нь сайн хар даа,яг юмтай,яавч эрүүл биш! Ярьж хэлж байгаа нь ч яагаад ч эрүүл биш Шархаданд хурцын тасагт байх ёстой хүн юм шд.
yamar sanaatai xvn myylab.gadni gar xul TAGNUULyy
Эх орончид маань бохирууд та нарт үеийн үед муухай харагдсаар ирсэн. Та нарыг танихад маш хэцүү болжээ. Олон түмний дунд эх орончидыг бас Оросыг муулагчид гадны гар хөл, тагнуулууд байдаг. Гэвч та нар ингэж ярихаа больсон бна лээ. Зөвхөн бичдэг .
ulsgui bgad uzde tenegee chamaig bodvol eh ornoo hamgaalah yum yarij bna! ene hun uls, chi hun yarij bna malaa
Гантулга гуай шиг их мэдлэгтэй, боловсролтой хүний үгийг сонсох ёстой.
OROSTOI NIILSUGAI
Gantulga gyaig hiliin cnanad dahi mongolcnuud newtryylgiig ni yzex dyrtai yagaad oird garahgyi bnas
Гантулга гуай шиг эрдэмтэй хүнийг доромжилж байгаа дээрх хүн лав боловсролтой хүн биш. Тэр Шар хадандаа л ойр хүн байх.
30 ХҮНИЙ ТОЛГОЙ АВАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА ХҮН ТЭГЭЭД ЭРҮҮЛ ҮҮ? ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС БҮҮР МӨРДӨН БАЙЦААЛТАД ОРСОН ХҮНИЙГ ӨМӨӨРЧ БАЙГАА АМЬТАН ХАРИН ЯАВЧ ЭРҮҮЛ БИШ...
Яг үнэн
Mongoliig tsereg armigyi bolgohni hyataduudiin bodlogo tednii bodlogiig heregjyylegcn nar bgaa shyy
Gantulga bol tsag uedee ontsgoi medremjtei handdag yunaas ch ul aih shudraga shuluun setguulch iim hun olon turuusui Mongoliin zaya ih dee
Гантулга гуай минь мунхаг улсыг сэхээртэл яриад байгаарай. Та л бидэнд жинхэнэ мэдээллийг хүргэдэг шүү.
Өөрийн орны цэргээ тэжээж чадахгүй бол хүний улсын цэргийг тэжээх үүрэг оногдоно гэж 19р зуунд Напелеон хэлсэн гэдэг.
Odoo ch gsen Kuweit amerikchuud-g tejeej bgaa shu de.
gantulga guaig gutaaj baigaa humuus,yamar humuus gedeg ni todorhoi.gantulga guain tv9 gadaad medeeg bainga uzdeg.unen zuil yarih tusam daisnuud olshirno
Батлан хамгаалах зардал тодорхой хэмжээнд байлгүй яахав. гэхдээ одоо үед дипломат аргаар улс орны тусгаар тогтнолыг хамгаалдаг болсоныг УАЗ496 шиг сэтгэдэг хүн ойлгохгүй нь бас үнэн шүү. Европын холбооны улсууд НАТО-ийн гишүүн болсоноор батлан хамгаалахын зардалгүй болж эдийн засгийн эргэлтээ сайжруулсан түүхийг бас үзэх хэрэгтэй л дээ тийм л их олон улс судалдаг гэж "өөрийгөө" өргөмжилдөг юм бол
ОДОО НӨГӨӨ ЖЭЭНКО ГАРААД ИРСЭН БОЛОХООР ДИПЛОМАТИК АРГА ЛӨӨЛӨӨ БОЛСОН ГЭСЭН ДАЛД САНАА Л БАЙХГҮЙ ЮУ ДАА. 2,3 САЯ, 1 САЯ БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УЛСААС МАНАЙ ХЭДЭН ЗУУХАН МЯНГЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХҮЧИН ЗОГСОЖ ЧАДАХ ЮМ БОЛ УУ?
ЗГ өнгөрсөн сард ямар ч арлын улсууд билээ 4 улстай дипломат харилцаа тогтоохоор болсон нь учиртай. ЭСЯ-нуудыг даруй олон байгуулж дарга нарын авгай хүүхдүүдийг өөрсдийн зардлаар томилж ажилуулбал БХ зардал багсах талтай
НАТО чинь үндсэндээ Оросын эсрэг тавьсан байгууллага шүү дээ. Оросыг нурааж чадвал дараа нь хувааж аваад хэсэг явна. Эцэст нь дахиад хоорондоо дайсагналцаж эхэлнэ. Барууны орнуудын хамгийн их хүсэл бол Оросыг байхгүй болгох. Орос байхгүй болчихвол Монгол байхгүй. Ардчилал эрх чөлөө ярьж өөрсдийгөө дагадаг шүтдэг улсууд олон болгох нь эцэст нь өөрсдийн аюулгүй байдлыг бататгаж дайснаа цөөлж дарж аваад л амар болгож байгаа. Аль ч улс өөрсдийн эрх ашгаа боддог.
Үнэн, гашуун боловч үнэн үг.
Мунхагуудын дунд амьдрахад амьдрал даанч урт, мундашгүй эрдмийг сурахад нас даанч богино.
Хэхэхэ. Үнэн,
[4th Verse] She Told My Baby We'd Danced 'Till Three Тэр бүсгүй хэлсэн, миний хонгор, бид бүжиглэсэн гурав хүртэл Then She Looked At Me Тэгээд тэр бүсгүй надруу харсан She Showed A Photo Of A Baby Crying Тэр бүсгүй уйлж байгаа нярай хүүхдийнхээ зургийг үзүүлсэн His Eyes Looked Like Mine Тэр эрэгтэйн нүд минийх шиг харагдсан Go On Dance On The Floor In The Round, Baby Шалан дээр тойроод бүжгэндээ яв, хонгор минь [Bridge] People Always Told Me Be Careful Of What You Do Хүмүүс үргэлж надад хэлдэг, болгоомжтой бай чи юу ч хийсэн And Don't Go Around Breaking Young Girls' Hearts Мөн битгий ойролцоо яваад залуу охидуудын зүрхийг шархлуулаад бай She Came And Stood Right By Me Тэр бүсгүй ирсэн мөн миний баруунтаа зогссон Then The Smell Of Sweet Perfume Тэгээд анхилуун сүрчигний үнэр үнэртсэн This Happened Much Too Soon Энэ бас маш удахгүй тохиолдоно She Called Me To Her Room Тэр бүсгүй намайг өөрийнхөө өрөөрүү дуудсан [Chorus] Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш She's Just A Girl Who Claims That I Am The One Тэр бүсгүй зөвхөн шаарддаг охин, тэр нь би нэг байдаг But The Kid Is Not My Son Гэвч хүүхэд нь миний хүү биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш She's Just A Girl Who Claims That I Am The One Тэр бүсгүй зөвхөн шаарддаг охин, тэр нь би нэг байдаг But The Kid Is Not My Son Гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One, But The Kid Is Not My Son Тэр бүсгүй хэлсэн, би нэг байдаг, гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One, But The Kid Is Not My Son Тэр бүсгүй хэлсэн, би нэг байдаг, гэвч хүүхэд нь миний хүү биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш She's Just A Girl Who Claims That I Am The One Тэр бүсгүй зөвхөн шаарддаг охин, тэр нь би нэг байдаг But The Kid Is Not My Son Гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One, But The Kid Is Not My Son Тэр бүсгүй хэлсэн, би нэг байдаг, гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One, She Says He Is My Son Тэр бүсгүй хэлсэн, би нэг байдаг, гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One Тэр бүсгүй хэлсэн, би нэг байдаг Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш Billie Jean Is Not My Lover Билие Джен бол миний хайрт биш
Michael Jackson - Billie Jean Майкл Джексон – Блие Джен [1st Verse] She Was More Like A Beauty Queen From A Movie Scene Тэр бүсгүй яг тайзны киноны үзэсгэлэнт хатнаас илүү байсан I Said Don't Mind, But What Do You Mean I Am The One Би хэлсэн битгий дурс, гэвч чи ямар бодолтой байна, би нэг байдаг Who Will Dance On The Floor In The Round Хэн шалан дээр тойроод бүжиглэх вэ She Said I Am The One Who Will Dance On The Floor In The Round Тэр бүсгүй хэлсэн би нэг байдаг, хэн шалан дээр тойроод бүжиглэх вэ [2nd Verse] She Told Me Her Name Was Billie Jean, As She Caused A Scene Тэр бүсгүй надад нэрээ Билие Джен гэж хэлсэн, яг тэр бүсгүй тайзнаас шалтгаалсан Then Every Head Turned With Eyes That Dreamed Of Being The One Тэгээд бүх толгой нүдтэйгээ эргэхэд тэр нэг байхыг мөрөөдсөн Who Will Dance On The Floor In The Round Хэн шалан дээр тойроод бүжиглэх вэ [Bridge] People Always Told Me Be Careful Of What You Do Хүмүүс үргэлж надад хэлдэг байсан, чи юу ч хийж байсан болгоомжтой бай And Don't Go Around Breaking Young Girls' Hearts Мөн битгий ойролцоо яваад, залуу охины зүрхийг шархлуулаад бай And Mother Always Told Me Be Careful Of Who You Love Мөн ээж үргэлж надад хэлдэг байна, болгоомжтой бай хэнийг чи хайрладаг вэ And Be Careful Of What You Do 'Cause The Lie Becomes The Truth Мөн болгоомжтой бай, чи юу ч хийж байсан яагаад гэвэл худал үнэн болдог [Chorus] Billie Jean Is Not My Lover Блие Джен миний хайрт биш She's Just A Girl Who Claims That I Am The One Тэр бүсгүй зөвхөн шаарддаг охин, тэр нь би бол нэг But The Kid Is Not My Son Гэвч хүүхэд нь миний хүү биш She Says I Am The One, But The Kid Is Not My Son Тэр бүсгүй хэлсэн би нэг, гэвч хүүхэд нь миний хүү биш [3rd Verse] For Forty Days And Forty Nights Дөчин өдөр мөн дөчин шөнийн турш The Law was on her Side Хууль тэр бүсгүйн талд байсан But Who Can Stand When She's In Demand Гэвч хэн тэр бүсгүйд шаардлагатай байхад зогсож чадах вэ, Her Schemes And Plans Тэр бүсгүйн төлөвлөгөөнд 'Cause We Danced On The Floor In The Round Яагаад гэвэл бид шалан дээр тойроод бүжиглэсэн So Take My Strong Advice, Just Remember To Always Think Twice Тиймээс миний хүчтэй зөвлөгөөг ав, зөвхөн эргэн сана үргэлж хоёр удаа бод Do think Twice Хоёр удаа бодох уу

Үнэн хэлжээ.Төр засаг анхаарах хэрэгтэй
GASHUUN CH GESEN UNEN UG HELLEE GANTULGA GUAI
ХОЁР ГАР САНАА НИЙЛЖ БАЙГААД БУРЖ ГАРЧЭЭ: 1-РТ МАНАЙ УЛСЫН ХИЛ ХОЁР ХӨРШИЙН ХУВЬД ДАРХАН ХИЛ, ХОЁР УЛС ХОЮУЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН. МАНАЙ УЛС РУУ ДОВТЛОХ БОЛ ЭНЭ ХОЁР УЛС Л ДОВТЛОНО. ХАРИН АЛЬ НЭГ УЛСАД НЬ ИРГЭНИЙ Ч ЮМУУ ДАЙН БОЛОХ ЮМ БОЛ БИД ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ДАГУУ ЦАГААЧДЫГ ОРУУЛНА. ТЭРНЭЭС БИШ ӨӨДӨӨС БАЙЛДААД БАЙХГҮЙ. 2-РТ ХЯТАД БАЙНГЫН 2.3 САЯ ХҮНИЙ ОРОС 1.3САЯ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ. ЭДГЭЭР УЛСУУД ЯАВЧ ОЛОН УЛСЫН БОЛОН НҮБ-ИЙН ӨМНӨ ИЛ ЦАГААНААР МОНГОЛ РУУ ЦЭРГЭЭ ОРУУЛАХГҮЙ, ГЭТЭЛ БИД ХЭРЭВ АРМИА ТЭЛЭХ ЮМ БОЛ ҮСРЭЭД ХЭДЭН ЗУУН МЯНГАН БАЙНГЫН ЦЭРЭГТЭЙ БОЛОХ ЮМ БИЗДЭЭ НӨГӨӨ ЖЭЭНКОГИЙН МӨРӨӨДЛӨӨР? ТЭГЭЭД БАС ИХЭНХИ БАРИЛГЫН ЦЭРЭГ БАЙХ ЮМ ГЭЭ БИЗДЭЭ? БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ЦОМХОН ХҮЧИРХЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС БААХАН ТАРГАН ДАРГА НАРАА ТЭЖЭЭДЭГ ЗАДГАЙ БАЙГУУЛЛАГА БАЙЖ БОЛОХГҮЙ ШД???
Израйль улс бол эр эмгүй цэргийн алба хаадаг. Энэ нь эх орноо хамгаалах чадвар суулгаж, эх оронч болгож хүмүүжүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас байнгын аюул эргэн тойронд нь байгаа учраас ингэхээс аргагүй. Монгол улсын хувьд үүнтэй ижил. Цэрэг гэхээр зүгээр тэжээгээд байна гэсэн үг биш. Зорилго нь дээрхтэй ижил эх оронч байлдах чадварт иргэдээ бэлдэх, мөн хажуугаар нь бүтээн байгуулалтанд хувь нэмэхээ оруулах. Бие хүн болж төлөвшихөд ерөнхий боловсрол сургуулиар олгодогтой адил цэргийн алба нь эх орон аав ээж ах дүүгээ халдан түрэмгийлэгчдээс хамгаалах боловсрол болно. Бид гэнэтийн таагүй нөхцөл байдлаас хамгаалах гэж даатгуулдаг шиг аливаа эрсдэлт нөхцөл байдалд бэлэн байх ёстой. Адаглаад Хятад ч юм уу Орос задраад олон жижиг улсууд болж хуваагдвал бидэнд учрах эрсдэл ихсэх болно. Тийм учраас зэвсэг техникээ шинэчилж иргэдээ сургаж л байх ёстой. Аюул ирэхэд байлдах зэвсэг эзэмших чадвар бүх хүмүүст байх ёстой. Байнгын армийн талаар яриагүй байна.
Дэлхий арай л хурдан өөр болж байна. Харин чам гадныханд итгэдэг хүмүүс гомо бодолтой яваад байгаа юм.
Ац
Тантай санал нэг байна.Баярлалаа
Гантулга сэтгүүлч маш зөв хэлжээ. Харамсалтай нь манайд юм ойлгодог хүн улам л цөөрөөд байх шиг. Намжаагийн Дашзэвэг гээд нэг доктор эдийн засагч байдаг даа. Тээр жил энэ хүн телевизээр Монголд арми хэрэггүй гээд донгосч байхыг сонсоод ой гутаж байж билээ. Уул нь сайн эдийн засагч гээд л өөрийгөө дөвийлгөөд байдаг нөхөр л дөө. Магадгүй одоо тэр хүний тэр үеийн бодол өөрчлөгдсөн ч байж болно л доо.

Бага оврын цөмийн зэвсэгтэй болбол яадаг бол?
Тэгвэл Орос Хятад хоёрт бөөн далим болдгийм байгаа биз дээ аан?
Болох хэрэгтэй.
Манайх Энхийг сахиулах хүчин нэрээр цэргүүдээ золиосонд явуулж шагналд нь авилгалчид зоолж байдаг. Хэрэв эрсдэл гарвал эрх баригчид хариуцлага хүлээхгүй цэргүүдийн хохь болно.
Unen. Hen ch hoorhii gehgui.
Үнэн. Монгол хүний сэтэглийн чанд.Хүзүүгүй данжаад бүүр цэрэггүй болгох гэж улайрч байсан цаг өчигдөрхөн. Ийм л дотоодын дайснуудаар улсаа удирдуулж байждээ чааваас! Хужааг цөөлөх төрийн хар хайрцагны бодлого явуулахгүй бол энэ улс нэг л өдөр хачиг хувалзанд бариулсан борлон шиг амь тавихвий!!!!!!!!!!
Дэмжиж байна.
demjij bna
Demjij bn!!!!!!!!!!!!!!!!!!
uuriin armiig tejeej chadaxgvi bol bysdiin armiig tejeene gej tyn gashyyn vg bna
TSERGUUDEER TUMUR ZAMIIG SAIN DURAAR BARIULAH BUR AYULTAI ONDOR TSALINTAI
Зэвсэгтэй байсан байгаагүй ялгаагүй одоо сөнөж байна доо.
Odoo Siriin nutag ruu Turk tsergee uuriin duraar oruulsan baigaa ni olon ulsiin huuliig zurchij baigaa. Gevch bugd tag chig baigaag yuu gej bodoj bna.
турк улс гадаадад бгаа түрэг угсаатанаа хамгаалах болно
turk oros 2 ulsiig bi ih muu hariltsaatai ulsuud gej boddog ertnii yum baih shig baigaan
Батлан хамгаалах бодлогоо зөв тодорхойлж зэвсэгт хүчинээ хөгжүүлж зэвсэглэл техникээ шинэчлэх боловсон хүчинээ бэлтгэх давтан сургахад төр засаг анхаарч боломжтой бүх хувилбаруудыг болвсруулж ажиллах ёстой .Гантулга гуай зөв бодууштай асуудлыг хөндсөн байна
Горьдвоо

Tusgaar uls tseregtei baih yostoi
Сонирхолтой нөхөр шүү. Давстай нь үнэн. Хэзээ мөдгүй дайн болох гэж байгаа мэт хусч өгнөө
Нэг үгээ хэд дахин давтаж тодруулж хэлсэн ээ рүү ГАЦАА
66.249.82.110 -d Chamd taalagdahgui baij bolno. ATS mini chudents. 5 mongo mini amaa tat!! Gantulgai ih zov uym yarij bn. Demijij bn.
Ёстой үнэн хэллээ дээ, улам сайн ухуулж тараах хэрэгтэй шүү
Хуцаадаагарай лалир минь монголд 1 ч цэрэг бх емгүй заа
гантулга ч ганц үнэн зөв зүйлийг ярижээ.дэмжиж байна.зэвсэгт хүчингүй улс гэж юу байхав дээ.гүрэн дамжсан эдийн засгийн алуурчдийн гар хөл болсон шунал нь шулам болсон их хуралыг тарааж байж зөв чигээ олж магадгүй
Өөртөө таарсан зэвсэгтэй гэж зөв хэлжээ.Шонхорт арслангийн савар хэрэггүй гэж...
Үнэн гоё хэллээ. Монгол улс хүчирхэг зэвсэгт хүчинтэй байх ёстой. Бас Орос улстай нягт байх ёстой. Орос улс нь Монгол улсын тусгаар тогтнолыг олж өгч хамгаалж зэвсэглэж ирсэн хүчирхэг хамгаалагч минь юм шүү. Харин сүүлийн үед хойд хөршөөс хөндийрүүлж залгих гэсэн барууны болон өмнө зүгийн гар хөл тагнуулууд маш их яс хаяж бгаа.
Сүүлчийн зоригтой монгол хүн. Үнэхээр зоригтой , шулуун үнэн үгтэй хүн. Хүндэтгэж бна. Баабар батлан хамгаалахын талаар юу гэж ярьж бсныг эргэн санацгаа. . . Далд хорон санаатай хүн ил шударга зоригтой монгол сэтгэлтэй хүн 2-н ялгаа харагдана.
Авилгачдад бялдуучилж сайн хүн болох гэж явдаггүй юмыг үнэнээр нь шууд хэлчихдэг шударга, мэдлэг туршлагатай хүн шүү. Өөрийгөө Монгол гэдгийг мэддэг хүн бүр үгийг нь сонсоход илүүдэхгүй байх даа.
Залуусаа эр эмгүй цэргийн алба хаалгах хэрэгтэй
шашинтай холбоотой хамгийн тод жишээ°түвдүүд -
Зөв шүүдээ нэгэнт монголиин хил ииг хэн нэгэн цөмрөн орж ирвэл хэдэн залуус нь юу бариж тэмцэх юм бэ хоёр гартаа хутга скочдоод муна тулаад зогсох юму яс юмндээр гадаадад байгаа монгол чууд ирэх ни юуул бол

Яг үнэнийг хэлжээ
Үнэн юм шиг худлаа ярьдаг хүн дээ. гэхдээ нэг ийм бурнаш фигур байхад гэмгүй л дээ.
Ш.Гантулга бол холыг харж сэтгэж чаддаг, түүхч, техникийн ухаан өндөр, эрэн сурвлжлага сайтай, эх оронч шудрага сэтгүүлч хүн. Монгол эх оронд их тус болж чадна гэдэгт итгэж болно.
Ekh oron chini ezgyuitch bna shyy