ПЁНЬЯН. /Xinhua/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг” тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхыг Зэвсэгт хүчинд үүрэг болголоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.
“Командлагчид, улс төрийн офицерууд дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй” гэж Ким Жөн Ун Пёньян хотноо энэ сарын 24-27-нд болсон цэргийн өндөр албан тушаалтнуудын хурлыг даргалан явуулах үеэрээ мэдэгджээ.
Мөн Ким Жөн Ун нийт ажлаа нягтлан дүгнэх, алдаа дутагдлыг илрүүлэх, сайн туршлага солилцох зэрэгтээ урьд урьдныхаасаа хоёр дахин илүү хүчин чармайлт гаргахыг Солонгосын Ардын армийн /САА/ бүх командлагч, комиссарт уриаллаа гэж “KCNA” мэдээлсэн байна.
Дөрвөн өдрийн хурлын үеэр, БНАСАУ-ын удирдагч түрэмгийлэлд чиглэсэн дайны сургуулилалтаа эрчимжүүлж байна хэмээн “дайсагнагч хүчнүүдийг” буруутгаад, ард иргэд, өмч хөрөнгөө хамгаалахын төлөө амь насаа зориулахыг БНАСАУ-ын цэргийн алба хаагчдад уриалжээ.
Энэхүү хуралд САА-ийн бүх албаны цэргийн командлагчид, комиссарууд, САА-ийн Улс төрийн ерөнхий товчоо, САА-ийн Ерөнхий штаб, Үндэсний батлах хамгаалах яамны албан тушаалтнууд оролцсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дайснаа дарах заяатай удирдагч юмаа.
Дэлхийн дайсан коммунист БНАСАУлс, монголын дайсан коммунист МАН.
Сөнөх цаг ирсэн,энэ жил үү,дараа жил үү...
Сүржигнүүр хог, ядарч өлсөж туйлдсан ард түмнээ хаана ч байхгүй дайснаар айлгаж хэсэг хуурах юм байхдаа, нөгөө Хүрэлсүх ...амь насаа ч алдахаас айхгүй ..гэж байснаа таавчикнаас айгаад зугтсан шиг юм болох вий дээ
Ene uls yag tsag hugatsaa zogsson met sanagdana.