Исгэсэн байцаа нь дээд зэргийн зууш мөн эмчилгээний бүтээгдэхүүн юм. Исгэсэн байцаанд хавдрын эсрэг шинж чанар бүхий U аминдэм агуулагдана. Шүүс гоо сайхан, хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Үүнээс гадна бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосны солилцоог тохируулсанаар хүнийг стресст тэсвэртэй болгодог ба эд эсийг залуужуулах үйлчилгээтэй.
Их хэмжээний В6, В12 аминдэм, никотины хүчлийг агуулдаг ба В6 аминдэм нь уургийн шингээлтэд, В12 нь сэтгэл санааны тайвшралд хүргэж, цэвэр бодол сэтгэлийг бий болгосноор хөгшрөлттэй тэмцэхэд нөлөөлдөг бол никотины хүчил нь үсийг гялалзуулан, хумсыг бэхжүүлдэг. Исгэсэн байцааны шүүсийг ходоодны хүчиллэг багатай хүмүүс хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд, мэдрэлийн өвчтэй хүмүүс хоол идэх дур сонирхлыг дээшлүүлэхийн тулд хэрэглэнэ. Шүүсийг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ. Исгэсэн байцааны шүүсэнд ходоодонд хий дүүргэдэг эслэг агуулагддаггүй. Хэрэв исгэсэн байцааг байнгын хоолны цэсэнд оруулбал астма өвчний хүндрэлийг багасгана. Мөн аминдэмийн дутагдал, дисбактериозын үед хэрэглэх нь ашигтай. Гэдэс дотроо эрүүлжүүлэхийн тулд долоо хоногт гурван удаа хоёр хоолны халбагаар байцааг идээд хагас аяга шүүсээр даруулна. Аминдэмийн дутагдал болон хүч тамиргүйдэх үед нэг аяга лоолийн шүүсийг исгэсэн байцааны шүүстэй хольж хагас аяга буцалсан ус, хоолны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал нэмж өдөрт хоёр удаа ууна. Буйлны үрэвслийн үед өдөрт зургаан удаа гурван халбагаар хэрэглэж амаа шүүсээр нь зайлна. Түгжрэлийн үед нэг аяга шүүсэнд хоёр цайны халбага давс нэмж өглөө өлөн ууна. Батгатай арьсанд навчийг 20 минут байлгаад угаан тос түрхэнэ. Нэг сарын турш хэрэглэнэ. Исгэсэн байцаа эдгээр ашиг тустай боловч бөөрний өвчин, ходоодны их хүчиллэг, цөсний чулуу, даралт ихсэх өвчтэй үед хэрэглэхэд хориотой байдаг. Исгэсэн байцааг өвөл бусад хүнсний ногоон дахь амин дэм багассан үед хэрэглэх нь илүү зохилтой.
Байцааг исгэхдээ:
Исгэхдээ бат бэх модон торх, шилэн болон паалантай сав, шавар ваарыг ашиглах бөгөөд цайрдсан, пласстмасан сав тохиромжгүй. Дээрээс нь дарах хүндрүүлэгчээр металл зүйлийг хэрэглэхгүй. Гурван кг байцааг нарийн хэрчээд 300 гр луувантай холино. Эдгээрийг гурван литрийн шилэнд хийж дээрээс нь дарж нягтруулна.

Уусмалд: Нэг литр бүлээн усанд хоёр хоолны халбага том ширхэгтэй давс хийн шилээ дүүргээд дулаан газар тавина. хоёр дахь өдөр нь ёроолыг нь хүртэл урт модоор нүхлэн хийг гаргана. Гурав дахь өдөр нь шүүсийг нь юүлэн авч нэг литр шүүсэнд 1.5 халбага элсэн чихэр нэмээд дараа нь байцааны доод, дээд хэсгийн байрлалыг солин шүүсээ нэмнэ. Дараа нь нэг хоногийн турш дулаан газар байлгаад дараа нь хүйтэн сэрүүнд шилжүүлэн тавина.
П.ЦОЛМОН /Ph.D/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ Цолмон гэдэг хуний огсон заавар бол буруу заавар.Байцаа эсгэнэ гэж монголчууд ярьдаггуй ,Дарсан байцаа гэж аль эртнээс ярьж ирсэн.Байцааг дарахаар оороо эсээд ирдэг ногоо.19р зууны суул 20р зууны эхээр Сэлэнгэ Ховсгол аймгийн Оростой хил залгасан нутагуудаар оросууд их амьдардаг орос тосгонууд ч их байсан.Тэднээс монголчууд байцаа дарахыг сурсан.Цолмонгийн арга барил угаасаа буруу яагаад гэвэл дарсан байцааг давслахад ус нэмж огт болдоггуй зов давсалсан байцаа оорооснь сайн нухсаны дараа хангалттай шуус ялгардаг.1том байцаа дарахад (3,5-5кг)4-6лууван орно.Жижиг нарийн хэрчсэн байцаа луувангаа хольж нухаад 3-4том халбага жамц давсаар давсална.Паалантай хувинд хийгээд дээрээснь том таваг хомруулж тавид 5-7кг жинтэй савтай ус жин болгож дарна 2 хоног болоод хоос гараад ирмэгц байцаагаа гаргаж аваад варенийн шилэнд савлаж хоргогчиндоо хадгална.
Та бухэн миний бичсэн аргаар дараань энэ Цолмон худлаа мэдэн будлиад байгаа хуний аргаар хоеуулангаарнь хийгээд узээрэй!Дарсан байцааг зовхон уулын жамц давснаас оор давсаар давсалж болдоггуйг мартаж болохгуй!Давсалахдаа ус нэмж болдоггуй ус нэмвэл байцаа гашилчихдаг гэдгийг мартаж ул болно.
usgeh gej ynendee Mongolchyyd yaridaggyi manaihan chini byyr chabga yzem zeregiig hyrtel esgen yndaa hynsendee hereglej irsen tehdee esgensen gej yaridaggyi baib!baizaag bol ter tysmaa darsan baizaa l gej yaridag bailaa!sine yum gargaj irj baigaa met ner ysiig ni eerchilej baigaa bol byryy?Ylamjilalaan bodoj zeb handlagatai baij syrzgaa!!!
Энэ зураган дээр хэрчсэн луувангийн хэмжээ более дарсан байцаанд байж болохооргуй том байна!Дарсан байцаанд лууванг ингэж хэрчиж болохгуй!Луувангаа заавал буур жижиглэн урдэг томор урэлтээр урж жижиглэнэ!Энэ зурган дээр бол хуурганд шарж хуурах маягаар лууван хэрчсэн байна!Дарсан байцааны лууван заавал жижиглэсэн байх естой!
байцааг 4-5 хуваагаадхийж болно.бор давс лууван манжин хийж бноо.модон вааран сав хамгийн сайн.дулааны градус их бага бол муу. хѳѳсѳрѳѳд ирнээ.ус огт болохгүй шууд ялзарна.. гол нь витамин с ихтэй. бусад нь бгаа л даа.