sonin.mn

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томиллоо. Хуулиараа тэдний бүрэн эрх зургаан жилийн хугацаатай юм .

Ийнхүү санал хураалт явагдсанаар  А.Арман,  Д.Гоошоохүү, А.Мөнхбат,
 С.Мягмар , Л.Пүрэвдорж.
6. Д.Сосорбарам , Б.Цэнддоо нар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналыг авч сонгогдов. Харин Ц.Батмөнх олонхийн санал авч чадаагүй аж.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг нар эмэгтэй хүн нэг ч байхгүй байгааг шүүмжилж байсан бол Г.Баярсайхан гишүүн :
" Америкт лав улсын телевиз гэж байхгүй шдээ .  Түүн шиг манайд энэ МҮОНТ гэж байх хэрэг байна уу? Энэ олон телевизээс хамгийн том сантай, улсаас их татаас авдаг нь МҮОНРТ. Гэвч гаргаж байгаа прогррам, далайцаараа бусад телевизээс ялгагдахгүй байна.  Гэхдээ цаашид энэ телевиз байх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр шийдэх хэрэгтэй" хэмээв.

Э.Мягмар