Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн, дарга болоогүй, АНУ-д оюутан судлаач байх үед З.Алтангэрэл 2014 онд, З.Должинсүрэн 2016 онд өөрсдийн хүчээр тус тус дэлхийн топ сургуулиудын шалгуур ханган тэнцжээ.
Тухайн үед Засгийн газрын журмаар дэлхийн топ сургуульд тэнцсэн хүүхдийг боловсролын зээлийн тэтгэлэгт шууд хамруулдаг байсан. Тэд ном журмын дагуу өөрсдийн хүчээр сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, хөтөлбөрт хамрагдсан байна.
Хүү З.Алтангэрэл нь хөтөлбөрт хамрагдан, зээлийн төлбөрөө хугацаандаа бүрэн барагдуулсан бол охин З.Должинсүрэн аавыгаа УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан хөтөлбөрөөс татгалзаж, тухайн сургуулийнхаа тэтгэлэгт хамрагдан амжилттай төгссөн байдаг.
Тэр үед хэн ч шахаж шаардаагүй ном журмаараа тэнцсэн ч сайн дураараа хөнгөлөлттэй тэтгэлэг зээлээс татгалзаж өөрийн хүчээрээ сургуулиасаа тэтгэлэг авч төгссөн нь харин ч ёс зүйтэй үйлдэл гэж харж болохоор байна.
Дэлхийд дээгүүрт жагсдаг топ их сургуульд монгол хүүхэд өөрсдийн хүчээр элсэн орж БЗС-ын тор 100 сургууль гэсэн шалгуурыг бүрэн хангасан ч ааваасаа болж зээлээсээ татгалзсан байна. Цаашид ингэж эцэг эхээсээ болж хүүхэд ялгаварлан гадуурхагдаж, өөрийн хүсэл тэмүүлэл, өөрийн боломж, чадамжийг үнэгүйдүүлсээр байх уу.
Боловсролын зээлийн сангийн асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол шинэ сэдэв биш юм.
Монголчуудын өмнө хэлэлцэгдээд, зээлээ төлөх нэг нь төлөөд асуудал намжаад байсныг дахин шинээр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй жагсаалт гарч ирж, Монголчуудын дунд “хэрүүлийн алми” тарьсан. Мэдээж өмнө нь яригдаж байсан асуудлыг шинэ сэдэв мэтээр дахиж гаргаж ирсэн нь ямар зорилготой нь тодорхой биш.
Гэхдээ л энэ асуудал Хөгжлийн банкны асуудлын эрчмийг сулруулж, нүүрсний хулгайн сонсголтой холбоотой олны анхаарлыг тодорхой хэмжээг саринуулаад л авлаа. УИХ-ын гишүүнТ.Доржханд дараагийн сонсгол Нүүрс... хэмээн мэдэгдсэний маргаашнаас л Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их дээд сургууль суралцсан хүмүүсийн жагсаалт гарч ирэв.
Улстөрийн зорилгтой эсэх нь үл мэдэгдэх “дуулиан” өдөр бүр дэгдэж, бид нийгмийн гол асуудлаа ч олж харахгүй хэмжээнд хүрч байна.
С.Сарнай
Сэтгэгдэл(18)
Харин яг тэгж санагдсан. Энэ томчууд нь аль хэдийн зээлээ төлсөн, эсвэл чөлөөлөгдөх болзлоо хангасан байгаа. Зүгээр шуугиан дэгдээж байна
Энгийн ганцхан жишээ.ЖДҮХС г МАНын 49 гишүүн хуваан иджээ. Занданшатар ,Хүрэлсүх нар нэг банкийг дампууртал казинодов. Батболд 40 тонн алтыг 30 жилийн гэрээ хийж 3 жилд гадагшаа зөөгөөд гаргачихав . Цааш нь ярих уу яахав айн
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫН СОНСГОЛ ГЭЭЧЭЭ
Zandanshataraas aih shaltgaan baina l daa
Сарнай бүсгүй \ бүсгүй л байгаа даа , бурхан минь \ сайн ч мэддэг юм байна , Занданшатарыг . Наад НАМын чинь найзууд " хулгайн " чимээнээр л , нүүрсний мөнгөөр " нөхөөд төлчихсөн байгаа ш дээ ... Тэгээд чамаар зуучлуулж байгаа эхлэл ...
Зандан шатар ч бас өөрөө цэвэр хүн биш ээ.Хүрэлсүх , Цэндсүрэнтэй хамтарч нэг банк дампуурулсан хүн дээ.Одоо л шудрага ёс гээд амандаа бувтнаад байгаа
Зандангахай чинь цалингаараа 2 давхар хаус худалдаж авсан гэдэг үнэн үү?
Uhna, Junai hoyortoi casino toglood ih mungu hojson gesen.
Энэ гахайн зүгээр суугаад баяжсан үндэслэлийг шалгавал маш их юм гарч ирнэ дээ..
Бага тэнгэрийн үнэтэй хауснаас хоёрын хоёрыг авсан гэл үү
Сонсгол- хятадын соелын хувьсгал.1930 аад оны х.Чойбалсангийн үзэмжээрээ яллаж/ шүүхээр биш хувь хүний/ ногоон малгайтангууд ӨЧИГГҮЙ, өмгөөлөгч үгүй бууддаг цаг санагдав.Бас ард түмнээ хамтрагчаар дуудаж өс хонзон авах хэрэгсэл болгов.МАН өөрөө тараач ээ.10 хулгайн 9 ийг МАН хийдэг болчихжээ
Монгол шудрага бус хүмүүсээр төр бариулаад байхаар монгол ХӨГЖИХ ҮҮ..КАЗИНОЧИН 2 нөхөр төрийн толгойд суучихсан.Нэг ПОПУЛИСТ НӨХРӨӨР засаг бариулчихсан.Мөнгөөр сонгуулийн эрхээ зарчихсан , авилгалаар тэргүүлдэг нам нь төр засгаа барьдаг улс хөгжих үү.
Зандан шатар үндсэн хуулийн өөрчлөлтийг дутуу хийснээс болж дахин хийх шаардлага үүсч байна яасан хариуцлагагүй хүн бэ
Тамын тогооныхон еедее гарсн нэгнээ татж унагаах гэж ухэн хатдаг улс еедлдеггуй гэдэг биз дээ. Илчлэх гэж яваад Серёг хунээ эерэгээр олон таниулж давхар унаж дээ.
МАН-ын өмхий гахай зайлах естой.
An Orwellian World of 1984?
Нүүрсний сонсголоос өмнө БЗСан МАНыг дэлбэлчих шиг боллоо. Жинхэнэ хөлөө жийлцэж бна.
Ц.Элбэгдоржийг шалгаачээ. Элбэгдоржийг гадаад улсаас барьж ирээд хариуцлага тооцож, шоронд ясыг нь цайлгах цаг ирсэн.